Хойд урсгал хийн хоолойд 4 нүх гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Хойд урсгал хийн хоолойд 4 нүх гарчээ

Хойд урсгал хийн хоолойд 4 нүх гарчээ

Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хийн хоолойнуудад шалгалт хийсэн бөгөөд нийт дөрвөн нүх гарсан гэж Данийн цагдаа нар үзэж байна. Балтийн тэнгисээр дайран өнгөрдөг хоолойд гэмтэл гарсны улмаас есдүгээр сарын 26-аас нийлүүлэлт түр зогсоод буй.

Үүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж сэжиглэж буй бөгөөд хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Кремль энэ явдалд барууныхныг буруутгасан. Тодруулбал, дамжуулах хоолойн гэмтэл Оросын ашиг сонирхолд нийцэхгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр /2022.10.18/ мэдэгджээ.

Норвегийн “Blueye Robotics” компани гүний дрон ашиглаж усан доогуурх гэмтлийн зургийг авчээ. 80 метрийн гүнд хийсэн бичлэгээс харахад хоолойн 50 метр орчим хэсэг гэмтсэн байна. Гэмтлийн улмаас дамжуулах хоолойн зарим хэсэг салбарч тасарч алга болжээ. Зарим хэсэг нь бүр далайн ёроол руу алга болсон гэж “Blueye Robotics” компани мэдэгдлээ.

Герман, Дани, Шведийн эрх баригчид хийн хоолойн гэмтлийг шалгаж буй. Гэхдээ Шведийн прокурорууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээлэл задрахаас болгоомжилж хамтарсан мөрдөн байцаалтаас татгалзжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж