Хятадад зорчигсдын хөл хорионы хугацааг богиносгоно

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Хятадад зорчигсдын хөл хорионы хугацааг богиносгоно

Хятадад зорчигсдын хөл хорионы хугацааг богиносгоно

Хятад улсыг зорьсон аялагчид 10 хоног хорио цээрийн дэглэмд хамрагдаж буй. Тодруулбал, аялагчид Хятадад очсон хойноо долоо хоног зочид буудалд, гурав хоног гэртээ тусгаарлагддаг. Тэгвэл энэ хугацааг долоо хоног болгож бууруулахаар хэлэлцэж буй талаар өнөөдөр /2022.10.20/ “Reuters” хуудас мэдээллээ. Ингэхдээ зочид буудалд хоёр хоног, гэрт нь тав хоног байлгахаар төлөвлөж байна.

Гэхдээ энэ шинэ дэглэм нь Хятадад оршин суух хаяггүй гадаадын иргэн болон бусад аялагчид яаж үйлчлэх нь хараахан тодорхой болоогүй байна.

Тус улсад Коммунист намын ХХ их хурал болж буйтай холбоотойгоор сүүлийн үед Covid-19-ийн хязгаарлалт, дэг журам улам чангарч буй. Энэ хүрээнд олон нийтийн газрын хяналт шалгалтыг чангатгаж, зарим орон сууцны барилга байгууламжид хөл хориод байна. Өнөөдрийн байдлаар 21 сая хүн амтай Бээжин хотод халдварын 18 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ийнхүү сүүлийн 10 хоногт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 197 хүрчээ. Энэ нь өмнөх 10 хоногт илэрсэн тохиолдлын тооноос даруй дөрөв дахин их үзүүлэлт аж.

Эх сурвалж: REUTERS, US NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж