Хятад улс армидаа Британийн нисгэгчдийг элсүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Хятад улс армидаа Британийн нисгэгчдийг элсүүлж байна

Хятад улс армидаа Британийн нисгэгчдийг элсүүлж байна

Хятад улс өөрсдийн армийг хүчирхэгжүүлэх, сургах зорилгоор Их Британийн нисгэгчдийг элсүүлж байна. Үүнд одоогийн болон хуучны нисгэгчид хамаарна гэж Их Британи анхаарууллаа. Үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөж буй учраас энэ элсэлтийг зогсоох арга хэмжээ авна гэдгээ мөн хэлэв.

Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлж буйгаар дор хаяж 30 цэргийн нисгэгч асан өдгөө Хятадад сургалт өгч байна. “Хятад улс британи болон барууны бусад нисгэгчийг олохын тулд гуравдагч этгээдийг ашиглаж буй. Түүнчлэн батлан хамгаалах салбарын төрийн өмчит компаниуд болон судалгааны байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна” гэлээ.

“Их Британийн армид байсан болон одоо ажиллаж буй бүх ажилтан албан ёсны нууцын тухай хуулийг мөрддөг. Бид батлан хамгаалахын хэмжээнд нууцлалын гэрээг хянаж байгаа” гэж яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Одоогоор Их Британийн нисгэгчид нууцын тухай хуулийг зөрчсөн аливаа нотолгоо байхгүй байна. Их Британийн засгийн газар Хятадын армид ажиллаж буй цэргийн нисгэгчдэд арга хэмжээ авахын тулд хуулиа өөрчлөхөөр ажиллаж байгаа аж.

Хятад бол дэлхийн олон газарт Их Британийн ашиг сонирхолд заналхийлж буй өрсөлдөгч юм. Тэд Их Британийн нисэх хүчний чадавхийг ойлгохын тулд нисгэгчдийг нь элсүүлсэн явдалд тус улс санаа зовж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж