Төмөр замын нэгдсэн тогтолцооны сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Төмөр замын нэгдсэн тогтолцооны сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

“УБТЗ” ХНН 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” болгон зарласан зорилтынхоо хүрээнд төмөр замын салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэх, ХАБЭА болон байгаль орчны эрсдэлийг хянах, удирдах, тасралтгүй сайжруулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, санаачилгыг сурталчлах, тухайн чиглэлээр судалгаа хийж буй судлаачид, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн, нэвтрүүлэх гэж буй менежер, ажилтнууд харилцан туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Хуралд төмөр замын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид болон ахисан түвшиний оюутнууд оролцох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99183426, 21242267 утсаар болон rim.edu.mn сайтаас авч болох юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж