Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй талаарх гомдол иргэдээс ШӨХТГ-т цөөнгүй ирдэг аж. НӨАТ нь далд эргэлдэж байгаа мөнгийг ил болгох зорилготой. Нэг хэсэг иргэд НӨАТ-ын баримтаа нэхдэг байсан бол сүүлийн үед төдийлөн тоохоо больсон. Энэ сугалааг нь түр хугацаанд зогсоосонтой холбоотой аж.
Төлбөрийн баримт олгох пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар баримт олгодоггүй байв. Тиймээс энэ асуудлын шийдэл нь цахим төлбөрийн “QRBARIMT” гэнэ.
Товчхондоо иргэн тухайн худалдагчид байх бэлэн “QR” кодыг уншуулахад худалдагчийн утсан дээр мэдэгдэл ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд баталгаажина гэсэн үг. Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болжээ.
“Баянзүрх” хүнсний захын худалдаа эрхлэгч Ч.Ариунтуулын хэлснээр тус захынхан бүгд НӨАТ олгодог. Гэхдээ гол асуудал нь “QRBARIMT”-аар олгодог учир ухаалаг утас ашиглахад хүндрэлтэй өндөр настнууд, иргэд баримтаа авч чаддаггүй ажээ. Угтаа “QRBARIMT” нь цаг хугацаа, цаас хэмнэх боломжтой гэв. Ч.Ариунтуул “Одоо зах худалдааны, төвүүд бүгд ийм “QRBARIMT”-тай болсон. Иргэд НӨАТ-ын баримтаа нэхээд авах нөхцөл нь бүрдсэн. Татвараас НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох ёстой гэж шаардаж байгаа” гэлээ.
Нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй цэгүүдийн нэг болох “Баянзүрх” хүнсний захын лангуу бүр дээр “QRBARIMT”-ийн наалт харагдана. Харамсалтай нь, иргэд энэ талаар төдийлөн мэдэхгүй байгаа нь анзаарагдав. Худалдан авагчид төлбөрөө төлөөд бүтээгдэхүүнээ аваад л гарах юм. Худалдаачид ч баримт авах эсэхийг нь асуусангүй.
Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил. Ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой.
Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй бас эрхтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.
“Баянзүрх” хүнсний захаас худалдан авалт хийж буй иргэдээс НӨАТ-ын баримтаа авсан эсэхийг нь асуулаа. Тэдний хэлснээр захын худалдаачид ямар ч баримт өгөөгүй гэв.
- Иргэн н.Оюунжаргал "Доторх худалдаачид ерөөсөө өгдөггүй шүү дээ. Уг нь өгөх л ёстой. Нэг нь авч байгаа бол нөгөө нь өгөх ёстой. Өгөхгүй байгаад нь сэтгэл дундуур байна" гэж ярив.
- Иргэн С.Долгорсүрэн "Захууд ерөөсөө НӨАТ-ын баримт өгдөггүй. Уг нь өгөх нь зүйтэй. Тодорхой хэмжээнд бид нар мөнгөө өгөөд бараа авч байна. Гэтэл өгөхгүй юм" гэлээ.
Тэгвэл н.Уранчимэгийн хэлснээр НӨАТ-гүй бараа авсан нь илүү хямд тусах учир баримт авах шаардлагагүй гэсэн юм. Тэрбээр "Захууд баримт өгдөггүй. Одоо өгөөд ч яах юм. 10 хувийг нь суутгаад хоёр хувийг нь л буцааж авдаг биз дээ. Тэр нь хүмүүст хохиролтой шүү дээ. Тэрний оронд НӨАТ-гүй хямд авсан нь ард түмний амьдралд хэрэгтэй" гэж ярилаа.
Угтаа зах худалдааны төвүүдийг НӨАТ-ын системд бүрэн холбовол орлого бүр, төгрөг бүр бүртгэгдэж, үүнийг хянах, татварын орлого бүрдүүлэх боломжтой билээ. Ядаж л 10 саяас дээш орлоготой, татвар төлдөг иргэдээс нэмэлт татвар авахгүйгээр орлогоо нуудаг, татвараас зайлсхийдэг худалдаа, бизнес эрхлэгчдээ НӨАТ-ийн системд бүртгэх нь зүйтэй гэж иргэд үзэж байна.
Зочин 2022-10-21 192.82.70.52
Bi hunsnii zahad buunii tuv ajiluuldag avsan baraaga avsan uneern zardag phos mashin 1 huviin avdag 2 huviin ashigtai biznes hiideg teheer notiin barimt ugvul avtomataar 30 huvi usnu ta hed demjij bnuu
тт 2022-10-21 202.9.40.29
ш****г пиздаа вэ яг өгч харагдаач
ИРГЭН 2022-10-21 202.9.46.38
захуудын дамчид НӨАТ-н баримтыг нэхүүлэлгүй өгөх ёстой шүү. тэгж сурга
Зочин 2022-10-21 103.57.93.55
УБ их дэлгүүр, Гранд плаза, Пийс молл гэх мэтээр бүх л дэлгүүр худалдааны төвүүд өгдөггүй. Хүнсний сүлжээ дэлгүүрүүд л өгч байгаа.
үүрээ 2022-10-21 202.131.236.138
нөт өгч байгаа худалдагч нараас бараа аваад байхад л болох эд юм байгаа юм шүү дээ
Зочин 2022-10-21 202.21.108.15
DARAA NI TER TAILANGIIN GARGAJ OGOH GEJ MASH HETSUU. HUN HOLSOLJ L TAILANGAA GARGUULAH BOLNO. TAILAN GARGAHGUIBORLUULALTIIN ORLOGO BUREESEE AVTOMATAAR TATVAR SUUTGAAD YAVCHIHDAG BAIVAL AMAR BNA.
ЗОЧИН 2022-10-21 192.82.67.75
ЯМАР НЭГЭН ЗҮЙЛИЙГ ХҮЧЭЭР ХИЙДЭГГҮЙ.АЛЬ НАМ ГАРСАН Ч АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУДАГ.БАС АРД ТҮМНИЙХЭЭ БОЛОМЖ БОЛОЛЦООГ АСУУДАГ.ТЭТГЭВРИЙН ӨВГӨН БИ 500000 ТӨГРӨГНӨӨС 50000 ТӨГРӨГ УЛСАД ӨГӨӨД 10000 БУЦААН АВЧ 40000 ТӨГРӨГ ЭНЭ ЗАСАГТ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮУ
ЗОЧИН 2022-10-21 192.82.67.75
НӨАТ монгол улсын татварыг бүрдүүлэх механизм мөн үү. NO. Далд Э/З ийг ил гаргах механизм болохоос Э/З ийг дэмжих хөтөлбөр биш .ХАОАТ / ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР , ОРЛОГО ОЛСНЫ АЛБАН ТАТВАР , ГЭНЭТ ОЛСНЫ БУЮУ СУГАЛААНЫ АЛБАН ТАТВАР , УУЛ УУРХАЙН ОЛОН ТӨРЛИЙН АЛБАН ТАТВАРААС УЛС ОРОН ОРШИН ТОГТОНОДОГ..Зарим улс оронд 100% буцаан олгодог юм билээ.МАН арай их идээд байна уу.
татварйщынхан муу ажиллаж байна 2022-10-21 64.119.17.35
НӨАТ өгдөг зах, жижиг дэлгүүрүүд байхгүй. Татварынхан хүчилвэл НӨАТ өгдөг болгож болно
bz 2022-10-21 202.9.41.122
barimt nehehguigeer 10% hasuulaad ahudaldan avalt hiideg ter ni barimttai avch 2% butsaan olgolt avsnaas hyamd tusna
Зочин-0 2022-10-21 139.5.219.220
Хувиараа наймаа хийж байгаа зарим нь үнээ нэмж тавьчихаад 500-1000₮ хасч бна гээд өгдөггүй шүү дээ.Ялангуяа Лавайгийнхан бол тэр талаараа тун гаргуун. Дөнгөж хаалгаар ороход цаас, угаалгын нунтаг худалддаг гэр бүл бол татвараас зальдаж нэг бултаж нэг зугтаана даа. Энэ талаар дүүрэгт чинь мэдэгдэнэ гэхэд тэгээрэй, тэд бүгд муусайн танилууд бдаг гэхчилэн юм ярьдаг. Ер нь ихэнх нь НӨАТ өгөхөөс цаарагладаг улсууд бий дээ. Нэхээд байхад өгдөггүй аргалдаг хүмүүс бдаг шүү.
zochin 2022-10-21 202.126.89.235
uguh durgui nehuulj bj ugdug Neheheer ih durgui manai uilchilgeeniihen Uursduu neguulelgui uguh estoi bishuu
зочин 2022-10-21 66.181.160.53
яармагийн 52 захын тамхины лангууны худалдагч НӨАТ өө авая гэсэн 1000 төгрөг хасаад нөатыг чинь хасаад өгчихлөө гсн арай л бишээ ..юмаа зархаараа нөатөө оруулаад үнээ нэмээд зарна нөатөө авая гэхээр хэдийгээр суучихдаг худалдаачид эднийг сайн торгох хэрэгтэй ШӨХТГ татварынхан ажлаа хийгээчээ
зочин 2022-10-21 64.119.21.148
нэхээд өгдөггүй ш дээ, хэн хяналт тавьж ажиллаж байгаан татварынхан ажлаа хий л дээ
ву ву гэнэ вэ нэхэх ёстой гэнэ үү 2022-10-21 66.181.168.199
заавал нэхэх ёстой юу???
заавал нэхэх ёстой юу???
заавал нэхэх ёстой юу???
Зочин 2022-10-21 202.126.89.252
нэхүүлэхгшй анхнаасаа өгдөг систем бий болгоочээ Сангийн яамныхаан. Анхнаасаа бүгд өгөхгүй систем бүрдүүлчихсэн сууж байж болохгүй. Тэнэг хэрэг.
Зочин 2022-10-21 59.153.114.250
Nehuulehgui shuud barimtaa gargaad ufdug bh heregtei Tiim pos mashin bgaa shdee Benzin kolonkuud tiim bdg
Зочин 2022-10-21 59.153.114.250
Zaaval nehuuleh albagui shuu dee Ehleed nuat barimt uguh uu gj asuu Ugnu gvel naimaa hii
Зочин 2022-10-21 124.158.64.197
НӨАТ сугалааны баримтыг авахад төр шаардаж өгүүлэх хэрэгтэй. Төрийн механизм ажиллагүй бол яаж өгөх вэ дээ. Иргэдэд бурууг тохох хэрэггүй. Засаг ажлаа сайн хий.
Зочин 2022-10-21 66.181.176.164
Захаас бараа хвах хэрэггүй бллсон
Сүлжээ дэлгүүрүүд хямд чанартай бараагаар үйлчилж бнаа
Зочин 2022-10-21 64.119.24.43
САЙХАН ЗАЛЖ БАЙНА ДАА
Хуягаа 2022-10-21 192.82.64.64
Буцаан олголтоо 8% болгочихвол бүх хүн нэхнэ, бүх хүн өгнө, өгөөгүй нь бараагаа зарж чадахгүй болно. Натураар нь шийдэх хэрэгтэй. 2% дээр бол өгөхгүй байсан ч, авахгүй байсан ч яахав дээ.
hi 2022-10-21 103.14.39.2
Худлаа мэдээлэл тавихаа боль аль ч зах НӨАТ-н падаан өгдөггүй Саруул захыхан бол ог өгдөггүй шалгадаг газрууд нв шалгаарай
МОНГОЛ ХҮН 2022-10-21 202.55.191.130
"МӨНГӨН ЗАВЯА" ГЭХ ХУУЧИН ХҮНСНИЙ 20-ИЙН АЛТ МӨНГӨН ЭДЛЭЛИЙНХЭН БОЛ БҮР ӨГӨХГҮЙ САНААТАЙ БАЙДАГ ШҮҮ. ҮҮНИЙГ ШАЛГАДАГ АЖИЛТНУУД НЬ ШАЛГАЖ АРГА ХЭМЖЭЭ АВААРАЙ
Зочин 2022-10-21 59.153.114.12
Минийй танил 20 саяар солонгос эмчээр нүүрээ янзлуулаад НӨАТ өгөөгүй л юм даг Өндөр төлбөртэй гоо сайхны эмнэлэг, шүдний эмнэлэг, хувийн эмнэлэг НӨАТ өгдөггүй шүү дээ.
Бб 2022-10-21 103.10.23.10
Нэхээд байх хэцүү байдаг. Зүгээр л өгдөг болчихвол хэн хэндээ амар байх. Зарим дэлгүүр ч нэхүүлдэг шүү. Нэхэхээр улных энэ тэр гээд загнах болов уу гээд айгаад байдаг юм.
Уншигч 2022-10-21 66.181.182.14
Зах орсоноос томоохон сүлжээ дэлгүүр нь илүү болсон билээ шүү, зарим нэр төрлийн бараа нь хямдхан, бас баталгаатай. Нөат тасалбараа ч нэхүүлээд байхгүй шууд өгнө, зах бол зорьсон хүн ганц нэг юм авахад л хэхэгтэй, өдөр тутамдаа бол сүлжээ дэлгүүр нь хувь хүнд ашигтай шүү.
BOXMAN 2022-10-21 202.126.92.98
Угаасаа Монголчууд улсаараа хулгайч шдэ. Ганцхан төр засаг, тэрээ энээ гээд байх юм байхгүй. Бүгд арчаагүй хулгайч нар. Хулгайч нарыг яах ёстой вэ? Хатуухан хууль батлаад, халаастай нь л ярих хэрэгтэй. Өөр хог шаарнуудтай ойлголцох ямар ч арга байхгүй!
Зрчин 2022-10-21 202.126.89.48
Нэхэж яахын миний авсан бараа болгонд 10 хувь нэмэгдээд би өөрөө татвар төлөөд байгаа биз дээ
зочин 2022-10-21 139.5.217.110
нэхээд ч өгөхгүй. дандаа эвдэрсэн гэдэг. жижиг үсчин гоо сайхан бас адил. үнэ хямдарсан бараанд өгөхгүй гэн
Зочин 2022-10-21 192.82.71.217
Нэхүүлж байж өгөх ёстой юу, нэхээд өгдөггүй
Ц. Эрдэнэбат 2022-10-21 202.126.88.109
Том захууд НӨАТ-ын баримт нэхээд ч өгдөггүй!!! Муу л бол захын бох *овоохой* гэдэг шиг иргэдээ буруутгахаа болио…
zochin 2022-10-21 202.21.102.222
haha, zahiin egchid zagnuulna hooe. zarim n card unshuulahiin bol 1% nemne ene ter gediisht. ain genguut za yav yav, albaguishdee
зочин 2022-10-21 139.5.217.82
Захын худалдаачдад ажилладаг QRbarimt байхгүй шүү өөрсдөө энийг уншуулаад ав гээд хаячихдаг тэндээс ажилладаг qrbarimt байхгүй
Зочин 2022-10-21 27.123.214.2
10%-ийн нөат-ийг төлж байснаас 5% хямдруулаад НӨАТ-гүй авсан нь дээршд. Наад НӨАТ буцаалтын хувиа нэмэхгүй бол энэ байдал байсаар л байна. Анх нөат гархад л ийм байсан, одоо гэнэт гараад ирсэн юм шиг бичээл байхын
Хариулт 2022-10-21 192.82.67.75
харин тийм ээ шудрага наймаалцах Ханцуй дотроо наймаа хийчих монгол эр хүн байна уу.Би зармаар байна. Бас худалдаж авмаар байна. Надаас мөнгө нэхэхээ боль.
Зочин 2022-10-21 103.9.90.100
их наяд дотор зогсдог авгай нар огт огт өгдөггүй. ямар нэг шалтаг хэлээд л өгөхгүй байсан
Зочин ажиглагч 2022-10-21 66.181.190.230
ЕР НЬ АЛЬ ЗАХ НЭХҮҮОЭЛГШЙ БАРИМТАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.БАЯНЗҮРХ ЗАХААС НЭХЭХЭД МАНАЙ САНХҮҮ ӨГӨХ ДУРГҮЙ НӨАТ.ХҮСВЭЛ ОРООД ХЭЛЭЭД ҮЗ ГЭЖ ХЭЛЖ БАЙХЫГ ХЭД ХЭДЭН НӨЙМААЧНААС СОНСОЖ Л БАЙЛАА.НЭХҮҮЛЭЛГҮЙ ӨГДӨГ БОЛГОМООР БНА ШҮҮ
Зочин 2022-10-21 202.70.38.18
delguuruud zahaas baraagaa buuunuur avaad tatdag, hyamd ugch bgaa bol noat -gui avchdag
иргэн 2022-10-21 66.181.160.22
нэхэж яахын иргэдэд ямар ч ашиггүы юм чинь,