Адель 50 кг жин хаяж, галбирлаг болжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Адель 50 кг жин хаяж, галбирлаг болжээ

Адель 50 кг жин хаяж, галбирлаг болжээ

Их Британийн дуучин Адель экс нөхрөөсөө салснаас хойш нийтдээ 50 кг жин хаяж, улам галбирлаг болжээ. Тэрбээр саяхан найз залуу Рич, инээдмийн жүжигчин Кевин Харт, түүний эхнэр Энико нартай авхуулсан зургаа инстаграмд оруулсан аж. Тэд "Audemars Piguet" гэх тансаг зэрэглэлийн бугуйн цагны тусгай үйл ажиллагаанд оролцжээ. Урт шаргал үстэй, элсэн цаг шиг галбиртай Адель өөрийнхөө нэрийн хуудас гэж хэлж болох хар өнгийн хувцсаар гангарсан байв.

Адель ядам хуруундаа бөгж зүүснийг харсан хүмүүс найз залуутайгаа нууцаар хуримласан гэж хардах болжээ. Тэд болзож эхлээд удаагүй боловч өнгөрсөн тавдугаар сард Беверли Хиллс дэх жүжигчин Силвестер Сталлоны хуучин харшийг 42 сая фунт-стерлингээр худалдан авч, хамтран амьдрах болсон аж. Адель өмнө нь "ELLE" сэтгүүлд найз залуу Ричтэй гэрлэх бодолтой буйгаа ярьсан. 

Адель өмнө нь Саймон Конекитэй гэрлэж, Анжело гэх хүүтэй болсон ч тэд 2021 оны гуравдугаар сард гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан.

ЭХ СУРВАЛЖ: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж