Чуулган: Цахим орчинд бусдыг ялладаг байдлыг хуульчилна | News.MN

Чуулган: Цахим орчинд бусдыг ялладаг байдлыг хуульчилна

LiveЧуулган: Цахим орчинд бусдыг ялладаг байдлыг хуульчилна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ.


14 : 41
2022-10-20

"Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооны саналаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуульд нэмэл өөрчлөлт оруулах тухай санал хураалт явуулж, 59.1 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй гэв. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Тэрбээр “Миний бие Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд “Гүтгэх” заалт байсныг олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд гүтгэх заалтаар прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр зөрчлийн хэрэг үүсгэж торгож, эхний удаад 100 мянга, дараагийн удаа 500 мянга, дахин давтвал баривчлах ялтай тулгарч байсан. Тиймээс Зөрчлийн тухай хуулиас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд батлагдсан хуулиар Гүтгэх заалтыг зөрчлийн хуулиас авч хаясан. Гэвч “Гүтгэх” заалтыг авахын зэрэгцээ тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Гэмт хэргээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр хүндэд халдах гэх заалтыг оруулан үүнийг зөрчих юм бол Зөрчлийн тухай хуулийн 5.9-т заасны дагуу Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол 100 мянган төгрөгөөр торгох, давтан үйлдвэл 500 мянган төгрөгөөр торгох, хэрвээ дахин давтвал баривчлах” заалтыг оруулсан. Иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хаах нь нийтийн бухимдлыг төрүүлэх байдал руу аваачиж байна. Мөн шүүхийн шийдвэргүйгээр баривчлах нь хүний эрхэнд халдаж байгаа тул Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31-р заалтыг хассанаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэх юм” гэлээ.

11 : 05
2022-10-20

Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум хүртэлх мөнгөөр урамшуулна

Х.НЯМБААТАР

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулга хийлээ. Тэрбээр “Шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Авлигын талаар судалгаа зохион байгуулж, авлигын эсрэг үр дүнтэй арга нь мэдээлэх гэсэн байна. Дэлхийн 20 гаруй улсад шүгэл үлээгчийн хууль байдаг. Олон улсын жишигт нийцүүлэн шүгэл үлээгчийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд, нөхөн төлбөр мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан бөгөөд мөнгөн урамшуулал олгох хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум хүртэл байхаар тогтоож, уг асуудлыг хариуцах эрх бүхий байгууллагаас бүрдсэн мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэхийг тодорхой тусгалаа. Мөн шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нэмж тооцохоор нэмж тусгасан болно. Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрх бүхий төрийн байгууллагаас мэдээлэл авах боломж бүрдэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг хянах хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, урамшуулах хамгаалах нэгдсэн тогтолцоотой болно. Ингэснээр төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гэрч хохирогчийг хамгаалах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг дагалдуулан боловсруулсан болно.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:

-Иргэд шүгэл үлээснээр урамшуулал авах гэсэн сэтгэлзүйгээр хандах нөхцөл үүсэх вий. Энэ нь хэлсээр хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ матах нөхцөл байдлыг үүсгэх талтай. Энэ байдлаар явбал 1930-аад оны түүх давтагдах дүр зураг гарах вий. Үүнийг хязгаарлах шалгуурыг хэрхэн тогтоосон бэ. Төрийн болон албаны нууцын талаар шүгэл үлээж болохгүй юм байна. Шүгэл үлээгчийн хуульд мэдээллийг зургаан байгууллагад ирүүлэхээр заасан байна. Прокурор, АТГ, ХЭҮК, ШӨХТГ, гааль, цагдаа зэрэг гэжээ. Шүгэл үлээгчийн шүгэл үлээх сувгийг хуульд нэрлэж, заахаар энэ эрх бүхий байгууллагад хандахгүй бол шүгэл үлээсэн гэж үзэхгүй болж байгаа юм. Энэ зургаан байгууллагад хандах учир юу вэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Шүгэл үлээгчийг хуульчлах хоёр эрх зүйн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрх зүйн субъектийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, Хоёрдугаарт, шүгэл үлээж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалж, дарамт шахалт, мөрдлөгт оруулахгүй байх үүднээс хамгаалах зорилготой. Нэг асуудал байгаа нь 1990-ээд оны өмнөх хуучин нийгмийн “матаасны” тогтолцоог эргэж сэргээнэ гэдэг болгоомж байгаа. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплексууд байна. Хуучин нийгмийн үед үндэс угсаа, гарал шашин шүтлэгээ нууж хаасан зүйлийг матдаг тогтолцоо байсан. Бид шинэ Үндсэн хуулиар хүний эрхийн суурь зарчимд нэгдсэн эрх зүйн тогтолцоогоор явж байна. Хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол түүнийг мэдээлэх эрх нь одоо ч бий. Үүнийг бид Шүгэл үлээгчийн хуулиар оруулсан нь нэгдүгээрт, хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах, авлигыг олон нийтийн анхаарал руу чиглүүлэх талаар ярьж байна.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Мөнгөн урамшууллыг матаастай хольж ойлгож болохгүй. Матаас бол хувь хүн рүү чиглэсэн улс төрийн зорилгоор ахуйн хүрээний өс хонзон гол төлөв байсан бол энэ удаагийн мэдээлэгч буюу “шүгэл үлээгч” нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө үлээнэ. Бид нийтийн эрх ашгийг авлига ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн, хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчил гэсэн хүрээнд авч үзэж байна. Мэдээлэл хүлээн авах зургаан байгууллагыг тодорхой болгосон. Хуулийн 20 дугаар зүйлд өс хонзон авах байдлаар шүгэл үлээхийг хориглосон зохицуулалттай. Хэрвээ энэ чиглэлээр шүгэл үлээвэл тодорхой хуулийн хариуцлагатай байна.

Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Хэн нэгний нэр хүндэд давхар халдах вий гэдэгт хамгаалалтууд хийж явах ёстой. Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах, бусдыг онц гэмт хэрэгт гүтгэх зохицуулалт үйлчилнэ.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хоёр зүйл хэлэх хэрэгтэй. Мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Х.Нямбаатар сайд хуучин 1980-аад оноос өмнө амьдарч байсан ах эгч нар гэж хэлж байна. Би хүүхэд байсан. Гэхдээ манай ээж аав, эмээ өвөөгийн хувьд энэ бол инээдэм биш байсан. Тэр нийгэмд матаасаар албан тушаал ахидаг, нэр хүндтэй болдог нийгэм байлаа. Матаасны соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Мөнгөн урамшууллыг яаж зохицуулсан бэ. Ямар тохиолдолд тооцох юм. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Нүүрсний цэгээс Ганцмодны боомт хүртэл 29 км газарт 120 сая төгрөгөөр нүүрсний тээвэр хийж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгойд очих ашгаас хулгайлж байна гэсэн үг юм. Бид нарын 1072 ширхэг хувьцаанаас хулгайлж байгаа юм. Тээврийн зардлаа Хятадын тал руу шилжүүлж байгаад тэндээ хувааж аваад, наашаа цаашаа шилжүүлцгээдэг. Энд Монголын олон дарга нар оролцдог. Нэг шүгэл үлээгч гарч ирээд асуудал тавилаа гэхэд АТГ хэргийг нь дарчихвал яах вэ. Шүгэл үлээгч нь нэр хаягаа бүгдийг нь тавчихаар тэрний дагуу дарамт үүсвэл яах юм. Гэрч хохирогч, шүгэл үлээгчийг хамгаалахын тулд Тахарын албыг байгуулж байсан. Гэтэл гэрч хохирогчоо хамгаалах талаар ямар ч зүйл байхгүйгээр энэ хуулийг оруулж ирэх нь хуулийн төсөл үндсэндээ явахгүй “пропаганда” маркийн хууль болох нь байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад шүгэл үлээгчийн мэдээллийг хэр хугацаанд ямар процедураар шийдэхийг тусгах ёстой.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Хуулийн төслийн 8.2-т зааснаар эрх бүхий байгууллага мэдээлэл авснаас хойш 30 хоногийн дотор арга хэмжээ авч, шалгалтын ажиллагаа явуулж, шүгэл үлээсэн хүндээ мэдэгдэх үүргийг хүлээж байгаа. Шүгэл үлээгч хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэхгүй байхаар хөндөж тавьж болно. Шалган шийдвэрлэж байж урамшуулал яригдана.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Наад хууль явахгүй юм байна дөө. АТГ гүйцэтгэх эрх мэдлийн томилгоо дор байдаг. Дарга цэрэг нь харцаараа хөдөлгөдөг зүйл зөндөө байгаа. Шүгэл үлээсэн хүнийг дарга нар нийлж байгаад “тасдаж” идэх юм байна. Шүгэл үлээсний төлөө өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулах юм байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Төрийн албан хаагч бие биеэ матвал яах уу. Дургүй албан хаагчаа матвал яах вэ. Улстөрийнхөн өрсөлдөгчөө дарамтлах бодлого явуулбал яах вэ. Монгол Улсын иргэний эрх зөрчигдвөл яах вэ. Нийгэмд эзлэх байр суурь, удам судраараа доромжлуулбал яах вэ. Хуурамч хаягаа цэгцэлж чадаагүй байж 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бүгд шүгэл үлээгч гэж ярих нь утгагүй.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Б.Энх-Амгалан гишүүн ээ та хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Авлигажсан төрийн нууц, авилгажсан албаны нууц гэж байх ёсгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад сууж буй гадаад дотоодын иргэний ялгаа байхгүй. Хаанаас шүгэл үлээгчийн төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Дэлхийн 39 оронд үйлчилж буй хуулийг өөрийн оронд нийцүүлэх замаар шүгэл үлээгчийг хуулийг бичсэн. Матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл огт байхгүй. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй нэг хэлбэр. Шүгэл үлээх гэдэг нь хууль бус үйлдлийг олон нийтэд илчлэх, олон нийтийн хяналтад оруулах тогтолцоо гэж ойлгож болно. 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Хуулийг баталснаар Монголын авлигын индекс хэдэн хувиар буурах юм. Илчлэн мэдээлэгчийн хууль гэж нэрлэж болохгүй юу. Шүгэл үлээгч гэхээр матаас гэх агуулга сонсогдоод байна. Магадгүй хувийн өш хонзонгийн сэдлээр тухайн хүний нэр алдар хүндэд халдчихаад дараа нь асуудлаас зугтдаг. Гэтэл гүтгүүлсэн хүний ар гэрийнхэн сэтгэл зүйн хохирол амсаад дуусдаг. Хэтэрхий нэг талыг барьсан хууль болжээ. Энэ хуулийг сонгуулийн өмнө маш өргөн хүрээнд ашиглаж явах юм байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР 

"Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас бидэнд өгч байгаа зөвлөмж дээр дараах зүйлийг нэлээд анхаараач гэж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийнхээ асуудлыг тодорхой болгохгүйгээр том байр урагшлахгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа. Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруулж, нээлттэй компани хэлбэр рүү шилжүүлэхгүйгээр авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад том ахиц үзүүлэхгүй гэж байгаа. Гуравт, бүх нийтийн хяналтын эрх зүйн орчныг тодорхой болго гэдэг гурван зүйл дээр илүү төвлөрч зөвлөмжүүд өгч байгаа.

Бид төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх эсэх нь шийдэгдээд явж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулах Ажлын хэсэг Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулаад явж байгаа. Энэ ондоо өргөн барина гэж найдаж байна. Энэ гурван хуулийнх нь эрх зүйн орчин бий болно. Ингэсэн тохиолдолд авлигын индексээр хоёр оронтой тооноос бүр илүү доошоо орох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа" гэв. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Энэ хуулийг харахад шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл байна. Манай нийгэм их сонин байна. Хүн хэрэгт орвол хэрэгт холбогдлоо гэхэд цагаатгах сэргээх боломж алга боллоо.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Хэрэг төвөгт холбогдон шалгуулж буй хүмүүсийг бусад хууль тогтоомжоор хамгаалалтыг тогтоож өгч байгаа. Цахим орчинд урьдчилаад бусдыг яллаад байгааг хуульчилж өгнө. Сүүлийн үед цахим орчинд урьдчилаад яллаад, шүүгээд байгааг цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сард багтаж УИХ-д өргөн мэдүүлэхээр ХЗДХЯ-д баг гарч ажиллаж байна. Мөн Фэйсбүүк компаниас манай хуулийн төсөл дээр хамтарч ажиллана.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 
 
-Нийгэмд болохгүй байгаа асуудлаар Монголчууд нийтээрээ дуугардаг болох ёстой. Хуулийн төслийг оруулж ирэх эсэх нь хүсэл зоригийн асуудал. Энэ Засгийн газар хүсэл зориг гаргасанд талархаж байна. Намайг яачих бол, гэр бүлийг минь хохироочих болов уу гээд үнэнийг хэлэхээс айдаг болсон. Нийгэмд байгаа асуудлаар нийтээрээ хэнээс ч айхгүй дуугардаг болох ёстой.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

Шүгэл үлээгчийн тухай хуулийг дэмжиж байгаа ч зөв зүйлийг буруугаар ашиглах боломжийг бүрдүүлчих вий. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ зөв зүйлийг буруу хэрэглэдэг, хуулийн ард нуугдаж буруугаар ашиглах боломж үүсэхээс яаж сэргийлэх вэ. Сайн хууль, сайн үзэл санааг буруугаар ашиглахаас хамгаалах ёстой. Иргэдийн илчилсэн мэдээллийг хаана нэгтгэж явах вэ. Албаны нууц гэдэгт хэдэн байгууллагын ямар хэмжээний баримт орсон байгаа юм. Хууль батлагдсанаар энэ тоо буурах уу. Шүгэл үлээгчийн илчилж байгаа мэдээлэл хаана нэгтгэгдэх юм. 

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Хамгийн их шүгэл үлээдэг салбар бол санхүүгийн салбар. Тэгэхээр хувь хүний нууцын асуудал олон улсад ямар байдлаар тавигддаг вэ. Худлаа шүгэл үлээвэл яах вэ. Өөрийнхөө өрсөлдөгчийн эсрэг шүгэл үлээвэл яах вэ. Дараа нь гүтгүүлсэн хүний нэр хүндийг хэрхэн яаж хамгаалах уу гэдэг дээр ХЗДХЯ-ныхан сайн хариулт өгч чадахгүй байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Шүгэл үлээгчид өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх зорилгоор шүгэл үлээх байдлыг бүр мөсөн хориглож байна. Урамшууллыг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр авлига албан тушаалын гэмт хэргийн улмаас улсын орлого болгож буй хувь хэмжээгээр 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг олгохоор зохицуулалттай. Жишээлбэл, 50 сая хүртэлх төгрөгийн 15 хувийг гэж заасан.  

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Өнөөдөр энэ байдлаар уг хууль орж ирвэл дэмий байх. Төрсөн эцгийгээ матаад улсдаа баатардаа болж байсан хүүхдийн зохиол хүртэл өөр улс орны жишээгээр байдаг. Тиймэрхүү байдлаар иргэдээ чирж байсан гашуун туршлага байгаа. Мэдээлэгчдийн системийг хуулиар бий болгоно гэсэн үг үү. Энийг энэ хуулийн зүйл заалтаас хас. Худлаа шүгэл үлээсэн хүмүүсээс болж цаана нь хүн хохирдог асуудлыг гишүүд ярилаа.  Үүнийг ярих ёстой.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-АТГ-т ард иргэдээс утсаар болон бичгээр жилд хэчнээн гомдол мэдээлэл авч байна вэ. Гэмт хэргийн мэдээллийг худалдаж авах тогтолцоо байгаа. Эргээд хариу мэдээлэл тогтолцоо байдаггүй. Зөвхөн албан тушаалын асуудал биш болчхоод байна. Бусад байгууллагууд тогтолцоо байна уу. Бүх төрлийн байгууллага гомдол авахаар болж байна. АТГ-д 280 гаруй хүн ажилладаг. Энэ бүх мэдээллийг шалгах хүн хүч хүрэх үү. Нийгэм үгээр үг хийдэг болчихсон байна. П.Сайнзориг алиалагч гээд хэлсэн биш жагсаал цуглаан болж байна. Бүтэц орон тоо зохион байгуулалт дийлэх үү. Мөнгөн урамшуулал гэмт хэрэг шийдэгдсэний дараа олгогдох юм уу.  

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

Авлигатай тэмцэх ёстой. Гэхдээ тооцоо судалгаатай, хүний эрхийг хүндэлж, бусад органик хуультай зөрчилдүүлэхгүй байх нь чухал. Иймд энэ хуулийг буцааж дахин боловсруулах шаардлагатай. Шүгэл үлээгчид мөнгөн урамшууллыг олгох эдийн засгийн болон хууль эрх зүйн үндэс алга байна. Мөнгөн урамшууллыг торгуулийн шийтгэврийн 10 хувиар шийднэ гэсэн байна. Иргэдээ торгож орлогын эх үүсвэрийг тавина гэж байж болохгүй. Төрийн тусгай чиг үүргийн байгууллага ажил үүргийн дагуу олж авсан мэдээллээ нийтийн эрх ашгийн төлөө гээд задлах боломжийг бий болгох нь. Эдгээр нь бусад органик хуультай зөрчилдөж байна. Авлигатай тэмцэх нь зөв. Олон нийтийг оролцуулж, урамшуулах ч хэрэгтэй. Гэвч олон талт эх сурвалжаас мэдээлэл авч судалгаанд үндэслэж өөрчлөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх асуудлыг анхаарч, уг хуулийн төслийг УИХ-д өөрийн биеэр өргөн барьж манлайлал үзүүлсэн. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэлснийг анхаарч шийдэх хэрэгтэй. Төрийн нууц арга хэрэгсэл бүрэн эрхээр олж авсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ил гарган ашиг олох зорилгоор мөнгөө хувааж авдаг үүд хаалгыг нээвэл эсрэгээр Монголын төрийн хар хайрцгийн бодлого, тусгай албадын үйл ажиллагаанд нэн хохиролтой бодлогыг нээнэ. УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зарим сайтаас төрийн нууцтай холбоотой мэдээллийг олж авдаг. Сэтгүүлчид цаана нь хууль хяналтын албан тушаалтантай холбоотой байна гэсэн үг. Ийм байдлаар эхлээд сэтгүүлчээр гаргуулж байгаад буруутан болгон зарладаг хуулийн сүлжээ бий. Улсын нууцаар шүгэл үлээхийг тодорхой болгохгүй бол Монгол төрийн дархлааг алдагдана. 

 

10 : 39
2022-10-20

"Эрчим хүчний шөнийн хөнгөлөлт ирэх оны төсөвт тусгагдаагүй"

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Төсвийн хэлэлцүүлэгт орж чадахгүй байгаа 500 гаруй иргэн гарын үсэгтэй, хаягтайгаа надад саналаа ирүүлсэн. Тухайлбал, гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифыг хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу нийслэл аймаг гээд 10 мянгаас дээш хүн амтай иргэдийн эрчим хүчний шөнийн хөнгөлөлт ирэх оны төсөвт тусгагдаагүй нь иргэдээс шүүмжлэл дагуулж байна.
2020 оны судалгааг авч үзэхэд 48 мянган айл өрх шөнийн эрчим хүчний тарифт хамрагдаж байсан. Нөгөө талаас өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс нэлээд давуу талтай байсан. Гэтэл 2023 оны төсөвт тусгагдаагүй орж ирсэн. Үүнийг цуцалж болохгүй юм. Өнгөрөгч долоо хоногт цаг агаар дулаан байсан ч гэсэн утаа аль хэдийн гараад ирчихсэн, ганц гэр хороолол биш энэ утаа чинь Зайсанд үнэртээд эхэлчихсэн байна. Гэтэл хүйтний эрч чангарах болж байхад эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болговол юу болох вэ. Гэр хорооллын 500 гаруй айл өрхтэй уулзахад “одоо хэрэглэж буй түлшний чанар, үнэрээс эрс өөр болсон учраас та бүхэн үүнийг анхаарч үзээсэй” гэж байна лээ. Иргэдийн нуруунд дарамт учруулсан хэмнэлт байж болохгүй. Төсвийн байнгын хорооныхон энэ олон иргэдийн санал хүсэлтийг тусгах хэрэгтэй.

Малын үнэ 40 хувиар "уналаа". Үүнд чиглэсэн ямар арга хэмжээ авах гэж байна. Үхрийн маханд квот тогтоохоо болих шаардлагатай байна. 2019 оноос хойш Монгол Улсын 21 аймгийн хамгийн их хүн амтай сумдад уулзалт хийж байна. Сая 19 дэх аймаг буюу Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд уулзлаа. Сумын Засаг дарга тойргоосоо сонгогдсон гишүүдийг тус суманд ирж ажиллахыг хүссэнийг дамжуулж байна. Мал авдаг хүн алга. Махны үнэ 40 хувиар уналаа. Үүн дээр ямар арга хэмжээ авах юм. Үхрийн махны квотыг зарлахгүй удлаа. Ер нь нэг үхрийн маханд 150 мянган төгрөгийг квотын авлигад ашигладаг. Үхрийн махны квотыг болих хэрэгтэй байна. Энэ жил зөвхөн үхэрнээс 875 мянган төл авсан. Үүний 10 хувийг л экспортлоход 12 мянга орчим үхрийн мах гаргах боломж байна. 24 сая толгой мал буюу социализмын үеийн бүх малын тоо энэ жилийн зөвхөн төлийн тоотой л тэнцэж байна. Гурван сая үхэртэй байхад квот тавьж байсан одоо зургаан сая болсон байхад квот шаардлагагүй. Малчдынхаа амьдралыг дэмжих бодлого барихгүй бол болохгүй.

Эмээлтийн махны хэл амнаас болоод бүх экспорт зогссон. Махны компаниуд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн мах хадгалагдсан нөхцөл байдалтай байна. Гурван сая толгой үхэртэй байхад квот тавьсан. Экспортод махаа гаргахгүй бол малчдын амьдрал сүйрч дууслаа. 

ПҮРЭВ, БААСАН ГАРИГ /2022.10.20-10.21/


1

·      Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

10.00“Их хуралдай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-20 202.126.90.138

Өөрсдийнхөө хууль бус үйлдлийг задрахаас айсандаа эд нар ийм бусармаг зүйл хийж эхэллээ.

Avatar

Зочин 2022-10-20 64.119.21.189

Хууль зүйн сайд шалгана, шийтгэнэ гэж их ярьж байна: эрүүгийн цагдаа, АТГ, тагнуул гэх зэрэг байгууллагуудын хийдэг ажил. Хуучин систем, нийгэм рүү орох л замыг сонгосон бололтой энэ нөхөр. Ямар хүмүүс ийм зөвөлгөө өгөөд байдаг юм болдоо хөөрхий

Avatar

Зочин 2022-10-20 203.91.115.47

Шөнийн хөнгөлөлт яахав. Сэргээгдэх эрчим хүчний татаасаа л больчих. Тэгээд дээр дооргүй хулгай хийж токоо зардаг луйвраа зогсоо. Тэгвэл энэ салбар өндийгөөд ирнэ.

Avatar

Зочин 2022-10-20 202.126.90.41

ХЭЛЭЭД ЮУХЭВ, ГАЗАР ГАЗРЫН НАМЧИН, ЦҮНХ БАРИГЧ ЗАЛУУЧУУД АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ФЭЙСЭЭР ХЭЛ АМААРАА ТААРСАН ХҮНРҮҮГЭЭ ДАЙРЧ ДАВШЛАН АМЬДАРЧ БГААГ ЯАНААА ….

Avatar

Зочин 2022-10-20 103.57.93.23

Yag battai uneniig shugel uleegch helj chadah uu Mungu avahiin tuld shugel uleegeed bval yah ve

Avatar

Монгол 2022-10-20 202.179.22.134

1.Монгол хэлнйи баялага сангаас"Шүгэл үлээгч"-с өөр үг олдсонгүй юу ,Хаанаас шууд орчуулж авсан нэр томъёо вэ,
2.Монгол уламжлалт ёс гэж нэг юм байдаг юм аа, Монголчуудыг ямар муу ёрын зүйлд уриалаад байна. Нэгийг нөгөөгийнхэн эсрэг тухирч өөр хооронд эврэлцүүлэх өс хонзонгийн үүд хаалгыг нээх гээд байна уу.Наад хуулийг чинь шууд хэрэгжүүлэх нийгмийн хөрс суурь бүрдсэн үү,
3. Өнөөдөр нийгмийг эрүүлжүүлэх нийгмээ соён гэгээрүүлэх тал дээр хууль санаачлах сэдэл өгсөн бол нийгэмд тустайсан.

Avatar

zz 2022-10-20 103.80.211.42

matah hovloh helmegduuleh uraldaan zarlalaa,ingeed mongol uls balarch baigaan,ireedui ue aimaar muu humuuseer duurne deeeeeeeee,yasan mal shig zasag tor ve tui chert

Avatar

Зочин 2022-10-20 66.181.161.62

УИХ ын гишүүд ингэтлээ айхыг бодоход их л зөв хууль болсон бололтой Хүнии нэр төр гутаана гэдэг нь шалгалтаар тогтоогдвол шүгэл үлээсэн хүн хариуцлага хүлээж болно шүү дээ Энэ бол монголын авилгажсан ниигэмд маш зөв зүйл Эс тэгвээс 30жил авилгаар баяжсан , албан тушаалаар далайлгадаг , албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бии болгодог , дарга нар баячуудын даварсан хэргүүд зөндөө байдаг ч ард түмэнииг үл тоож бурханаас заяачихсан мэт аашилдаг хүмүүс маш их байна Олон ниитэд ил болчихвол

Avatar

Зочин 2022-10-20 103.26.195.197

Дөнгөж сая жалгын мухраасаа гарч ийш тийш харсан чиньаймаар атаарахмаар олон муу гарууд байдгийг мэдэж хорссон ёс зүйгүй улс ч мэдэхгүй дээ юу болох бол. Тэр тусмаа нэг нам байхад авилгын гэхээсээ улс төрийн матаас ихдэх вий. Өмнө нь иргэн битгий хэл бүр Тагнуулын байгууллага нь тэр тагнуул гээд нотлоод байхад яадаг ч нээнтэгтэй улс шүү. Цагдаа хуулийнханд ажил ч нэмэх нь ашиг ч нэмэх нь

Avatar

Зочин 2022-10-20 202.126.90.64

Шүлхийн варсин хөлдөөсөн энэтэр асуудал сөргөөр нөлөөлж баыгаа шүү дээ.Асуудалд мал эмнэлгийнхэн их болгоомжтой л хандмаар байна

Avatar

Зочин 2022-10-20 192.82.75.155

Хүнээ хөгжүүлсэн орнууд тийм хууль батладаг. Та нар өөрсдөө хулгайч. Өрсөлдөгчөө намнах захиалгат хөлсний нөхдүүдээ санхүүжүүлэх гэж байна. Улс орон мөнгөгүй байхад солиотой юм ярьдгаа боль

Avatar

Зочин 2 2022-10-20 192.82.75.155

Мөнгөгүй улсаараа баларч байж битгий солиор. Энэ эдийн засгаа өөд нь тат. Чадахгүй бол тарцгаа

Avatar

Зочин 2022-10-20 150.129.141.103

маш зөв. фейсбүүкчин, сэтгэгдэлчин оркууд хүний нэр төр, амьдрал хувь заяагаар арай дэндүү тоглож бна. Твитерт нэр бүхий хэдэн мал бнаа!!!! Твиттерийн малнуудыг хамгийн түрүүнд шийтгэ! Муухай адгийн хог шаарнууд асуудлыг мэдэхгүй байж юм л бол *л, цаазла гэж орилолдож байх юм!!!! Хүний мууг үзэх дуртай новшнууд хэзээ өөдлөхгүй!!!!

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-10-20 202.55.191.130

МАЛ, МАХНЫ ХУВЬД ЭХЛЭЭД ДОТООДДОО ХАНГАЛТАА САЙН ХИЙ. ТЭГЭХДЭЭ АЙМГУУДАД МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БАРЬЖ БАЙГУУЛЖ, АЖИЛЛАХ ХҮЧНЭЭЭР МОНГОЛЧУУДАА СОНГО. ТЭД АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БАЙХ ЁСТОЙ. ДАРАА НЬ МАХНЫ ЭКСПОРТЫГ ТЭР ОЛОН ҮЙЛДВЭРҮҮД ӨРСӨЛДӨӨД, ЧАДДАГ НЬ ХИЙГ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУУЛЬД: ЗӨВХӨН МОНГОЛ ХҮН МАЛ МАХ, ХҮНСНИЙ НОГОО ГАЗАР ТАРИАЛАН БОЛОН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРХЛЭН ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ХУУЛЬЧИЛЖ ӨГ. ТЭГЖ БАЙЖ Л МОНГОЛД АРХИДАЛТ БАГАСАЖ, АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН БИЙ БОЛНО.

Avatar

Зочин 2022-10-20 150.129.141.177

УЛ гэдэг нь болох биз Ул шагайх матах ховлох б өгс ухах хэлмэгдүүлэх гээд хамаг монгол хар бараан үгнүүд амилж эхлэх биз шан хөлсийг нь авах арга олоод зохиолууд их гарах биз

Avatar

Зочин 2022-10-20 202.9.46.226

үнэгүй хойшоо гаргадаг цахилгааныг ард түмэндээ өгөхөөс юунд харамладаг байнаа. Утаа улам ихсэнэ дээ

Avatar

Зочин 2022-10-20 188.162.254.1

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Иргэн 2022-10-20 192.82.84.109

Шугэл улээх гэдэг угээ ойлгомжтой монгол угээр солих арга байхгуй юу.. ямар хегийн уг хэллэгтэй болоод байна даа, хэлнийхэн тусалмаар юмаа энэ гишуудэд.

Avatar

зочин 2022-10-20 43.242.242.59

70 80 сая толгой малтай байж экспортонд гарган гэхээр "үмхий х***а нар бүх махыг аваад байна" гэдэг маанаг хэрүүл, тэмцлээс болоод махаа гаргаж чадахаа болчихсон улс манайхаас өөр байхгүй л байх.Хятад гээд асар том зах зээлд махаа гаргах гэж бусад улсууд алалцаж, хятадуудын хөлд сууж байна.Энэ том зах зээлд махаа хэл амгүй гаргаад чадаад байвал хэдэн малчин нь амьдал нь тэгширч, тэрийг тойрсон боловсруулах үйлдвэрүүд нь ажилтай орлоготой л баймаар.Орос ах нар гээд байгаа нь авах ч биш.

Avatar

Зочин 2022-10-20 150.129.141.177

хэ хэ хуучны Үер киноны Молом Дүлзэн өөр юу ч билээ тийм нөхдүүдийн л магнай тэнийх биз тунгалаг тамир кинон дээр ч гардаг Эрдэнийг чи ховолно гэнэээ гээд л итгэлтийн Угаадсыг удаан Ц услахыг чинь үзнэ ээ гээд эмгэнд зүхүүлж байдаг даа

Avatar

Зочин 2022-10-20 202.131.240.54

ЭНЭ ХУУЛИАС АВИЛГАЛЧ ХУЛГАЙ Ч НАР Л ИХ АЙЖ БАЙНАДАА

Avatar

ззз 2022-10-20 202.21.111.218

Нэгүн сайт гай болцон бна

Avatar

Зочин 2022-10-20 66.181.164.248

Мах хаана тэгж хямдраад байгаан бээ

Avatar

Зочин 2022-10-20 202.21.117.10

Дэлхийн хэмжээнд дайны байдал газар авч байгаа энэ эгзэгтэй үед стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн буюу махыг экспортлохыг зогсоох ёстой

Avatar

Зочин 2022-10-20 202.21.117.10

Малчдын амьдрал яахаараа сүйрдийн

Avatar

Зочин 2022-10-20 103.212.119.103

МАЛЧИД МАХ НООС НООЛУУРАА ЗҮГЭЭР Л ҮЙЛДВЭРТ НЬ ТУШАА. ҮНИЙН ЗӨРҮҮ ИХ ГАРНА ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж