Оросын 9000 цэрэг Беларусьт иржээ

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Оросын 9000 цэрэг Беларусьт иржээ

Оросын 9000 цэрэг Беларусьт иржээ

ОХУ-ын 9000 цэрэг Беларусьт ирсэн нь барууныхны түгшүүрийг төрүүлээд байна. Тодруулбал, Бямба гаригаас эхлээд цэргийн сургуулилалт нэрээр цэргүүд иржээ. Энэ сургуулилалтыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн долоо хоногт зарласан.

Орос, Беларусийн арми хоёрдугаар сард хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн. Тухайн үед сургуулилалт хийсэн цэргүүдийн олонх нь Киевийг эзлэхийн тулд Украины хилээр нэвтэрч байв. Орос, Беларусь хоёр улсын хил 1000 км үргэлжилдэг бөгөөд хил орчимд ой мод ихтэй, хүн аж төрдөггүй.

Цэргийн сургуулилалт зарласан нь Беларусийн нөөц цэргүүдийг дайчилгаанд татах гэж байна уу гэсэн хардлагыг ч төрүүлэв. Гэхдээ Беларусийн цэргийн удирдах албан тушаалтнууд үүнийг үгүйсгэж буй. “Цахим сүлжээгээр тарж буй худал мэдээллүүдэд найдаж болохгүй. Санаа зовох зүйлгүй. Иргэдийг цэргийн комисст дуудна. Тэдний мэдээллийг тэмдэглэж авсны дараа ажиллаж, амьдардаг газар руугаа буцна. Беларусь улсад дайчилгаа явагдахгүй” гэж тус улсын ахлах офицер Александр Шалпук хэлжээ.

Беларусь улс Кремлийг дагаж буй явдлыг маш том алдаа гэж Сөрөг хүчний удирдагч Святлана Цихануская хэллээ. “Беларусь хүмүүс ч, Беларусийн арми ч энэ дайныг дэмжихгүй байна. Беларусь цэргүүд дуудлагыг хүлээж авна гэдэгт би эргэлзэж байна. Тэдэнд тийм хүсэл зориг байхгүй, үнэндээ зэвсэг хэрэгсэл ч хангалттай байхгүй” гэж тэр хэлэв.

Беларусь, Украины хил дайны шинэ фронт болвол гэсэн тооцооллын үндсэн дээр Киев хилийн хамгаалалтаа бэхжүүлээд байна. Мөн Орос, Беларусийн аливаа алхамыг эсэргүүцэх бэлтгэл сургуулилалт хийж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж