Эрх нь зөрчигдсөн монгол иргэний хэргийг шалгаж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Эрх нь зөрчигдсөн монгол иргэний хэргийг шалгаж байгаа гэв

Эрх нь зөрчигдсөн монгол иргэний хэргийг шалгаж байгаа гэв

Монгол эмэгтэйд хүч хэрэглэсэн солонгос иргэн зодож байгаа бичлэг аравдугаар сарын 16-нд цахим хуудаст гарсан. Энэ асуудлыг хянаж байгаа талаар Сөүл дэх элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэх, ГХЯ-нд мэдээлэл ирсэн эсэхийг тодрууллаа.

Одоогийн байдлаар бичлэгийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамнаас мэдээлсэн. ГХЯ одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр, бичлэгт гарч буй солонгос иргэд цэвэрлэгээний компанитай бөгөөд түр хугацаанд ажиллах хүмүүсийг авч ажиллуулдаг байна. Бичлэг гарч буй асуудал нь үл ойлголцлоос болсон гэх тайлбарыг өгчээ. Тодруулбал, айл болон үйлдвэр, оффис цэвэрлэдэг компанийн эзэд ажилчдадаа шаардлага тавьснаар маргасан аж. Тийнхүү шаардлагыг нь хүлээж аваагүй учир монгол эмэгтэйн биед халдсан гэх тайлбарыг солонгос эмэгтэй өгчээ. Тухайн үед цагдаа дуудаагүй байна.

БНСУ дахь гадаадын иргэдийн эрхийг хамгаалах /ГИЭРХ/ төрийн бус байгууллага хэргийг хуулийн дагуу шалгуулж, шийдвэрлүүлэх хүсэлтийг өгч, монгол иргэний эрх ашгийг хамгаалах тал дээр тус гадаадын иргэдийн эрхийг хамгаалахад  анхаарч ажиллаж байгааг илэрхийлжээ.

Тус байгууллагын албан ёсны цахим хуудаст, Солонгост эрэгтэйд зодуулж эмэгтэй болон хамт байсан эмэгтэйчүүд болсон явдлын талаар яриа өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг бичлэгт хэлснээр, хохирогч эмэгтэйтэй хамт ажиллаж байсан бүсгүйг Солонгос эмэгтэй элдвээр доромжилсон бөгөөд тухайн үед зөв харилцахыг шаардсан байна. Энэ үед бичлэг дээр гарч буй Солонгос эмэгтэй идэж байсан хоолоо хүмүүс рүү цацжээ. Энэ үед өөдөөс нь хараад сууж байсан эмэгтэй эсэргүүцэн явахыг санал болгосон байна. Ингээд Монгол эмэгтэй нар хоолоо идэхээс татгалзаж босоод явжээ. Харин хохирогч руу хоолоо цацсан эмэгтэй рүү зөрүүлж хоолоо цацсан үед бичлэгт гарч буй Солонгос эрэгтэй “Үхмээр байна уу” гээд зоджээ. Хохирогч цагдаагаар асуудлаа шийдвэрлэхийг хүссэн байна.  Бичлэгт дурдсанаар  хэрэгт холбогдсон эрэгтэй урьд өмнө нь удаа дараалан монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан талаар ч хохирогчид мэдээллээ. Мөн цагдаад хандсаны дараа өргөдлөө буцааж авахыг хохирогчоос хүссэн байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн ярьснаар цагдаа нар ч монголчуудыг буруутгахыг урьтал болгож, хэргийг талаар байцаахдаа Солонгос эрэгтэй, эмэгтэй нарт ашигтай байдлаар тэмдэглэл хийхийг оролдсон тухай ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж