Томилгоо: Ж.Бат-Эрдэнийн оронд М.Ганхүлэгийг томилно

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Томилгоо: Ж.Бат-Эрдэнийн оронд М.Ганхүлэгийг томилно

Томилгоо: Ж.Бат-Эрдэнийн оронд М.Ганхүлэгийг томилно

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад  томилох санал Ерөнхий сайд гаргасныг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  хэлэлцэж дэмжсэн байна.  Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд "УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилох саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасныг Удирдах зөвлөл зуун хувь дэмжлээ. Т.Аюурсайхан нь ажлын туршлагатай. Хүнд хэцүү үед энэхүү салбарыг аваад явчих саздваотай гэж хар байна" гэв. Мөн авлига албан тушаалын асуудлаас болж цагдан хоригдож буй ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлжээ. Удирдөх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Засгийн газрын тухай хуульд  зааснаар сайдыг албан тушаалаас нь чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор багтааж дараагийн сайдыг томилох ёстой аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын тухай хуульд зааснааар Ерөнхий сайд 14 хоногийн дотор дараагийн сайдын нэрийг Засгийн газар, УИХ-д танилцуулах ёстой. Ерөнхийлөгч хэрэвзээ дэмжвэл өнөөдөр УИХ-аар орж эцэслэн шийдвэрлэнэ.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт том хэмжээний реформ хийнэ. Ялангуяа ирэх жил Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар батлуулах ёстой" гэлээ. Харин дэд сайдад нэр дэвшиж буй М.Ганхүлэгийн талаар  "Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, намын залуу боловсон хүчин. МАН залуу үеэ үргэлж дэмжиж ирдэг.  Удирдлага, бодлогын төвшинд залуусаа бэлтгэх үүднээс ийм шийдвэр гаргасан" гэлээ. Түүнийг Засгийн газрын хуралдаанаар томилох аж.

Ажлын туршлага 

  • "Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал
  • 2019 онд ЗГХЭГ-ын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /Л.Оюун-Эрдэнийн үед/
  • 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
  • 2022 оны гуравдугаар сараас НАМОХ-ны ерөнхийлөгч
  • 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх
  • Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг,

Хөрөнгө орлогын мэдүүлэг 

  • Өөрийн орлого 31 сая, гэр бүлийн орлого 21 сая
  • Орон сууц 298 сая
  • Автомашин 14 сая /Toyota, Prius XW30-1/
  • 124 саяар үнэлэгдэх малтай, 75 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
  • Газар 15 сая /Өмчлөх-700м2-1/
  • Хадгаламж 25 сая
  • Зээл 201 сая
  • Ашдын Түүчээ ХХК-ийн 80 хувийг, Ард Контент Групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж