Б.Жавхлан: Тэр компаниуд надтай холбоогүй

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Тэр компаниуд надтай холбоогүй

Б.Жавхлан: Тэр компаниуд надтай холбоогүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхланд холбогдох мэдээллийг дэлгэх болсон. Тэрбээр өчигдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ " Улсын төсөв дагуулж оруулж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бондод баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй.  Хөгжлийн банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлээд тоносон. Манай намын үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиглэн мөлжсөн. Сангийн сайд Хөгжлийн банкийг найзуудтайгаа хамт дампууруулсан. Жишээ нь,  Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз тус банкинд Зээлийн газрын захирал хийж байсан. Найзууд хамтарч байгаад "Чингис хаан" банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулж "алга" болгосон.  Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын зээл авсан" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Ц.Даваасүрэнгийн мэдэгдэл Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд долоон удаа бонд гаргасан байдаг. Ирэх жил  "Самурай", "Евро" бондын өр төлбөрийг хийж барагдуулна.

Анх авахдаа Засгийн газрын баталгаа гаргачхаад төлөх болохоор бид хамаагүй гэж болохгүй.  Тиймээс улсын төсвийн бодлоготой хамт Хөгжлийн банкин дээр аливаа эрсдэл гаргахгүй үүднээс Засгийн газрын баталгаатай бондын гаргах эрхийг УИХ-аасаа хүсч байгаа юм.  Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ эрхээ ашиглаж болно, ашиглахгүй ч байж болно.

Ц.Даваасүрэн гишүүний надтай холбоод байгаа Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд надтай ямар ч хамааралгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн.   Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ.  "Ган хүдэр" компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн  хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Зэт финанс"-тай манай дүү оролцоотой байсан нь үнэн. Тус компанийн зээлийн түүхийг нь харвал 2012-2015 оны хооронд 260-400 сая төгрөгийн зээл аваад зөрчилгүй дуусгасан байдаг. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ" гэх тайлбарыг өглөө

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж