Нэмэлт:
МАН-ын УЗ-өөс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэхийг УЗ-ын гишүүд бүрэн дэмжсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Мөн сайдын асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэнэ гэнэ. Тухайлбал, сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор дараагийн сайдыг томилох хуультай. Уг хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /202.10.21/ хуралдаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл иргэдээ "ул"-ны айл хэмээн доромжилсон учраас түүнийг чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, үүрэгт ажлыг нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлож байсан юм. Тэгвэл МАН-ын удирдлагууд тохирч, Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохоор тохирчээ. Тиймээс Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар түүнийг томилох саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оруулах юм байна.
Шинэ Засгийн газар бүрдүүлэхдээ эрх баригчид эмэгтэйчүүдийн квотоос илүү эрх ашиг, ирэх сонгуулиа угтсан томилгоог хийж буй.
"2024 ОНЫ СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ЗГ-АА БҮТЭН БАЙЛГАХЫН ТУЛД Т.АЮУРСАЙХАНД САЙДЫН СУУДАЛ ӨГӨВ"
Удирдах зөвлөлөөс өмнө намын удирдлагын түвшинд тохирсон учраас дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайхан томилогдох нь тодорхой. Тиймээс Удирдах зөвлөл дэмжсэний дараа, Ерөнхий сайд УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын чуулганаар тангараг өргөх зохицуулалттай. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд нэгэн цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай М.Энхболдыг огцруулах ажилд оролцож, "шударга тав" хэмээн тэмцэж явсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Т.Аюурсайханыг сайд болгоно хэмээж байсан ч түүнд УИХ-ын дэд даргын суудал өгсөн. Гэвч "давхар дээл"-ийн асуудал Цэцээр шийдэгдэж, МАН дотор бүлэг, фракциуд сайд болохоор тэмцэлдэж байсан бөгөөд дахин хуваарилалт хийж, Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулахад мөн л Т.Аюурсайханыг багтаагаагүй. Гэвч эрх баригч нам, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарт Засгийн газраа 2024 он хүртэл бүтэн авч үлдэхийн тулд ийнхүү Т.Аюурсайханд сайдын суудал өгөхөөс өөр гарцгүй болов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдохоор МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн яригдаж байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзсан гэдэг. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ дахь бүлгээ "базах" хүн түүнээс өөр хүнгүй хэмээн Д.Тогтохсүрэн буцаасан нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт "таалагдаагүй" хэмээн яригдаж байсан удаатай. Хэдий "таалагдаагүй" ч Ерөнхийлөгчийн хүслээр Д.Сарангэрэлд сайдын суудал өгч байв. Гэвч Д.Сарангэрэл сайд иргэдээ "ул"-ны гэж доромжилсон нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт "өгөөш" болсон ч Т.Аюурсайханаас өөр сонголт байгаагүй нь 2024 он хүртэл Засгийн газраа бүтэн авч үлдэх гэсэн санаа хэмээн улс төрийн хүрээнд ярьж буй.
БООМТЫН САЙДАД Ж.МӨНХБАТЫГ ТОМИЛОХООР ТОХИРЧЭЭ
Энэ Засгийн газар нийтдээ 20 сайдтай байхаар бүтцээ баталсан. Одоо боомт хариуцсан сайдын томилгоо үлдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор тохиролцоо хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар шийдэхгүй гэнэ. Гэхдээ урьдчилсан байдлаар Ж.Мөнхбатыг томилох тохирчээ. Л.Оюун-Эрдэнэ "давхар дээл"-тэй Засгийн газар бүрдүүлэхдээ Архангай, Өвөрхангайд нэг нэг сайдын суудал өгнө гэсэн аман тохироо яригдаж байсан ч яг бүтцээ УИХ-д оруулж ирэхдээ тэднийг хоосон үлдээсэн. Тиймээс Архангай аймагт нэг сайдын суудал буюу Боомт хариуцсан сайдаар Ж.Мөнхбатыг томилохоор тохиролцоо хийгдсэн байна. Гэхдээ түүнийг 2023 оны төсөв баталсны дараа томилох аж.
Ж.Мөнхбатын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, байнгын хорооны дарга хийж байсан.
Ш.ЧИМЭГ
Зочин 2022-10-21 66.181.186.233
УИХ-ын дэд дарга маань яагаад сайд руу зүтгэчихэв. Уг нь УИХ-ын дарга л болох хүн дээ. Шударга, зарчимч одоо үед ховорхон Улс төрч дөө. За яахав Засгийн газрын ажил сайжруулахад их нэмэр болно доо.
Зочин 2022-10-21 122.201.23.122
420000 төгрөгний цалин авдаг хүн 1000000 төгрөгний цалин авдаг хүний тэтгэвэр ижилхэн 500000 төгрөгөөр тогтоогдож байгаа гажуудлыг хурдан засаарай
хүннү 2022-10-21 202.55.188.89
Ариунзаяа л мундаг сайд байсан
Зочин 2022-10-21 202.126.89.225
Бас л поп маягийн.хөнгөн жингийн хүн харагддаг даа харах л үлдэж дээ
Зочин 2022-10-21 202.126.90.41
ШОДОРГО БАЙХ Ч САЙХАН ЮМООО САЙХАААН САЙХАН
иргэн 2022-10-21 119.40.100.66
Аюурсайхан гишүүн чаднаа
уншигч 2022-10-21 202.131.236.138
Зайлаачээ
Зочин 2022-10-21 64.119.24.43
ТУР ХУУЧИН АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮҮХЭН НЬ Л ЧАДНА
nuudel 2022-10-21 202.126.90.143
Шаал худлаа шаампар бас л нэг попын хаан
Ёстой зөв 2022-10-21 192.82.91.113
Ok very.
aagii 2022-10-21 59.153.113.93
нэг их худлаа шударга царайлсан хүн гэж боддог,
Зочин 2022-10-21 202.126.88.161
Улны лалрын сэтгэхүйтэй хог сайд болох цаг иржээ.Юу ч өөрчлөгдөхгүй.
ХУУЛЬЧ 2022-10-21 202.179.26.87
АШГҮЙ ДЭЭ ,,,АМАРСАЙХНЫ ЮУ ХИЙЖ ЧАДДАГЫГ ҮЗЭЖ ДЭЭ ,,,ТЭР ХҮН НАМДАА КОСЕРВАТАР БОЛОХООР УЛАМЖЛАЛ ,ШИНЭЧЛЭЛЭЭ БАРИАД ЗҮҮНИЙ ХАНДЛАГААР ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС,,, ТЭТГЭВЭРИЙН ХӨГШДӨД ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ,,,,ЗАЛУУСТ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ БАЙХ ГЭЖ НАЙДАХ ҮЛДЭВ ,,,,ХАРИН ХНХ-ын САЛБАРТ ЛЕБИРАЛЧЛАЛ БАЯРТАЙ БОЛЖ ДЭЭ ,,,
Зочин 2022-10-21 192.82.77.167
УИХ гишүүн Чинзоригоос өөр сэтгэлтэй, зөв чиглүүлэх хүн олдохгүй ээ,
Зочин 2022-10-21 43.228.130.63
saidiin suudal ugsungui gd l shalchignaad bhleer n neg yum ugujdee
Зочин 2022-10-21 43.228.130.63
ene s** bas samrandaa hun muutai hun yj humuusiig bodohovdee
Зочин 2022-10-21 66.181.180.92
ахмадуудад ээлтэй, амьдралыг нь ойлгодог хүн байх ёстой шүү
Зочин 2022-10-21 64.119.16.203
Нөгөө шударга 5ийнхан албан тушаалаа авчгааж байна уу. Нээрээ мартсанас 1 нь шоронд байгаа билүү
Зочин 2022-10-21 202.126.90.41
ПОПУЛИЗМДААА (МУУДАА) ДИЙЛДВЭЛ МОНГОЛ МӨХНӨ 👌👌👌
тт 2022-10-21 202.9.40.29
ялгаагүй ДАНХ ЗАНДКА ХҮҮК нартайгаа адилхан оюуны потенциал байхгүй бас нэг үхэр
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Ардын намын хөгшчүүлд хүртээсэн 3 цохилт 2022-10-21 192.82.69.52
Ардын намын хөгшчүүлд хүртээсэн 3 цохилт:1/Эдийн засгаа сэргээх бодлогын шуурганд олон зуун хөгшчүүл нүд анилаа.Энэ ч дэлхий нийтийн асуудал гээд тэгс хийгээд мартагдана.2/ Хөгшчүүлийн эмийн хөнгөлөлт 70 хувь байсныг 30 хувь болголоо. Чинбүрэн гишүүн, Мөнхсайхан сайд хоёрт их баярласансан. бид.3/ 40 жил ажилласан ЕБС-ийн багшийн тэтгэвэрийг огт ажил хийгээгүй, эсвэл алдаг оног ажил хийсэн хүмүүсийн тэтгэвэртэй бараг адил болголоо. Ардын багш хэмээх бахархал харин ч гутрал боллоо хөөрхий.
Баяр 2022-10-21 202.21.120.62
На конец то
Зочин 2022-10-21 46.101.142.97
Боомтоор нүүрс хулгайлахад гаршсан луйварчныг Боомтын сайдаар тавьж байгаа нь МАН үнэхээр хулгайчдаар дүүрсэн гэдгээ баталж байна.
Зочин 2022-10-21 59.153.115.129
зөв дөө одоо хэл амгүй хууль батлахын тулд ажиллах л болж дээ
Зочин 2022-10-21 192.82.91.98
шудрага 5
Зочин 2022-10-21 188.162.254.72
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
gg 2022-10-21 192.82.87.60
нүүрсний хулгайч
Зочин 2022-10-21 192.82.92.204
Шударга дүр эсгэсэн амиа хичээсэн попууд
Зочин 2022-10-21 66.181.170.73
Энэ нийгэмд чинь улам их идэж уух тусмаа л хэрэгт орохгүй, дарга сайд болдог болоо шив дээ. Энэ хэд ард түмнийг үнэн доромжилж байнаа нээрээ. Та нар яадгийн л гэж байх шив дээ.
Зочин 2022-10-21 124.158.107.35
амиа хичээсэн хуогайчийн сайхан үгэнд итгэхээ болих хэрэгтэй хаа байна архангайд хийсэн юм түй ч алга баахан хар утаа оргойдсон яндан ард түмний амьдралаа хар тавьсан замыг хар болж байгаа юм байхгүй гэтэл хулгайя гишүүн ь амиач
Владимир 2022-10-21 139.5.219.229
ОЮУН-ЭРДЭНЭ Амарбаясгалан нарыг л зайлуулбал Монгол орон хөгжих гээд байна
Зочин 2022-10-21 103.9.90.100
монголд өөр боловсон хүчин байдаггүй юм уу
МОНГОЛ ХҮН 2022-10-21 202.55.191.130
АРХАНГАЙХАНД НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧИХЬЕ… АХИЖ ЭНЭ ҮГ ХОЛБОМОРОО БҮҮ СОНГООРОЙ ГЭЖ, ЭНЭ ЧИНЬ СОЛОНГОСТ ЮУ Ч ҮГҮЙ ШАЛДАН ЯВЖ БАЙГАА ИРСЭН, ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛООД ТЭРБУМТАН БОЛСОН. ХАРИН АРХАНГАЙ АЙМАГТ, СОНГОГЧИДДОО ЮУ НААСАН ЮМ
Зочин 2022-10-21 202.126.92.227
популистуудын эрин цаг үе. Эд Монголыг а**а шүүдээ нээрээ
Зочин 2022-10-21 202.21.108.240
Луйварчин Сангийн Сайд Жавхланг яах вэ? хэдий олонхи МАН ыг дэмжсээр байгаа ч Жавхлангын жигшүүрт орлогыг хараагүй, мэдээгүй мэт царайлах уу? Энэ хүнд Сангийн Сайдын албан тушаалыг хаших ёс суртахуун бий юу?
Зочин 2022-10-21 202.126.89.250
Манай шодрогууд
Зочин 2022-10-21 66.181.161.31
Сарангэрэл улны айл гэдэг үг хэлээд огцорчээ. Одоо энэ цагаас хойш ул боовыг бас хэрэглэж болохгүй нь ээ.0