Тусгаарлах байранд нас барсан охины төлөө хятадууд бухимдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Тусгаарлах байранд нас барсан охины төлөө хятадууд бухимдаж байна

Тусгаарлах байранд нас барсан охины төлөө хятадууд бухимдаж байна

14 настай охин Covid-19-ийн тусгаарлах байранд байхдаа нас барсан явдалд хятадууд уурсаж байна. Охин эмнэлгийн тусламж хүссэн боловч түүнийг нь үл тоосон учир ар гэрийнхэн нь шударга ёсыг шаардаж байна.

Гуо Жинжин нэртэй охин өнгөрсөн Баасан гаригт Хэнань мужийн Ружоу дахь тусгаарлах байранд хүргэгдэж ирсэн. Ирснээсээ хоёр өдрийн дараа охин халуурч эхэлжээ. Цахим сүлжээнд тарсан бичлэгээс харахад охин орон дээрээ чичирч, таталт өгч байсан. Гэр бүл нь энэ бичлэгийг нийтэд дэлгэж, хариуцлага нэхэж байна. Охины бие муудах үед тусгаарлах байрны ажилтнууд ямар ч арга хэмжээ аваагүй гэж аав Гуо Леле хэллээ.

“Охин Ням гаригт таталт өгч, шингэн алдаж, чичирч эхэлсэн. Тусгаарлах байрны эрүүл мэндийн ажилтнууд огт анхаараагүй, хэн ч яаж байна гэж асуугаагүй. Ружоугийн засгийн газрын энэ үл тоомсорлосон хандлагыг шалгаж өгнө үү гэж Коммунист намын төв хороо болон Сахилгын хяналтын комиссоос хүсч байна. Миний охиныг эргүүлж өг” гэж аав нь хэлжээ. Аавынх нь энэ бичлэг болон шударга ёс шаардсан утгатай авга эгчийнх нь бичлэгийг цахим орчинд хориглоод байна.

Нас барсан охин Covid-19 туссан байсан уу, эсвэл өвчтэй хүнтэй ойрын хавьталд орсон уу тодорхойгүй байна.

Гуо Жинжиний үхэл болон өөр олон ижил төстэй явдал Хятадын ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, Ши Жиньпин даргын цар тахлын бодлогыг шүүмжлэхэд хүргэж байна. Коммунист намын ХХ их хурал болж буйтай холбоотой хэвлэл мэдээллийн салбар олон зүйл дээр таг дуугүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж