С.Амарсайхан “Газпром банк” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | News.MN

С.Амарсайхан “Газпром банк” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

С.Амарсайхан “Газпром банк” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

С.Амарсайхан “Газпром банк” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

“Газпром банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Алексей Петрович Белоус өөрийн багийн хамт энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч  уулзаж эрчим хүчний эх үүсвэр, Ази Европийг холбосон транзит тээвэр, боомтын хүчин чадлыг чадавхжуулах зэрэг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо дэмжлэг болох болно. Тэр дундаа миний ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” гэлээ. Мөн Засгийн газар  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглээд Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Богдхан болон Чойбалсан-Эрээнцав зэрэг төмөр замын төслийн талаар онцлон ярилаа.

Эх сурвалж: ЗГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-20 103.111.68.3

Оростой хамт ертөнцийн бүх хоригт орох гээгүй бол Оросоос зайгаа барь. Орос бүхнийг өөрөөсөө хамааралтай болгож дарамтладаг улс. Украиныг ч тэгэх гэж дарамтлаад дарагдахгүй болохоор нь эзлэн түрэмгийлэх дайн хийсэн. Европынхонд байгалийн хий хямд шахаж бусад нийлүүлэгчээс нь холдуулж байгалийн хийгээрээ шантажладаг болсон тийм учраас Европынхон одооноос Оросоос хамааралгүй болох бодлого баримтлан өөр эх үүсвэрээс авч эхлэсэн

Avatar

Зочин 2022-10-20 66.181.191.110

Munxiin xursh gedgeeree xamtran ajillana gesen ug bish shuu. Xursh xirnee xamtran ajillaxgui baij bolno sh dee. Mongoliig xuvaaj doroituulax xiin tusul ogt xereggui shuu. Nuugaad bailgui il gargaarai.

Avatar

Зочин 2022-10-20 124.158.67.163

Ямар азаар орос -т Таван Толгойгоо алдчихаагүй юм бэ гэж манай нүүрснийхэн ярьдаг.

Avatar

ККК 2022-10-20 202.179.27.223

ОРОС, ХЯТАДААС ХОЛ БАЙГААРАЙ Л ГЭЭД БАЙХЫН… ККК… ГАЗРАА ҮҮРЭЭД АТЛАНТИЙГ ГАТЛАХ ЮМ БАЙХ ДАА… ККК

Avatar

Зочин 2022-10-20 202.170.68.162

Самарсайхаан гэж …

Avatar

Хотын уугуул иргэн 2022-10-20 192.82.70.186

Зөвөө зөв. Манай мөнхийн хөрш Оросуудтай л хамтран ажиллах хэрэгтэй. 30 жил болж байхад Монгол руу чиглэсэн Америкийн хөрөнгө оруулалт хаана байна. "Ардчилал" , "хүний эрх" г.м. улиг болсон хоосон ярианиас чинь бүр хагартлаа цадлаа. Арай Америк Монголд бензин нийлүүлэх гэж байгаа юм биш виз…1 литр нь 10 ам. доллар

Avatar

болдоо 2022-10-20 103.229.123.230

чи мөнхийн хулмас долоогоод мөнхийн үмхий амтай яваа … кккк

Avatar

Зочин 2022-10-20 103.26.195.23

Америк маш их тусласан. Мянганы сорилтын сан гэх мэт олон сая доллрыг авчаад тэнээгүү. 90 онд Орос Хятад 2 хавсайдаж монголыг унагах гэж байхад Япон Америк Европ туслаж босгосон юм. унш мэд.

Avatar

Зочин 2022-10-20 202.179.26.147

Oros 11 terbum dollaraar tusalsan

Avatar

Гол зүйлс дээрээ энэ улсын хамааралтай болохоос аль болох зайлсхийх нь зүйтэйдээ 2022-10-20 202.131.239.166

Энэ улсаас аль болох хараат бус байхаа л бодох хэрэгтэй. Гашуун үнэн энэ шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-20 66.181.189.228

Энэ Амарсайхан гэж оросын бууны нохой байна аа. Барууны элчингүүд бүх насаар нь визийн хориг тавих хэрэгтэй.

Avatar

монгол 2022-10-20 66.181.180.75

Оросоос хол л байгаарай

Avatar

Зочин 2022-10-20 202.9.46.18

Бүү тэнэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж