АНУ стратегийн нөөцөөсөө дахин 15 сая торх газрын тос худалдана

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

АНУ стратегийн нөөцөөсөө дахин 15 сая торх газрын тос худалдана

АНУ стратегийн нөөцөөсөө дахин 15 сая торх газрын тос худалдана

АНУ-ын Эрчим хүчний яам аравдугаар сарын 19-ний өдөр нөөцөөсөө дахин 15 сая торх газрын тос гаргах талаар мэдээлнэ гэж Цагаан ордноос мэдэгдэв. Тус мэдэгдэлд Америкийн засаг захиргаа нөөцөө нөхөх зорилгоор нэг торх газрын тосыг 61-72 ам.доллараас доош үнээр худалдаж авахаар төлөвлөж буй талаар тэмдэглэсэн байна.

Жо Байдены Засаг захиргаа стратегийн нөөцөөсөө дахин 10-15 сая торх газрын тос гаргахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь “Bloomberg” агентлаг мэдээлсэн. Тус хэвлэлд “Энэхүү шийдвэр нь зах зээлийг тэнцвэржүүлж, дэлхийн эрчим хүчний үнэ цаашид мэдэгдэхүйц хэмжээгээр өсөхөөс сэргийлнэ” гэж тэмдэглэж байв.

Ж.Байден өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Шатахууны үнийг бууруулах зорилгоор АНУ зургаан сарын турш стратегийн нөөцөөсөө өдөрт 1 сая торх газрын тос гаргана” гэж мэдэгдсэн. Тус улсын Эрчим хүчний яам нөөцөөс гаргасан газрын тосны борлуулалтаас олсон орлогыг эрчим хүчний эх үүсвэр худалдан авах, дараагийн жилүүдэд нөөцөө нөхөхөд зарцуулна гэж мэдэгдсэн билээ.

АНУ аравдугаар сарын эцэс гэхэд 180 сая торх газрын тос худалдаалахаар төлөвлөж байсан ч хамгийн сүүлийн мэдээллээр тус улсын эрх баригчид зах зээлд 155 сая торх газрын тос гаргажээ.

Эх сурвалж: WHITE HOUSE, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж