Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авлаа

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авлаа

Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авлаа
FILE PHOTO: A North Korea flag flutters next to concertina wire at the North Korean embassy in Kuala Lumpur, Malaysia March 9, 2017. REUTERS/Edgar Su/File Photo

Японы эрх баригчид өчигдөр /2022.10.18/ Өмнөд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах тухайгаа зарлав. Энэ хүрээнд цөмийн болон пуужингийн хөгжүүлэлтийн хөтөлбөрт оролцсон таван байгууллагын хөрөнгийг царцаажээ. Хойд Солонгос есдүгээр сарын сүүлээс хойш хэд хэдэн удаа пуужин харвасан. Тэр дундаа аравдугаар сарын 4-нд Японы дээгүүр баллистик пуужин харвасан тул тус улсын эрх баригчид энэхүү шинэ хоригийг баталлаа.

Хойд Солонгосын Пуужингийн аж үйлдвэрийн яам болон өөр дөрвөн худалдааны фирм хориг арга хэмжээнд орж байна.

“Хойд Солонгос улс энэ онд ойр ойр давтамжтай, тодруулбал, 23 удаа баллистик пуужин харвалаа” гэж Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши хэлэв. Тэр Умардын энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тодорхойлжээ. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацүно Хойд Солонгосын өдөөн хатгалгыг Японы аюулгүй байдалд чиглэсэн ноцтой бөгөөд ойрын заналхийлэл гэж хэлэв.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс гадна өмнө нь Японы иргэдийг хулгайлсан хэрэг зэрэг янз бүрийн асуудлыг шийдвэрлэх бодит арга хэмжээ авахыг Хойд Солонгост уриалж байна. Хойд Солонгосын тусгай албаныхан 1970-1980 оны үед Японы иргэдийг хулгайлсан хэрэг гарч байсан.

Умардын пуужингийн туршилттай холбоотойгоор Өмнөд Солонгос ч бас өнгөрсөн Баасан гаригт хориг арга хэмжээ авлаа. Энэ нь таван жилийн дараа анх удаа ганц талын хориг арга хэмжээ авч буй тохиолдол юм. Хориг арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосын 15 хувь хүн, 16 байгууллагыг хар жагсаалтад оруулж байна. Өмнөд Солонгос улс Японы хориг арга хэмжээг сайшаан хүлээж авсан. “Хориг арга хэмжээ нь БНСУ, АНУ, Япон улсууд хатуу, нэгдмэл байр суурьтай байгааг илэрхийлж байна” гэж Өмнөдийн Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Сү Сук хэллээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж