"Улаанбаатар" кино наадмын шилдэг киногоор “Этгээд” шалгарав

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар" кино наадмын шилдэг киногоор “Этгээд” шалгарав

"Улаанбаатар" кино наадмын шилдэг киногоор “Этгээд” шалгарав
Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино шалгарлаа.
Энэ киноны найруулагч Б.Баатар сэтгэгдлээ хуваалцахдаа "Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд найруулагчийн анхны гараагаа эхэлсэн уран бүтээл хоёр дахь олон улсын кино наадамдаа маш амжилттай орж, цомын эзэн боллоо. Энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмаас хос "Хангарьд" цомын эзэн болсондоо баяртай байна.
Би уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн болж бүтэхгүй асуудлыг хөндөж, дугарахыг хичээдэг.
Энэ утгаараа "Этгээд" киноны төрөл хүнд боловч өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон. Өнөөдөр бид өөрийн гэсэн толгойгүй, дагалдан баясагч болсон байна. Энэ нь биднийг юу руу хөтөлж байна вэ гэдгийг өгүүлж буй. Энэ жилийн наадамд олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсэн сайн кинонууд оролцож байна" гэв.
Наадмын уламжлал ёсоор "Хангарьд" монгол киноны уралдааны хэсэгт "Шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиол", "Шилдэг продюсер"-ыг шалгаруулдаг. Шалгарсан бүтээлүүд наадмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрдэг билээ.
Б.Баатарын найруулсан "Этгээд" уран сайхны кино есдүгээр сард Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртсэн.
Мөн Монголын зураглаачдын нийгэмлэгээс энэ жил зохион байгуулсан тав дахь удаагийн "Алмааз" наадмын "Шилдэгийн шилдэг кино"-гоор "Этгээд" уран сайхны кино шалгарсан юм.
Түүний анхны кино Монголын анхны 3D кино болох "Сайн, муу, хэрцгий" байсан бол түүнээс хойш тэрбээр "Дүүлэн нис", "Ар хударга", "Үргээлэг 2", "Одод болохын хүслэн", "Яллагч", "Хийморь", "Алтан өндөг", "Сүүн замын сахиул", "Зориг", "Ноён эмэгтэй" гэх мэт 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан уран бүтээлч.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж