АНУ, Тайвань хамтарч зэвсэг үйлдвэрлэнэ | News.MN

АНУ, Тайвань хамтарч зэвсэг үйлдвэрлэнэ

АНУ, Тайвань хамтарч зэвсэг үйлдвэрлэнэ

АНУ, Тайвань хамтарч зэвсэг үйлдвэрлэнэ

АНУ-ын засгийн газар Тайваньтай хамтран зэвсэг үйлдвэрлэх талаар хэлэлцэж байна. Энэ нь Хятадын эсрэг Тайванийн хүчин чармайлтыг бэхжүүлж, зэвсгийн шилжүүлгийг түргэтгэх зорилготой. Гэвч Орос, Украины дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээнд хоцрогдол, тасалдал үүсч, удааширч байгааг Тайвань болон АНУ-ын конгресс онцолж байна.

“Үйл явц одоо л эхэлж байна. Энэ бол тоглоомын нэг хэсэг болохоос тоглоомыг өөрчлөх зүйл биш. Яг ямар зэвсэг үйлдвэрлэх нь хараахан тодорхой болоогүй ч Тайванийг илүү олон зэвсэг, удаан эдэлгээтэй пуужингийн технологиор хангахад анхаарлаа хандуулна” гэж АНУ-Тайванийн Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Руперт Хаммонд Чэмберс хэллээ. Зэвсэг үйлдвэрлэж эхлэхийн тулд талууд төрөөс болон Батлан хамгаалах яамнаас хамтран үйлдвэрлэлийн лиценз авах шаардлагатай аж. Гадаадад зориулсан чухал технологи учраас АНУ-ын засгийн газар лиценз олголтыг эсэргүүцэж ч магадгүй гэж тэр үзэж байна.

Хятад улс Тайванийн нутаг дэвсгэр дээр цэргийн шахалтаа эрчимжүүлж буйтай зэрэгцээд АНУ-ын ерөнхийлөгчид 2017 оноос хойш 20 тэрбум гаруй ам.долларын зэвсгийг Тайваньд худалджээ.

АНУ-ын албаныхан Тайванийг цэрэг армиа орчин үежүүлэхийг шахаж буй. Хятад улс АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг статус квог өөрчлөх шалтаг болгож байна гэж Вашингтон шүүмжилжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-20 93.174.129.190

з****г ямар хегжлийг авчирэх гээд байгаа юм бэ?!!! АНУ гэж бусдыг едеен хатгахын евчин туссан цагаачдын улс бнаа!

Avatar

Иргэн 2022-10-20 192.82.74.209

АНУ гэж ёстой газрын хөрснөөс арчмаар нэг улс байнаа. 2014 оноос хойш Украйныг турхирч өдөөн хатгасаар байгаад Европт дайн авчирлаа. Одоо Тайванийг хатгаж турхираад байх юм. Ази тивд дайн гаргах далд санаатай л байна даа

Avatar

Зочин 2022-10-20 202.126.88.99

Путин дайраад байгаа юм бишүү ? Аль эсвэл Украйн дайраад байгаа юм уу ?

Avatar

Zochin 2022-10-20 203.98.77.143

Харин ч энхтайваныг барьж байгаад нь таларх!
Чамайг ингээд үзэл бодлоо илэрхийлж чадуулж байгаад нь талархаж яв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж