Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Украин тоггүй байна

Украин тоггүй байна

ОХУ өчигдөр /2022.10.18/ Украины эрчим хүчний хангамж руу нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдлээ. Сүүлийн долоо хоногийн дотор Оросын пуужин болон нисгэгчгүй онгоцны цохилтод Украины цахилгаан станцуудын гуравны нэг нь өртсөн гэж Зеленский мэдэгдлээ. Халдлагын улмаас Киев тэргүүтэй Украины 16 бүс нутгийн 1162 хот, тосгон цахилгаангүй болжээ. Түүнчлэн гурван хүн амиа алдсан байна.

Эрчим хүчний хангамжийг онилох нь зэвсэгт мөргөөлдөөний хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэг юм. Үүний улмаас эмнэлгүүд тоггүй болж, нөөц үүсгүүр ашиглахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Донбасс руу нэвтрэх гарц болох Днепр хотын төвийн цахилгаан станц ч халдлагад өртжээ. Киевээс баруун зүгт орших цэргийн баазууд, гол үйлдвэрүүд байрладаг Житомир мөн эрчим хүчгүй болов. Житомир хотын дарга Сергей Сухомлины мэдэгдсэнээр өнгөрсөн шөнө тус хотын 150 мянган оршин суугч тоггүй хоножээ. Тус хот 250 мянган оршин суугчтай. Иргэд хуурай хоол, дулаан хувцас, батерей сэлтийг базааж, хатуу, хар өвөлд бэлдэж байгаа аж. “Ийм нөхцөлд зөвхөн хараалын үг л санаанд орж байна” гэж хотын иргэн Павло Рабощук хэлжээ. Түүнчлэн Украины хоёр дахь том хот Харьковыг найман пуужингаар харвасан. Эдгээр цохилтын гол зорилго нь Украины эрчим хүч түгээх сүлжээнд хохирол учруулах явдал гэж албаны хүн хэлэв.

“Путинтэй хэлэлцээр хийх орон зай үлдсэнгүй. Террорист улс ийм үйлдлээрээ юуг ч өөрчлөхгүй” гэж Зеленский хэллээ. Тэрбээр энэ үгээрээ Путинтэй энхийн хэлэлцээ хийх магадлалыг дахин үгүйсгэв.

“Манай бүс нутгууд бие биеэсээ хамааралтай байгаа тул одоо улс орон даяар нөхцөл байдал хүнд байна. Улс даяараа цахилгаан, ус, дулааны тасалдалд бэлдэх ёстой” гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж