Месси: Франц, Бразил дэлхийн аваргын фаворитууд | News.MN

Месси: Франц, Бразил дэлхийн аваргын фаворитууд

Катар-2022

Месси: Франц, Бразил дэлхийн аваргын фаворитууд

Месси: Франц, Бразил дэлхийн аваргын фаворитууд
FILE PHOTO: Soccer Football - World Cup - South American Qualifiers - Argentina v Brazil - Estadio San Juan del Bicentenario, San Juan, Argentina - November 16, 2021 Argentina's Lionel Messi in action with Brazil's Matheus Cunha REUTERS/Agustin Marcarian/File Photo

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси ирэх сар Катар улсад эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудаар Франц болон Бразилыг нэрлэлээ. Өдгөө 35 настай, сүүлийн дэлхийн аваргадаа оролцож магадгүй Мессигийн хэлснээр Бразил, Герман, Франц, Англи, Испани гэсэн хүчирхэг өрсөлдөгчид байгаа ч тэдэн дотроос Франц, Бразилын багууд алтан дагиныг өргөх өндөр боломжтой гэнэ.

Тэрбээр “DIRECTV Sports”-д өгсөн ярилцлагадаа “Бүх баг л гайхалтай. Гэхдээ би сонгох хэрэгтэй болвол Бразил, Францыг дэлхийн аваргад түрүүлэх гол тоглогчид гэж хэлнэ. Энэ хоёрын одоо бүрэлдээд байгаа бүрэлдэхүүн нь удаан хугацаанд хамт тоглосон, бие биенээ ойлгодог. Франц өнгөрсөн Европын аваргад муу тоглосон ч тоглогчид нь гайхалтай. Тэдний арга барил ойлгомжтой, дасгалжуулагч нь ч сайн. Бразил бас ялгаагүй” гэжээ.

Месси шигшээ багаа дэлхийн аваргад түрүүлэх фаворит гэж нэрлэсэнгүй. Гэхдээ дасгалжуулагч Лионель Скалонигийн залуус 35 тоглолт дараалан нэг ч тоглолтод ялагдаагүй бөгөөд өнгөрсөн жил л гэхэд тивийнхээ аваргад Бразилыг хожин түрүүлсэн билээ.

Харамсалтай нь Аргентины гол тоглогчид болох Паоло Дибала, Анхель ди Мариа нар гэмтэл аваад байна. Скалони ч Европт ид хаваа гайхуулж, тамирчдаа аравдугаар сард болгоомжтой тоглож, бэртэл гэмтлээс хол байхыг захижээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-19 188.162.254.1

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-19 66.181.183.229

Усан тэнэг. Үхвэл таарна

Avatar

zochin 2022-10-19 202.9.46.242

Одоо Ази юм уу Африкаас түрүүлэx болсон.

Avatar

Зочин 2022-10-19 202.55.188.93

Аргентин аврага болно оо.харж л байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж