Зүүн бүсийн чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн чуулга уулзалт болно

Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга уулзалт наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Багануур дүүргийн Ардчилсан хүчний холбооны гишүүд оролцох юм. Түүгээр хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт зохион байгуулна. Энэ нь орон нутгийн салбар холбооддоо сургалт явуулж, гишүүдээ шинэлэг мэдээ, мэдээллээр хангахад уулзалтын зорилго оршиж байна.

Мөн гадаадын хөгжилтэй орнуудын иргэд өөрсдөд болон улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ сонирхлын бүлэг, клубуудыг үүсгэн байгуулж, хамтдаа асуудлаа хэлэлцэх, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх замаар нийгмийн шинэчлэлд оролцдог аж. Тиймээс энэхүү клуб, сонирхолын бүлгүүдийг хэрхэн зохион байгуулах талаар бүсийн чуулга уулзалтын үеэр ярих гэнэ.

Дашрамд сануулахад, зүүн бүсийн чуулга уулзалт нь тус холбооноос зохион байгуулах гурав дахь арга хэмжээ болох юм. Тодруулж хэлбэл, Ардчилсан хүчний холбоо өмнө нь хангайн бүсийн чуулга уулзалтыг Хөвсгөл аймагт, төвийн бүсийн чуулга уулзалтыг  Дархан-Уул аймагт тус тус амжилттай зохион байгуулаад байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж