Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй

Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй

Эмийн чанар шалгах лабораторийн үйл ажиллагаатай Эмийн хянан шалгах түр хорооны гишүүд өчигдөр /2022.10.18/танилцжээ. Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэхийг албаныхан дурдлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа "Эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтай, зах зээлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт бүрдээгүй" гэдгийг онцолсон.

Мөн Эм шинжлэх лабораторийн шинжилгээний үзүүлэлт, шинжилгээний аргыг зарим улс оронтой харьцуулан авч үзэхэд үзүүлэлт бүрэн, харин шинжилгээний арга 3-6 төрлөөр хийх боломжгүй байгаа нь тоног төхөөрөмжийн эвдрэл, шаардлагатай урвалж бодисын хангамжаас шалтгаалж байна гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж