"Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих шийдвэр гаргадаг" | News.MN

"Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих шийдвэр гаргадаг"

"Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих шийдвэр гаргадаг"

"Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих шийдвэр гаргадаг"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Засгийн газрын урилгаар Монголд ирээд буцсан. Монголд 2020 онд баривчлах ажиллагааны 99 хувь, 2021 онд 98 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийсэн гэсэн юм.

Үүнд Х.Нямбаатар сайд тайлбар өгөхдөө "Тохиолдол болгонд шүүх хурал хийж байж шүүхийн зөвшөөрлөөр 30 хоног хүртэл цагдан хорьж байгаа. Хойшлуулашгүй журмаар 48 цаг хүртэл баривчлахыг прокурорын зөвшөөрлөөр хийнэ. Монголын  эрх зүйн тогтолцоог ойлгохгүй гадаадын судлаачид ташаа мэдээлэл тарааж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай. Ямар нэгэн зөвшөөрөлгүй хүний эрх, эрх чөлөөнд халдан дур мэдэн баривчилж болохгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр хийж, цааш үргэлжлүүлэн хорих бол шүүх хурал хийнэ. Ингэснээр харилцан мэтгэлцэж 30 хоногоор сунгах асуудлыг ярина. Би үүнийг НҮБ-ын шинжээчдэд гурван цаг тайлбарласан. Зарим нь анх удаагаа ийм шинжээчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Хуучин 72 цаг баривчилдаг байсныг хуулиар 48 цаг болгосон. Яг газар дээр гэмт хэрэг үйлдэж, хүний амь насыг хөнөөсөн хүний шүүх хурлыг хийж амжихгүй. Тухайн хүний гэмт үйлдлийг таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаагаар баривчлана. Нэн даруй прокурорт мэдэгдэж байгаа. Энэ процесс Эрүүгийн хэрэг, Үндсэн хуулиас гажаагүй. Би шинжээчдэд ойлгомжтой тайлбарласан" гэв.

Мөн тэрбээр 12 настай хүүхэд авто осолд өртсөн хэргийн талаар  "Би сая Ерөнхий прокурорт албан бичиг явуулж, тээврийн прокурорт хүсэлтээ тавьсан. Тэндээс одоо зөвшөөрөл нь гарч байна гэнэ. Осол гарах үеэр машинд хэдэн хүн байсан бэ гэх мэт бичлэгийг нийтэд ил болгоно. Цагдаагийн үйл ажиллагаа прокурорын байгууллагын хяналтад болдог" гэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дамиран 2022-10-19 192.82.68.57

хуулийг удирдлаг болгохоос өмнө цэргийн босоо удирдлагтай цэнхэр дүрэмт хувцастай прокурор хэмээх нөхөр сүүлийн 70 жил шүүх эрх мэдлийг шүүхээс өмнө хэрэгжүүлэн хүнийг хоридог эрх зүйтэйг НҮБ чинь шүүмжилсэн шүүдээ…усны дусал мэт энэ эрх зүй нь авилгалын индексээр зуузай холбосон ОХУ,Станы орнууд ,Беларуси +Монгол гээд 6 аахан орнуудад бдаг юм..зөвхөн энэ хуулийг өөрчилсөн Гүрж,Украин,Молдова,Балтын 3 орнууд өнөөдөр ОХУ ын атаат дайсан болж хувирсан бдаг…

Avatar

Зочин 2022-10-19 103.9.90.100

зайлаач

Avatar

Зочин 2022-10-19 103.9.90.100

тийм ш дээ. Юу ч мэдэхгүй, агаарын юм ярьсан судлаачид нэртэй гадаадынхан худал мэдээлэл тараасан байна. Прокурорууд тийм амар ч зөвшөөрөл олгоод байдаггүй л байх. 48 цаг баривчлахыг 30 хоногоор цагдан хорьсон юм шиг хүлээж авах шаардлагагүй

Avatar

Зочин 2022-10-19 103.229.123.95

Чаавааскуудад таарсан сайд, өрөвдмөөр өт

Avatar

Зочин 2022-10-19 202.126.90.34

Шударга сайхан юм гэхдээ одоохондоо үнийн өсөлтөй яах юм вэ олон түмний анхаарлг өөр тийш хандуулах гэж МАН муу аргаа болиоч

Avatar

Зочин 2022-10-19 202.21.124.69

Өөрсдийгөө өмөөрч байхаар манайх ер нь ямар хуультай орон бэ энэ шүүмжлээд байгаа хүмүүс ямар хуультай хүмүүс вэ гээд харьцуулаад харчих ухаан алга уу ? Гэхдээ ийм хуультай байлгах сонирхолтой хэсэг бүлэг байгаа шүү. Нямдорж оос эхлээд ….

Avatar

Зочин 2022-10-19 103.9.90.100

бид нүүдэлчин ард түмэн. өргөн дэлгэр нутаг оронтой, тархаж суурьшсан ард түмэн. Монгол гэхээр нь ганцхан улаанбаатараар сэтгэх юм. Аймгийн төвөөс 600-700 км байгаа газарт хүний амь хохироосон бол яах юм гээд бодоод үз. судалгаа хийж байгаа нөхөд манай нэг аймгийн хэмжээнд л нэг улсын үйл ажиллагааг явуулж байгаа, байшингаас байшингийн хооронд л баривчилдаг гээд өргөн ухаанаар бодоод үз

Avatar

Зочин 2022-10-19 202.126.90.34

Манай хууль ярих цаасан дээр сайхан байдаг амьдрал дээр хэрэгжиждэггүй хэрэгжихээрээ дундажаас доош хүмүүсд үйлчилдэг шүүдээ

Avatar

Зочин 2022-10-19 202.21.124.69

Ийм л хуультай орон шүү дээ . Оросоос хуулбарласан одоогоор хэдхэн буурай орнуудад хэрэглэдэг . Соёлт ертөнцийн хуулиас ядаж хуулбарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-19 103.26.195.102

Нямдорж удидаж хийсэн хууль орос л байж таарна шдээ?!!

Avatar

Иргэн 2022-10-19 103.26.195.90

Сайдаа. АТГ, ШШҮТ, болон ТТАХНЭ ийг цэрэгжсэн байгууллагаас гаргах, цаашдаа Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан , цагдаагийн ДС ийг төгссөн хүнийг эдгээр байгууллагад ажилд авдаггүй баймаар байна. Эрүүгийн ертөнцтэй хутгалдсан цагдаагийн хэдэн хурандаа нар энэ улсыг 30 жил ардчиллаас хойш татлаа. Одоо цаг нь болсон.

Avatar

Зочин 2022-10-19 66.181.188.29

prokuror zuvshuirul ugdug hazar bish zuvhum shuuhiin zuvshuurluur barivchlah yostoi yumldaa

Avatar

Зочин 2022-10-19 202.179.24.188

баривчдах, хорих, саатуулах гээд олон нэрээр эрх чөлөөг хязгаарладаг бөгөөд МУ-д мэргэжлийн хүмүүст ойлгогдохгүй орчим бүрдүүлж хүний эрх, эрх чөлөөг зөрчөөд байгаагаа "сайтар тайлбарласан ч ойлгоогүй" гэнээ. Нэг ийм мэдэхгүйгээ мэдэхгүйчүүд удирдаад, удирдаад биш юмаа замхруулаад байдаг зовлон олон жил ргэлжилж баына. дордоод л байх юм

Avatar

Зочин 2022-10-19 66.181.181.193

шоронжуулж л болохгүй

Avatar

Зочин 2022-10-19 202.9.40.21

Шөнө дундын үед гэмт хэрэг гарвал яаж шүүх хурал хийж сэжигтнийг цагдан хорих шүүхийн хурал хийх билээ. тэгээд ч манай хуулийнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд тухайн хүнийг л цагдан хорьдог. Эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд цаг хугаца хэрэгтэй. Хойшлуулашгүй ажиллагаар хорих нь гэмт этгээдийн үйлдлиг таслан зогсоож, хэргийг нь бүрэн илрүүлэхэд ач холбогдолтой юм. Гэтэл зарим хүн хүний эрхээр халхавчлан ноцтой хэрэг үйлдчихээд хоригдохгүй байх санаатай

Avatar

Зочин 2022-10-19 202.21.109.57

48 цаг саатуулчихаад гялс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татна. Шууд нотлогдож байгаа бол болж байна. Харин нотлогдоогүй байхад эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад араас нь нотлох гээд үзчихнэ шүү дээ. Тэгээд баахан хорьж шалгана. Үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-19 202.21.117.34

shinjeech nertei shar tolgoituud doloon dor amitad shuu!

Avatar

Зочин 2022-10-19 202.126.93.90

Дургүй хүргэсэн хүнээ хорьдог

Avatar

hi 2022-10-19 66.181.168.199

c h a ha l daa badmaa gedeg biddee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж