Төсөв-2023: Л.Оюун-Эрдэнийн онцлох эшлэлүүд

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Төсөв-2023: Л.Оюун-Эрдэнийн онцлох эшлэлүүд

Төсөв-2023: Л.Оюун-Эрдэнийн онцлох эшлэлүүд

УИХ дээр төсвийн төсөл ид хэлэлцэгдэж байгаа. Төсөв дээр тавигдсан тоо болгоны ард эдийн засаг, иргэдийн амьдрал явж байдаг. Тиймээс ирэх жилийн төсвөөр эрх баригчид нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэхүү хэлэлцүүлэг хийх болсон шалтгаанаа Ерөнхий сайдын тайлбарласан нь “Монгол Улсын 2023 оны төсвийн талаар иргэд, олон нийт, олон улсын байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болж байгаа нь улс төрд шинэ жишиг тогтож байна. Монгол Улсын төсвийн суурь тоонуудад үндэслэж, аж ахуйн нэгжүүд төлөвлөлтөө хийдэг. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид чиг хандлагаа тодорхойлж, Монгол Улсын дотоод орчин, гадаад нөхцөл ямар байх гэдгийг хардаг. Энэ жилийн төсөвт хэд хэдэн онцлог бий. Цаашдаа бид сонгуулийн үр дүнгээр ямар ч Засгийн газар гарсан, хэн гэдэг Ерөнхий сайд ажилласан ч хөгжлийн бодлого төлөвлөлт илүү тогтвортой байх, олон жилийн хугацаанд монголчууд бид алдаж ирсэн зүйл дээрээ томоохон соёлын өөрчлөлт оруулж байгаагаараа 2023 оны төсөв бол өөрөө реформ гэж хэлж болно” гэх үг. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

  • -Айлаар бол Монгол Улс 40 орчим их наяд төгрөг жилдээ үйлдвэрлэдэг улс. Үүний дөрөвний нэг орчим нь Монгол Улсын төсөв байдаг гэж ойлгож болно.
  •  -Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6  хувь дээр, бүр чадвал 7-8  хувиас хэтрүүлэхгүйгээр тогтвортой, удаан барих гэдгийг макро эдийн засгийн тэнцвэрийн нэг том хэсэг юм.
  • -Цаашид энэ өсөлт урт удаан хугацаанд 10-аас дээш жил 5-6 хувь дээр хадгалагдах үндсэн суурийг 2023 оны төсвийн бодлого урт хугацаанд тавьж байгаагаараа туйлын чухал.
  • -2023 оны төсөв инфляцийг нэг оронтой тоонд аваачина.
  • -Макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад инфляцыг нэг оронтой тоонд оруулах нь туйлын чухал.
  • -Монгол Улс 1.5-17 орчим их наяд төгрөгийг жил бүхэн халамжид зарцуулж байна. Энэ бүхнийг шат дараатайгаар хумих ёстой.
  • -Гарч байгаа мөнгө маань орж байгаагаасаа бага байх юм бол энэ төлбөрийн тэнцэл дээр сөрөг баланс болно.  Энэ тохиолдолд долларын ханш нэмэгдэнэ. Монгол төгрөгтэй холбоотой итгэл багасна. Энэ өөрөө савлагаа үүсгэнэ. Дахиад энэ нь өөрөө  үнийн өдөөлт болно.
  • – 2023 оны төсөв Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг энэ донор байгууллагуудын бид нарт  өгч байсан шаардлагад нийцүүлсэн, нийцүүлэхийн төлөө эерэг, зөв чиг хандлага руу чиглэж байгаа төсөв юм.
  • -2023 оны төсөв бол “Шинэ сэргэлтийн  бодлого”-ыг дэмжсэн төсөв. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд бид 2023 оны төсвийн жилд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж чадна. Экспортод том хэмжээний эерэг нөлөөг үзүүлнэ. Олон улсад нэр хүнд сэргэнэ.
  • -Оюутолгойтой олон жилийн маргаантай, өр үүссэн нөхцөл байдлыг бид тэг болгож чадсан учраас бүх юм шинэ гараанаас эхлэх эерэг байдал үүсэж байна.
  • -Экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлнэ. Боомтынсэргэлтийн хүрээнд төмөр замын экспортын шинэ гарцуудыг бэлэн болгоно.
  • -Гашуунсухайтын төмөр зам гэхэд 16  жил гацсан.  16  жил гацаагүй байсан бол хамгийн багадаа  50-60 орчим их наяд төгрөг Монгол Улсад орж ирэх байсан.
  • -Засгийн газар аж, ахуйн нэгжүүдтэй хамтраад яг хажууд нь Ханги-Мандалын 200 орчим км урттай төмөр замыг шинээр тавьж байгаа. Гашуусухайтын төмөр зам 16  жил болсон бол яг адилхан урттай төмөр зам зургаан сарын хугацаанд баригдаад дуусаж байна. Одоо арваннэгдүгээр сарын сүүлээр Ханги Мандалын төмөр замыг ашиглалтад орно.Экспортын хоёр дахь том гарц нээгдэж байна. Цаашлаад шууд Бугаттай хиллэдэг болно
  • -Мөн Бичигтийг шинээр нээх бодлогын ажлыг хийнэ. Монгол Улс экспортын шинэ  дөрвөн төмөр замтай болно. Цаашдаа бид боомтын сэргэлтийн хүрээнд бүх боомтыг автозамаар холбоно.
  • -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станцыг эхлүүлнэ.
  • -“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг нэлээд өөрчилнө. Борлуулалтыг илүү ил тод болгоно. Уул уурхайн биржийг байгуулна.  Нэг үгээр хэлбэл, аль нэг үйлдвэрийн захирал борлуулагчид өөрөө худалдах биш хамгийн өндөр үнэтэй, үнээр зах зээл дээр дуудлага худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулах чиглэл рүү орно.
  • -Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ. Тэгэхээр ирэх жилээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх үндсэн суурь бий болж байна.
  • -Цаашдаа парлементын гишүүд төлөвлөлт хийхгүй, Эдийн засаг, хөгжлийн яам  төлөвлөлт хийнэ. Зарим газар дотуур байр барих шаардлагагүй бол төсвийн хөрөнгө оруулалтыг царцаана. Зарим газар нь шаардлагатай байвал хөрөнгө оруулалтыг нь нэмнэ гэсэн үг.
  • -Засгийн газар ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Аялал жуулчлалын стандарт, агаарын тээврийн либералчлал, боомтын  сэргэлтийг олон улсын түвшинд гаргах, аялал жуулчлалын салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг томоохон боломжийг бүрдүүүлсэн жил болно
  • -Монгол Улсын төсөв бодлогоороо хөрөнгө оруулагчдыг тэнд урьж байна. Мөн бусад газар шинэ хот байгуулахаар судалж байгаа.
  • -Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувиар төсвийн захирагч өөрөө нэмэх боломжийг 2023 оны төсөвт гаргаж өгч байна.
  • -Хот руу чиглэвэл үнэтэй, хөдөөг чиглэвэл дэмждэг байх реформ 2023 оны төсөв дээр хийгдэж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • -Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
  • – “Самурай” бонд буюу 230 сая орчим ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадлаа гэдэг мессеж олон улсад чухал. Цаашид “Евро”, “Чингис” бондын асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
  • -Монгол Улсын төсөв  нэг биш хоёр, гурван төсөвтэй явсан. Олон нийтийн хяналтгүй, Монгол Улс авилгатай байсан учраас өнөөдөр Хөгжлийн банк ингэтлээ хүнд байдалд орсон.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж