864,165 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

864,165 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 209,948,531 төгрөгийн үнийн дүн бүхий 864,165 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.82%), "Багануур" ХК (BAN +14.67%) болон "Могойн гол" ХК (BDL +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төрийн банк" ХК (SBM -11.35%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.42%) болон "Хэрлэн Хивс" ХК (HRL -8.7%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 32,013 ширхэг нэгж эрхийг 12,879,347 төгрөгөөр,  400 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  39,721,860 төгрөгөөр арилжаалсан. Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 70 ширхэг үнэт цаас 7000 доллароор арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 1.34 хувиар буурч, 33578.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,297,582,982,532 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж