Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Утаагүй тамхи

Дэлхий нийт утаагүй тамхийг татварын бодлогоор дэмжиж утаат тамхинаас ангижирч байна. 2014 оноос хойш дэлхийн улс орнууд утаагүй тамхийг татварын зохицуулалтын  аргаар дэмжиж ирсэн байдаг. Шинэ Зеланд, Англи, Швейцарь, Нидерланд  зэрэг хөгжингүй орнууд нэг хайрцаг янжуур тамхинд ноогдуулах онцгой албан татвар хамгийн өндөр 5-15 ам доллар.  Гэсэн хэдийч электрон тамхинд ноогдуулсан онцгой албан татвар (тэг) байдаг.

Европын орнуудад тухайлбал, Их Британи, Польш, Дани, Австри, ОХУ халаадаг тамхинд, харин Шведэд халаадаг тамхи болон электрон тамхи, вэйпид бага татвар ногдуулж утаат тамхинаас зайлсхийх сонголтыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийсэн. Мөн Израил, Колумб, Гүржид утаагүй тамхиндаа утаат тамхинаас  60-70 хувиар бага татвар ногдуулсан нь утаагүй тамхиндаа төрөөс хамгийн бага татвар ногдуулж хор хөнөөлгүй тамхийг дэмжсэн жишээгээр дурдагддаг.

Зах зээлийн судалгаагаар Японд 2015-2018 онуудын утаат тамхины дундаж борлуулалт жилд 9.5 хувиар буурсан. Энэ нь 2015 онд Японы бүс нутгуудад халаадаг тамхи нэвтрүүлсэнтэй холбоотой гэж дүгнэжээ.

Мөн түүнчлэн Японы эрүүл мэндийн дата төвийн (JMDC) мэдээлэл ашигласан судалгаагаар 2017-2020 онуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зүрх судас, уушигны архаг бөглөрөлтэй өвчтөнүүдийн тоо буурсан хачиралтай тоо гарчээ. Мөн л халаадаг тамхи зах зээлд шинээр бий болсонтой холбоотой гэж таамаглаад, тамхидалтай холбоотой өвчнүүдийг урт хугацаанд нарийвчлан судлах шаардлагатай гэж дүгнэжээ.

Дараагийн сонирхолтой судалгаа гэвэл, “Одоо ямар тамхи татдаг вэ” гэсэн асуултад хамгийн түгээмэл хариулт утаат тамхи (73.4%), халаадаг тамхи (19.2%), бяцхан навчин тамхи ( сигарила ) 4.6%, электрон тамхи (2.0%), навчин тамхи (0.1%), утаагүй тамхи ( үнэрлэх, зажлах) 0.1% гэсэнхариулт иржээ.

2018 онд АНУ-ын Хүнс болон эмийн асуудал хариуцсан захиргаанаас (FDA) халаадаг систем  нь утаат тамхинаас бага хор хөнөөлтэй гэсэн судалгааны үр дүнг зарласан.

Эндээс харахад утаагүй буюу хор хөнөөл багатай бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар дэмжих замаар хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, тамхидалтыг багасгах чиглэлийг баримтлан үүндээ тамхины бизнес эрхлэгчдийг бусад бизнес эрхлэгчдээс онцлон гадуурхахгүйгээр зөв арга замыг сонгож чадаад байгаа нь манайд нэвтрүүлүүштэй үр дүнтэй гарц биш гэж үү.

 

Эх үүсвэр: Scientific update

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж