The Witcher 2 ирэх онд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

The Witcher 2 ирэх онд нээлтээ хийнэ

2011 онд нээлтээ хийх The Witcher 2 буюу Assassins of Kings хэмээх нэгэн тоглоомыг танилцуулж байна. Энэхүү тоглоом нь CD Projekt RED STUDIO болон Atari хэмээх тоглоом үйлдвэрлэгч компаниас гаргаж байгаа бөгөөд action RPG төрлийн тоглоом юм. Хаадын алуурчид хэмээх асар сүрлэг нэр бүхий уг тоглоом нь Microsoft Windows, XBOX 360, Playstation 3 платформууд дээр тоглогдох ба 2007 онд нэгдүгээр анги нь анх худалдаанд гарч байсан юм.

Польшийн тоглоом үйлдвэрлэгчдийн хийсэн, дэлхий даяар алдар нь түгсэн цөөн тоглоомын нэг. Андрей Сапковски хэмээх уран зөгнөлт, адал явдалт зохиолын мастерын уран сэтгэмжийг видео тоглоомонд амилуулсан нь энэ билээ. Тоглоомд Жеральт хэмээх алуурчин баатрыг та удирдан түүнд тохиолдох адал явдлуупыг туулах ба танд туслах хамтрагч нар гарч ирэн үнэхээр сонин хачин зүйлстэй учирна. Таны дайснууд хүн болон хүнээс өөр төрөлтөн байх болно. Тоглоомын дүрслэл үэнхээр сайжирчээ. Гол дүрийн баатар болон бусад дүрүүдийн хөдөлгөөн гайхалтай эвлэгхэн буюу яг л бодит мэт болсон хэмээн бүтээгчид нь өгүүлж байгаа гэнэ. Видео сайтуудаар сурталчилгаагаа ихээхэн цацаж байгаа тус тоглоом 2011 оны хэдийгээр нээгдэх нь тодорхойгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж