Германы кибер аюулгүй байдлын дарга Оростой холбогджээ

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Германы кибер аюулгүй байдлын дарга Оростой холбогджээ

Германы кибер аюулгүй байдлын дарга Оростой холбогджээ

Германы Дотоод хэргийн яамны сайд Нэнси Фазер өчигдөр /2022.10.18/ Холбооны мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга Арне Шёнбомыг албан тушаалаас нь огцруулжээ.  Энэ нь Арне Шёнбомыг Оросын тагнуулын албатай холбоотой гэх мэдээлэл тархаад буйтай холбоотой. Арне Шёнбом нь 2016 оноос хойш Холбооны мэдээллийн аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байна. Германы хэвлэлд мэдээлж буйгаар Шёнбом нь Кибер аюулгүй байдлын зөвлөл дэх ажлаараа дамжуулж Оростой холбоотой байсан гэв. Шёнбом 2012 онд тус зөвлөлийг байгуулсан бөгөөд улс төрөөс ангид гэж өөрөө тодорхойлжээ. Энэ зөвлөл нь кибер аюулгүй байдлын асуудлаар хувь хүн болон байгууллагуудад зөвлөгөө өгдөг. Зөвлөлийн гишүүн болох герман компани нь Оросын кибер аюулгүй байдлын фирмийн охин компани юм байна.

“Орос улс Германы кибер хамгаалалтын сул талыг ашиглаж болзошгүй гэж манай компани удаа дараа анхааруулсан. Бид цаашдаа үндэсний аюулгүй байдлын бүтцийг чадах чинээгээрээ бэхжүүлэхэд анхаарлаа хандуулна. Үүнд, ОХУ-аас ирэх болзошгүй аюул заналхийллийг тодорхой тусгасан” гэж Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Түүнчлэн кибер аюулгүй байдлын хамгийн чухал эрх бүхий байгууллагын ерөнхийлөгч Шёнбомтой холбоотой мэдэгдлүүд нь олон нийтийн итгэлийг бүрмөсөн сүйтгэж байна гэж тэр хэлэв.

Бүх мэдээллийг сайтар шалгаж, нарийвчилсан үзлэгт оруулсны эцэст Шёнбомыг гэм буруугүйд тооцно гэж Кибер аюулгүй байдлын зөвлөл үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж