Мексикийн гоо бүсгүй “Ертөнцийн мисс”-ын титмийг зүүлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Мексикийн гоо бүсгүй “Ертөнцийн мисс”-ын титмийг зүүлээ

Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд цугларан шилдгээ шалгаруулдаг “Ертөнцийн мисс” наадам 59 дэхь удаагаа зохион байгуулагдлаа. Оролцогчдын гоо сайхан, гадаад үзэмжээс илүүтэй ухаанаар нь үнэлдэг гэгдэх уг тэмцээн даваа гаригийн үдэш ийнхүү ялагчаа тодруулжээ.
Эхнээсээ эхлээд элдэв шүүмжлэл дагуулж, шуугиан тарьсан энэ жилийн тэмцээнд нйитдээ 83 орны гоо бүсгүйчүүд хүрэлцэн ирж оролцсон ба ялагчийн алтан титмийг Мексикийн гоо бүсгүй  Jimena Navarrete хүртлээ.
Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр “Би хамгаас хайртай аав, ээждээ халуун дотно, томоос том тэврэлт илгээхийг хүсч байна. Энэхүү шагнал бол маш их хүчин чармайлт, олон зүйлийг золиослон шургуу зүтгэсний минь үр дүн байлаа” хэмээн хэлсэн байна.
Jimena Navarrete 15 настайгаасаа загвар өмсч эхэлсэн бөгөөд Мексикээс тодорч буй хоёр дахь Miss Universe-ын ялагч юм. Тэрбээр 1988 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн бөгөөд 1.74 м өндөр аж.

Олон орны үзэгчдийн анхаарлын төвд байсан уг тэмцээний шилдгүүдийн тухай танилцуулья.
Титмийн эзэн-Мексикийн гоо бүсгүй Jimena Navarrete
I байрт- Ямайкийн гоо бүсгүй Yendi Phillipps
II байрт- Австралийн гоо бүсгүй Jesinta Campbell
III байрт-Украйны гоо бүсгүй Anna Poslavska нар шалгарлаа.
Харин Тайландын гоо бүсгүй Fonthip Watcharatrakul “Фото мисс”-ээр шалгарсан бөгөөд мөн Шилдэг үндэсний хувцасны шагналыг эх орондоо авчирч чаджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж