МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Э.Энхзориг өнөөдөр /2022.10.19/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага хүргүүллээ. Тэрбээр, аравдугаар сарын 10-нд Дүнжингаравын туслах зам дээр гарсан ослоор хүүхэд бэртэх үеийн бичлэгийг бүрэн эхээр олон нийтэд танилцуулахыг шаардсан. Мөн хэрэг мөрдөлтийн ажлыг хурдасгаж, ослын шалтгаан нөхцлийг үнэн гаргахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үүнд шүүмжлэлттэй хандав.
Тодруулбал, Х.Нямбаатар сайд өөрийн цахим хуудастаа “Хүний зовлонгоор шоу хийдэг моод дэлгэрчээ. Ослын талаар нууж, хаасан зүйл байхгүй.
Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэл хийсэн. Өнөөдөр ч тайлбар мэдээллийг өгнө. Ослын бичлэгийг бүтнээр нь түгээж байгаа. Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт өгсөн” гэв.
Үүний хариуд хөтлөгч Э.Энхзориг Хууль зүй, дотоод хэргийн яам, Х.Нямбаатар сайдад үнэлэмж хугарсан талаар мөн тайлбар өгчээ.
Олимп хотхоны замд гарсан автомашины ослын асуудлаар өнөөдөр 11:30 цагаас Тээврийн цагдаагийн албанаас мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Холбоотой мэдээ