"Шилдэг бизнес төсөл 2023" арга хэмжээ | News.MN

"Шилдэг бизнес төсөл 2023" арга хэмжээ

"Шилдэг бизнес төсөл 2023" арга хэмжээ

"Шилдэг бизнес төсөл 2023" арга хэмжээ

УИХ, ЗГ-ын гишүүн Ж.Ганбаатрын санаачилгаар 2016 оноос зохион байгуулагдаж буй “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ 2023” арга хэмжээ нээлтээ хийлээ

Богино хугацаанд өндөр хөгжилд хүрсэн улс орнуудын төрийн үйл ажиллагаа нь хувь хүний хөгжлийн бодлогод суурилсан байдаг. Чухамдаа хувь хүний хөгжлийг дэмжих, мэдлэгт суурилсан хөгжлийг бий болгосны үр дүнд шинжлэх ухааны олон нээлт хийгдэж, оюун санааны асар их баялгийг бүтээж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийг томоохон компани, корпорациуд нуруундаа үүрдэг. Манай улсад ч ялгаагүй аж ахуйн нэгжүүд олон хүнийг ажлын байраар хангаж, их хэмжээний татвар хураамж төлж төсвийн бүрдүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бизнесийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн баялаг бүтээгчид төрөн гарах эхний алхамд хөтлөх зорилгоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өөрийн санаачилгаар Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл” арга хэмжээг 2016 оноос хойш жил зохион байгуулж, уламжлал болгожээ.

Өчигдөр “Шилдэг бизнес төсөл 2023” арга хэмжээ Улаанбаатар паласын их танхимд 3700 орчим сурагчдын хамт нээлтээ хийж, ёслол төгөлдөр өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд уралдаанд оролцогч хүүхдүүд өөрсдийн бизнес санааг төсөл болгох, төсөл бичих явцад суралцах, санаагаа амьдрал дээр бодит болгон хэрэгжүүлэх, багаар болон бие даан ажиллах чадварт суралцах, шинэлэг байдал, бүтээмжийг эрэлхийлэх, судалгаа шинжилгээ хийх аргад суралцах, өрсөлдөх чадвараа сайжруулах зэрэг олон талын чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодгоороо өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Бид дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа олон тулгуурт болгон хөгжүүлэхийн тулд бусад салбарын хөгжлийг онцгойлон дэмжих, тэр дундаа хувь хүний хөгжилд анхаарал хандуулах нь орчин үед юу юунаас илүү чухал юм. Яг энэ өнцгөөс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар харж, өөрийн хувийн хөрөнгөөр шилдэг бизнес төслийг шалгаруулах уралдааныг ирээдүй болсон хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хүүхдүүдэд сурч, хөгжих боломжийг нээн өгч, дэмжиж, тэдэнд өөрийн бизнесийн туршлагаас зааж сурган дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бизнес эрхлэгчдийг төрөн гаргах үйлсэд томоохон дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монгол хүний өрсөлдөх чадвар дэлхийн хаана ч гологдохгүй гэдгийг манай улсын иргэдийн дэлхийн томоохон компаниудад ажиллаж буй ажилтнууд, их сургуулиудад багшилж буй багш нар болон тив, дэлхийн спорт, уралдаан тэмцээнд оролцсон амжилтын үзүүлэлтээс харж болно. Бидэнд байгалийн баялгаас гадна оюуны өндөр потенциал бий, гагцхүү түүнийг дэмжиж, нээн илрүүлэх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж