Путины архийг өөрт нь буцааж илгээ гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Путины архийг өөрт нь буцааж илгээ гэв

Путины архийг өөрт нь буцааж илгээ гэв

Европын парламентын гишүүн, Польшийн улстөрч Анжей Халицки өчигдөр /2022.10.19/ Европын ардын намын тэргүүн Силвио Берлусконид зөвлөгөө өгчээ. Тэрбээр Берлускониг ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс бэлгэнд авсан бүх архиа буцааж илгээ гэжээ.

Тодруулбал, Италийн ерөнхий сайд асан Берлусконигийн төрсөн өдрөөр буюу есдүгээр сарын 29-нд Путин түүнд 20 шил архи илгээсэн гэх мэдээлэл байна. Гэвч Берлусконигийн төлөөлөгчид үүнийг үгүйсгэж буй. Европын холбооны хориг арга хэмжээний хүрээнд Оросоос архи, согтууруулах ундаа импортлохыг хориглосон. Тэгвэл энэ бэлэг хэрхэн орж ирсэнийг шалгана гэж албаны хүн хэллээ.

“Би Берлусконид Путинээс авсан архиа буцааж илгээ гэж зөвлөмөөр байна. Одоо бол Путинтэй ямар нэг байдлаар холбогдох цаг биш. Путин бол найз нөхөр биш, дайны гэмт хэрэгтэн. Тэр Гаагт л байх ёстой. Түүнийг олон улсын эрүүгийн шүүхээр шүүх ёстой” гэж Халицки хэлэв.

“Оросын түншүүтэй харилцахыг хориглоогүй ч энэ нь хууль бус түрэмгийллийн талаарх Европын холбооны байр суурийг илэрхийлнэ” гэж Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Набила Массрали хэлжээ. Харин олон улсын хуулийн дагуу энэ түрэмгийллээ даруй зогсоохыг Оросын түншүүддээ уриалах ёстой гэж тэр үзэж байна.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж