"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна” | News.MN

"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна”

"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна”

"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна”

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Төрийн хэмнэлтийн хуулиар ирэх онд нэг их наяд төгрөг хэмнэх тооцооллыг гаргасан.  Энэ зорилтдоо хүрч чадах уу. Ирэх оны төсөвт  танаж болохгүй зардал бий юу?

-2023 оны төсөв макро эдийн засгийг сайжруулах төсөв байх ёстой. Ингэхийн тулд төсвийн алдагдлаа бууруулах ёстой. Төсвийн алдагдал 1.5 их наяд болж буурсан. Өнгөрсөн жил 2.4 их наяд байсан. Боломж байвал нэг их наяд руу оруулах ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт, зарлагыг тодорхой хүрээнд бууруулах ёстой.

Өнгөрсөн жилээс нийт зарлага 2.5 их наядаар нэмэгдсэн. Үүнийг тодорхой хувиар бууруулах ёстой. Гэхдээ таны хэлж буйгаар зайлшгүй шаардлагатай зарим зардлыг бууруулахгүй. 2022 онд хоёр удаа төсвийн тодотгол хийж танасан. Болоод л байсан.

Тиймээс энэ чиглэл рүү таналт хийх ёстой. Хэмнэлтийн хуулийн тухайд Засгийн газар нэг их наяд төгрөг хэмнэнэ гэж оруулсан нь бололцоотой гэж бодож байна. УИХ-аас 30 гаруй хүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байна, төсөв дээр. Энэ долоо хоногт байнгын хороод хуралдсан. Ирэх долоо хоногт нэгтгэх, судлах байдлаар ярина. Дотроо зургаан ажлын дэд хэсэг ажиллаж байгаа. Тэгээд маргаан дагуулж буй, иргэдийн шүүмжилж байгаа, шаардлагатай томоохон асуудлыг бүлгээр оруулж шийдээд, дараа нь УИХ-аар оруулна.

-Ирэх онд орлого талдаа түүхэнд байгаагүй томоохон төсөөллийг тавьсан. Энэ зорилгоо биелүүлж чадах уу. Нөгөөтэйгүүр урд хөршийн хил гаалийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. "Тэг ковид" бодлогоо ч үргэлжлүүлнэ гэдгээ зарлачихсан?

-Сүүлийн гурван сарынх шиг нөхцөл байдалтай байх юм бол орлого биелэх боломжтой. Ирэх жил хоёр ч төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр зам, Ханги-Мандлын төмөр зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Дээрх төмөр замууд ашиглалтад орсон тохиолдолд төсвийн орлогоо төсөөллийн дагуу бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Инфляци өндөртэй үед экспортоо нэмэгдүүлж эдийн засгийн хямралаас гарна. Өөр ямар ч арга байхгүй.

-Хүүхэд хамгааллын зардлыг яагаад бууруулж оруулж ирсэн юм бэ?

-Засгийн газраас асуу. Ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүнгээ ярина. Ямар зардлыг хасч, нэмэх үү гэдгээ ярилцана.

"ОРОН НУТАГТ АЖИЛЛАДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ ХОЁР ДАХИН НЭМЭХ БОЛОЛЦОО БАГА"

-Өнгөрсөн долоо хоногт бүлгээр түгжрэлийн асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ шийдэл олоогүйг хэлж байна? 

-Түгжрэлийг төвлөрөлтэй хамтатган авч үзэх ёстой. Дан түгжрэл яриад төвлөрлөө зогсоох, задлах арга хэмжээ авахгүйгээр үр дүнд хүрэхгүй байгаа юм. Энэ бол миний хувь хүний байр суурь. Хослуулж явуулах ёстой. Түгжрэл зөвхөн автобусаар шийдэгдэхгүй. Замаа өргөтгөхөөс эхлүүлээд олон ажил бий. Тиймээс олон талаас нь ярьж байгаа. Миний хувьд гадаадад томилолттой байсан учраас бүлгийн хуралд суугаагүй. Энэ сарын 24, 31-ны бүлгийн хурлаар ярина.

-Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар орон нутагт ажилладаг төрийн захиргааны ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Гэвч төрийн үйлчилгээний албан хаагчдаа үлдээчихлээ гэх шүүмжлэл бий?

-Зөвхөн суманд, аймагт ажиллаж байгаа албан хаагчдын хувьд 20 хувь нь улсын төсвөөс өгч байгаа юм. Үлдсэнийг орон нутаг өөрсдийн боломжоор нэм гэж байгаа юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд нэмэлт бага. Яг бодит амьдрал дээр хоёр дахин нэмэгдэнэ гэж огт байхгүй. Тухайн аймаг орон нутгийн санхүүгээс шалтгаална. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар гэх орлого төвлөрүүлдэг аймгуудад бололцоо гарахыг үгүйсгэхгүй. 21 аймгийн зургаа нь орлого төвлөрүүлдэг. Орлого төвлөрүүлдэг аймгуудын хувьд бололцоо үүснэ. Татаас авдаг аймгуудад хоёр дахин нэмэх бололцоо огт үүсэхгүй.  Яах вэ, эрх зүйг нь нээж өгч байна. Амьдралаас харахад 20 хувийг нэмэх боломжтой.

-Нөгөө талдаа төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан ч ажлаа хийгээд цалингаа авах боломжтой шинэ заалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан ч ажил хийж, цалингаа авах нөхцөлийг бий болгоно гэж олон нийт ойлгоод байна?

-Тэр заалт байхгүй.  Улсын хэмжээнд тэтгэврээ аваад цалин авдаг 1.5 мянган хүн байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэтгэвэр, цалинг давхар авна гэсэн ойлголт байхгүй. Тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч байгаа бол төрд ажиллахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2022-10-21 202.9.46.246

"Шөнө болж харанхуй боллоо, гэрлээ асаа за юу!" гэдэг шиг Өвөрхангайн топ олигархи хулгайч аугаа нээлт хийжээ

Avatar

уужжу 2022-10-21 66.181.179.225

шшшш энэ нэг аймгийн даргаа аваач дээ.

Avatar

pkxnt 2022-10-21 92.182.71.142

Худалдааны бодлогогүй, мэргэжлийн боловсон хүчингүй улс яаж экспортоо нэмэгдүүлэхэв дээ.
Улс орон чинь худалдааны бодлоггүйгээс болоод сүйрлээ нөхдүүдээ

Avatar

Зочин 2022-10-21 124.158.65.41

Урагшаа нүүрсний экспортын төмөр замаа нарийнаар тавьсан ёстой өдийд хямралаас гарч байгаа. Дойлуур 2000 болчих байлаа. Одоо дахиаад 2 жил нэмэлт байгууламжаа хүлээнэ. Том гацаа….. МАН, Хүүк Жэнкоийн өргөн төмөр зам бол агуу тэнэглэл. Оросууд шоолж инээдэг гэнэ лээ.

Avatar

Билэгт 2022-10-21 202.126.89.140

Өвөл болохоор хүйтэн болно.

Avatar

Зочин 2022-10-21 124.158.64.197

Ийм хүний үгийг хэн ч сонсохгүй. Бөөрөнхий бялдууч, томоотой б**с долоогч. Сангийн сайд эсвэл ЕС, Төрийн сайд ийм ярилцлага өгөх нь оновчтой.

Avatar

ард 2022-10-21 202.9.47.136

энэ гоё ярьсан өлөн нам дагасан хулгаачууд дандаал хагартлаа баяжсан байдагшдэээ сонгууль ойртхоор бүгдл доллорооор борооо оруулах шахуу юм хуцан 5 тэр бум доллор 3 болгоод авсан хорхооонуууд төриин данхар бүтцэээ цөөл сайдуудаа цөөл хөшөөө бархихххаааа боль

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-10-21 202.131.225.197

ӨВӨРХАНГАЙХНЫГ ӨМД ГУТЛЫН "Х У Л Г А Й ЧУУД" ГЭДЭГ БАЙХАА. ЭНЭ БАЙХАД ЛААНЫ ГЭРЭЛ Ч ҮЗЭХГҮЙ ДЭЭ, ХАРЖ Л БАЙГААРАЙ

Avatar

Зочин 2022-10-21 192.82.88.102

Экспортоо нэмэхийн тулд элдэв поп шийдвэр гаргадгаа болиочээ. Монгол морь гаргаж байна гэж орилоод л адууны махны экспортыг зогсоож байсан. Ковид илрээгүй байхад л сүржигнэж хилээ хаагаад бүтэн сарын нүүсрний экспортыг зогсоосон байдаг. Огт шаардлагагүй байхад иргэдийн цахилгааны мөнгийг хөнгөлөөд улс 800 тэрбум төгрөгөөр хохирсон. Тэгсэн мөртлөө импортыг гол багасгах хүчин зүйл болох Нефть боловсруулах үйлдвэр, УСЦ, ДЦС барих ажлыг элдэв шалтгаанаар байнга гацаана. Ийм байхад доллар салам өснө

Avatar

Цагаан баавгай 2022-10-21 66.181.180.150

Өвөл болохоор хүйтэн болдог- Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна агаар нэг сонсогдож байна. Энэ хүн өөртөө том нээлт хийжээ.

Avatar

Zochin 2022-10-21 66.181.181.79

Бид ямар хүмүүсийг УИХ-д сонгоод байнаа. Их мэдэгч, ухаантай хүн болох гэж дунд сургуулийн ахлах ангийн хүүхдийн мэдлэг, боловсрол хэмжээнд ч хүрэхггүй юм ярьж өөрсдийгөө баллах юм.
Төсөв, төрийн хэмнэлтийг УИХ-ийн гишүүний мөнгө буюу тойргын мөнгийг хэмнэхээс эхлэх нь зүйтэй гээд ярьж, хэлж, санаачилж чадахгүй харин ч эсрэгээр далдуур л жил болгон нэмнэ. Сангийн яам дээр Эдийн засгийн яам ороод төсөв боловсруулах ажлаа хийж чадаагүй УИХ-аас 30 хүн нэмсэн гэнэ

Avatar

Иргэн 2022-10-21 139.5.217.166

Байгалын баялагаа зүгээр ухаад гаргана. Дундаас нь хулгай хийнэ. МАН- ын чадах ажил ийм. Зам нь таг мухар.

Avatar

Зочин 2022-10-21 43.228.130.63

4 dvgeer angiin huuhd hurtel mdj bga iim zuiliig

Avatar

Зочин 2022-10-21 124.158.107.35

өвөл болохоор хүйтэн болдог гдгтэй ялгаагүй

Avatar

Зочин 2022-10-21 192.82.77.167

Байгалийн баялаг, газрын хэвлий дэх ашигт малтмалаа Хятадуудад зарж жаахан мөнгө олно гэж бодитоор хэл. Монголд МААН гаралтай түүхий эдээс өөр экспорт байхгүй. Ядаж нүүрсээ шигшээд, жлншлл бутлаад гаргаасай. Хогийн хогийн тэнэгүүд.

Avatar

Зочин 2022-10-21 66.181.161.103

eksport geheer alt zes nuurs l biz hairan saihan hurs unagan baigali min hedhen buzar manangiin hulgaichuudiin gart duusah nde baigali lus min ed nariig 1 l udur nirgene dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж