Меган Маркл Иран эмэгтэйчүүдийн тэмцлийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Меган Маркл Иран эмэгтэйчүүдийн тэмцлийг дэмжив

Меган Маркл Иран эмэгтэйчүүдийн тэмцлийг дэмжив

Их Британийн ханхүү Харригийн эхнэр Меган Маркл АНУ-ын Лос-Анжелес хотноо "Women@Spotify" арга хэмжээнд оролцжээ. Тус арга хэмжээнд оролцохдоо тэрбээр Ираны эмэгтэйчүүдийн жагсаал, тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэн, Перс хэлээр "эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" гэж бичсэн цамцыг өмссөн байв.

Өдгөө 41 настай Меган Маркл арга хэмжээний үеэр "Archewell" байгууллагын ерөнхийлөгч Мандана Даяани, олон улсын харилцааны дэд захирал Ашли Момтахени зэрэг иран эмэгтэйчүүдтэй хамт авхуулсан зургаа инстаграмд оруулжээ.

Меган Марк арга хэмжээнд хэлсэн үгэндээ, Иран охид, эмэгтэйчүүдийн эхлүүлсэн хувьсгалыг дэмжиж буйгаа илэрхийлэн, тэдний урам зоригийг магтжээ. Курд гаралтай 22 настай Махса Амини бүсгүйг толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар Ираны "ёс журмын" цагдаа нар баривчилсны дараа эмнэлэгт хүргэгдэж нас барсан.

Цагдаа нар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгдсэн боловч ар гэрийнхэн нь түүнийг маш их зодуулснаас болж амь үрэгдсэн гэсэн байна. Энэ хэргээс болж Иран эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж, үсээ тайрах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ба удалгүй нийтийг хамарсан тэмцэл болж өргөжсөн.

ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж