Эдийн засагч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.10.19/ мэдээлэл өглөө.
Тэрбээр, УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хорооноос төсвийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь эерэг үр дагавартай. Улсын төсвийг батлахаас өмнө хэлэлцэх явцад Засгийн газрын боловсруулсан төсөвт өөрчлөлт оруулах боломжтой зүйлсийг олоход энэхүү хэлэлцүүлэг үр дүнтэй. Монгол Улс төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталснаас хойш төсвийг дунд хугацаагаар төлөвлөж байгаа. Энэ яригдаж байгаа макро үзүүлэлтүүд буюу инфляци зэрэг асуудал бол дунд хугацаанд шийдвэрлэх боломжтой зүйл. Тэгэхээр дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн хөгжлийн бодлогыг үр дүнг чухалчлах ёстой. Төсөв бол богино хугацааных. Тэгэхээр эхлээд макро үзүүлэлтийн урьдаас анхаарах хэрэгтэй.
Монголын эдийн засгийн хувьд нэгдүгээрт, гадаад худалдаад бага. Экспортын бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Мөн харилцаж байгаа орнуудын хувьд ч бага.
Хэдийгээр бид ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьж байгаа ч тэр нүүрсний үнэ хэд байх вэ гэдэг чухал. Энэ бүхнээс шалтгаалж валютын ханш савлаж байна. Монгол Улс зах зээлд бүрэн шилжсэн улс биш. Хагас зах зээлд шилжсэн орон гэж тодорхойлогддог. Тиймээс төрөөс үнэ болон бусад асуудалд оролцож байгаа учраас бид холимог хэлбэрийн зах зээлтэй байна гэсэн үг. Энэ үед аль болох зах зээлийн механизмыг хэрхэн зөв болгох вэ? гэдэг тал дээр анхаарах нь зөв. Төрийн албан хаагчдыг багасгах зэрэг макро асуудлыг эхэлж авч үзэх хэрэгтэй.
Гадаадын банкуудыг оруулж ирэх асуудлыг бид олон жил ярьж байгаа. Нэгдүгээрт, Сангийн сайд хэлж байна. Хоёрдугаарт, Монгол үйл ажиллагаа явуулж буй Японы талын төлөөлөл энэ асуудалд мэдээлэл хийсэн.
Хэдийгээр Япон банк Монголд салбаргүй ч гэсэн Оюутолгой зэрэг томоохон төсөл дээр санхүүжилт хийгээд явж байна. Тэгэхээр гарцаа байхгүй хэрэгжиж байгаа уул уурхайн том төслүүд урт хугацаанд үргэлжилнэ. Энэ бүтээн байгуулалтуудад дотоодын арилжааны банк зээл гаргах боломжгүй. Дунджаар 3-5 жилийн хугацаатай л зээл олгож байна. Харин томоохон төслүүдийн хувьд эхний жилүүдэд хүүгүй зээл шаардлагатай байдаг. Тиймээс олон улсын санхүүжих зэрэглэл өндөр, зээлжих зэрэглэл ч ялгаагүй их байх банкуудыг дотоодод оруулж ирэх нь зөв.
Гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх нь чухал. Гагцхүү энэ банкыг дагаад үүсэх сөрөг талыг харж, хууль эрхзүйн хувьд зохицуулалт хийх хэрэгтэй.
Холбоотой мэдээ