"Эмээлтийн махны үйлдвэрийн асуудлаас болж Хятад улс мах буцаасан"

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

"Эмээлтийн махны үйлдвэрийн асуудлаас болж Хятад улс мах буцаасан"

"Эмээлтийн махны үйлдвэрийн асуудлаас болж Хятад улс мах буцаасан"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр /2022.10.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Улсын хэмжээнд улаанбуудайг 400 гаруй мянган га талбайд тариалж, 440 мянган тонн улаанбуудай хурааж авахаар төлөвлөсөн. Ургац хураалтын төлөвлөгөөгөө 95-10 хувьтай биелүүлэх мэдээ гарч байна. Ирэх жил дотооддоо улаанбуудайгаа хангачихна гэсэн үг. Гадаадаас худалдан авах шаардлагагүй. Төмсний хувьд 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах баланс гарч байна. Хүнсний ногоо 65-70 хувийг хангана. Улаанбуудайн тодорхой хувийг нөөцөлж, аж ахуй нэгжүүдээс 30 мянган тонн улаанбуудай авахаар тооцоолсон. Мөн 2023 оны төсөвт 30-35 мянган тонн улаанбуудайг нэмж худалдан авахаар төлөвлөж, нийт 50-60 мянган тонн улаанбуудайг нөөцөлнө. Улаанбуудай дутагдах асуудал гарахгүй" гэсэн юм.

Мөн Х.Болорчулуун "Баруун бүсийн тав зургаан аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Хятад улсад махаа экспортоор гаргаж байсан. Дулааны аргаар буюу хагас боловсруулсан байдлаар махаа экспортод гаргаж байсан. Эмээлтийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосны улмаас асуудал үүссэн. Саяхан 20 хоногийн өмнө дулааны аргаар боловсруулсан махаа экспортлох гэхэд Хятадын тал "Энэ экспортоор мах гаргаж буй компаниуд дотор Эмээлтэд байрладаг махны компани байна" гэдэг байдлаар болгоомжилж, хилээр нэвтрүүлэхгүй буцаасан. Гэхдээ Дорноговь аймагт бог малыг амьдаар нь эскпортод гаргах хашаалсан аж ахуй байгуулж байгаа. Хятадын хил нээгдвэл малыг амьдаар нь гаргах болно. Цаашдаа бэлчээрийн малын махыг үнэтэй гаргах гэхээр тодорхой хэмжээний бүс байгуулж, малаа гаргахаас биш олон улсын шаардлагыг хангах боломжгүй байна. Евро стандартыг хангасан махыг Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас гадаад руу гаргахыг зөвшөөрдөг. Энэ улсын ийм бүсээс эрүүл мах авч болно гэж зарладаг байгууллага. Их хэмжээний мах буцаагдаагүй ээ" гэдэг мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж