Сурвалжлага: Автобусанд сууна гэдэг арга мэх, "алаан" болж байна | News.MN

Сурвалжлага: Автобусанд сууна гэдэг арга мэх, "алаан" болж байна

Сурвалжлага: Автобусанд сууна гэдэг арга мэх, "алаан" болж байна

Сурвалжлага: Автобусанд сууна гэдэг арга мэх, "алаан" болж байна

Улаанбаатарын замууд хичээл эхлэх, тарах цагаар таг зогсдог.  Иргэд энэ үед нийтийн тээврийг 1-2 цаг хүлээх нь хэвийн үзэгдэл болсон. Нийтийн тээврийг хөгжүүлэхгүйгээр түгжрэлийг шийдэх боломжгүй. Гэтэл нийтийн тээврийн хүртээмж нийслэлийнхний хамгийн хүндрэлтэй асуудал болжээ.

Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр 18:35 цагийн үед очлоо. 

Хүмүүс ажил, хичээлээсээ тарж хөдөлгөөн эд нэмэгдэх үеэр түгжрэл үүсч, 1-3 дугаар эгнээнд суудлын машинууд тэг зогсолт хийжээ. Автобусны чиглэл харах цахим систем дээр хоёр, гуравхан буудлын цаана байгаа хэрнээ 25 минут хүлээгээд автобус нь ирээгүйд хүмүүс бухимдана. Зарим нь чиглэлийн автобусаа харах гэхээр аппликейшн нь уншаад гацчихна. Гэх мэтчилэн 20 гаруй хүн автобусны буудал дээр цаг харан зогсоно.

Өнөөх албаныхны яриад байдаг нийтийн тээврийн богино эргэлт битгий хэл автобус хоорондын зайг хугацаанд нь барих төлөвлөгөө бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгааг иргэд хэлж байлаа.

Тус автобусны буудал дээр 30 минут зогсоход таван автобус л ирсэн бөгөөд гуран автобус нь нэг чиглэл буюу Вокзал орох байв. Харин үлдсэн нэг нь Т:5 Офицер-Дүүхээ худалдааны төв, нөгөө нь Ч:57Б МУИС-Улаанчулуутын автобус байлаа. Хүйтэрсэн, цас, бороотой өдөр бол автобусанд суух нь жинхэнэ "алаан" болно.  Өглөө, оройн цагаар бол хүлээж, хүлээж ирсэнд нь сууна гэдэг бүр ч алаантай болохыг хүмүүс хэлнэ. Харин одоо азаар дулаан учир 4-5 буудлын зайтай гэртэй нь алхана.

МУБИС-ийн автобусны буудал. 21:00-21:45 цаг.

Боловсролын их сургууль буюу багшийн дээдийн баруун талын автобусны буудал дээр олон хүнээс гадна халтуур хийхээр дугаарлан зогсч буй такси автобус зогсох талбайг эзлэн зогсчээ. Угтаа ажлын өдөр шөнийн нийтийн тээвэр гэж явах ёстой ч нийслэлд энэ хэвшээгүй. Тиймдээ ч бүрэнхий болохтой зэрэгцээд таксичид байраа эзлэх нь тэр. Долоон буудал, дэнжийн мянга явлаа гэж өрсөн дуугарах жолоочдын зэрэгцээ автобус ирнэ. Зогсох хэсэгт нь жижиг машинууд эгнэсэн учраас буудлаас хол зайтай зогсч, хүнээ авна. Цас, мөстэй үед ингэж зогсох нь зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж мэдэхээр. Гэвч оройн цагаар хянагч нар нь усанд хаясан чулуу шиг алга болдог тул дээрх үзэгдэл давтагдсан хэвээр.

Тус автобусны буудал дээр хүмүүсийн олон минут хүлээгээд ирсэн ч суух хүмүүс нь багтдаггүй чиглэл бол Шархад, Дэнжийн 1000 чиглэл аж. Тиймээс энэ чиглэлийн нийтийн тээврээ нэмэх хэрэгцээ их байгааг ч харуулж байна.

ИРГЭДИЙН САНАЛЫГ СОНССОН Ч АЖИЛ ХЭРЭГ БОЛДОГГҮЙ

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар улирал тутамд албаныхануулзалт зохион байгуулж буй. Гэвч иргэдийн санал чухам хаана тусгалаа олдог нь ойлгомжгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна.

Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үүнээс гадна тус салбарын хөгжлийг хойш датаж байгаа зүйл нь төлбөр. Нийт үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна.

Эдгээрээс шалтгаалж нийтийн тээврийн салбарынхан хугацаа нь дууссан автобусаа ч акталж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Мөн сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон учир автобус хоорондын зайг ойртуулах, багасгах боломжгүйг онцолсон. Мөн үүнээс гадна автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу байгааг нийтийн тээврийн салбарынхан хэлсэн.

Нөгөө талаар иргэд ч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн аппликейшнд шинэчлэлт хийх шаардлагатайг илэрхийж буй.

ИРГЭДИЙГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУХААС ИЧИЖ БАЙНА ГЭДЭГ ДААПААЛАЛ

Иргэд нийтийн тээврээр зорчихоос илүү хувийн машинаараа явах сонирхолтой болсон. Гэвч нийслэлийн зах нь үл харагдах түгжрэлээс шалтгаалж ихэнх хүн хол ойроос үл шалтгаалж зорьсон газар руугаа алхах нь ихэссэн билээ. Харин үүний шалтгааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн парк шинэчлэлттэй танилцах үеэр хүмүүс ичиж байгаа учраас автобусанд суухгүй байна гэсэн юм.

Энэ тайлбар иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Учир нь иргэд түгжирч газар хороохгүй байгаа учраас нийтийн тээврийг сонгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, цагаа үрж, стресстэхгүйн тулд алхаж байгаа гэсэн үг.

Түүнээс автобусанд суухаас ичсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд хэлж байлаа. Мэдээж нөгөө талдаа нийтийн тээврийн хүртээмж, ариун цэврийн шаардлагууд ч үүнд хамаарна. Гэхдээ аль ч өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хувьд иргэд нь автобусанд суухаас ичдэггүй. Харин ч хувийн унаанаас дээгүүрт тооцогддог болохыг Ерөнхий сайд эрх биш мэдэх байх. Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлаа эрчимжүүлж хариуцсан сайд дарга нар нь ажлаа хурдан хийх үүрэг өгөх нь зөв болов уу. Түүнээс иргэд рүү асуудлаа хэт хамааруулах нь утгагүй.

Түгжрэлд тэг зогсолт хийдэг байсан нийслэлчүүд сүүлийн өдрүүдэд бензин, шатахуун олдохгүйн зовлонд ч унасан. Учир нь зарим аж ахуй нэгжүүд дотоод асуудлаас болж АИ-92 хязгаартай олгож байгаа.

Хоёр алхмын газар машин унаж, хоёр цаг түгжирдэг монголчууд алхах аль эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй цаг үед ирээд буй.  Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга байна. Мөн хүртээмжээс гадна чанар, үйлчилгээний соёлыг ч чухалчлах нь зөв. Энэ асуудал чухал болохыг орой ажил, хичээл тарах цагаар очсон хоёрхон автобусны буудлын жишгээс харж болно. Улаанбаатарчууд тэвчээртэй, хүлээцтэй тулдаа зай хоорондын хугацаа нь 10-15 минут байх автобусыг 30-40 минут тэвчээртэй хүлээсээр. Харин ирэх жилүүдэд энэ салбарт шинэчлэлт гарахгүй бол нөхцөл байдал улам л хүндрэх эрсдэлтэй болсоор…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-19 202.55.188.83

Манайд автобусаар явах үнэн хэцүү жолооч нар байнга мөнгө хураана хэдийд нийтийн тээвэр??????

Avatar

НИЙТИЙН ТЭЭВЭР 2022-10-19 202.179.27.223

ТӨМӨР ЗАМАА ХУУЛААД АВТО ЗАМ БОЛГООД ТЭГЭЭД ДЭЭР НЬ БҮХ ИХ , ДЭЭД, ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛУУД, ТӨРИЙН БҮХ БАЙГУУЛЛАГАА , ТӨВ АЙМГИЙН УРД РУУ ГАРГАЧИХААР НИЙТИЙН ТЭЭВЭР ЧИНЬ ХОВ ХООСОН ЗҮВ ЗҮГЭЭР БОЛЧИХДОГГҮЙ ЮМ УУ

Avatar

Зочин 2022-10-19 169.253.162.3

Hotiin olon said darga estoi unen dampuurna l gej ene bhdoo

Avatar

Зочин 2022-10-19 169.253.162.3

Niitiin teever uneheer Mongoliin nissleliin hamgiin hetsuu asuudal uuniig medeh negch darga dargantsar bhgui yaana daa Minii Mongol Uls

Avatar

зочин 2022-10-19 192.82.86.66

их дээд сургуулиудыг нүүлгээчээ

Avatar

Зочин 2022-10-19 103.10.21.249

тиймээ хүүхэд минь орой гэртээ ирж чадахгүй төвд ойрхон айлд хоноод гэртээ ирхээ болихнээ энэ сумбөхөндөг дарга түгжрэл гээч юу юу болохыг ойлгодогч болоосой юу хийхгүй юм бол бөглөөс болохоо боль зайгаа тавь өг

Avatar

Бүтэхгүй 2022-10-19 103.11.195.2

Хотын дарга юу хийгээд байдаг юм бэ?

Avatar

зочин 2022-10-19 203.98.76.100

Нийтийн тээвэр хариуцдаг компаниуд хотын тээвэр хариуцаж байгаа юм бол хариуцсан шиг хариуцаач ээ. Юм болгоныг төр засаг руу чихчихээд арай л хангалтгүй ажиллаж байна шүү

Avatar

зочин 2022-10-19 203.98.76.100

Нийтийн тээврээр хүүхэд, хөгшид явахад маш хэцүү, их улаан хүлээдэг, заримдаа ойролцоо дөхөх автобусанд сууж ирдэг боллоо, өвлөөс өмнө анхаармаар байна шүү

Avatar

Зочин 2022-10-19 202.55.188.83

Ниийтын тээвэрийн талаар. 70044040 гэсэн утсанд хэд хэд нь гомдол санал. Хэлэхэд ёрдөө хариу хэлэхгүй дээрнь ажил хариуцлага огт үгүй

Avatar

Зочин 2022-10-19 66.181.180.64

Delhii dayar hetsuu bgaag harj bn Gehdee niitiin teever uneheer hol hotsorson shuu Avtobus ni huleelgedeggui, tsever bol humuus suuya gej baigaa sh dee

Avatar

Mongol 2022-10-19 202.179.22.134

Энэ сэтгүүлч бас л мэдлэг дулихан хэт нэг талыг барьж бичсэн байна. Болохгүй бүтэхгүй бүхнийг төр засаг гэж ярьдагаа боль Автобусны кампанууд ажлаа сайжруулах хэрэгтэй, Иргэдээс бэлнээр 500 төгрөг авч кармалж байгаа жолооч нарын буруу үйлдлийг зогсоох орлогоо нэмэгдүүлэх талаар юу ч хийхгүй байна, Хөнгөлөлттэй зорчигчдын төлбөрийг засгаас автобусны кампануудад төлдөг юм, Гэтэл автокампанууд зорчигчдын 47 хон хувиас үйлчилгээний төлбөр авдаг үлдсэн 53 хувь нь үнэ төлбөргүй зорчдог гэх шиг

Avatar

Зочин 2022-10-19 64.119.20.229

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ТООГ 2000 хургэхгуй бол АЧААЛЛАА ДААХГУЙ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА АЖЛАА Ч МЭДЭХГУЙ ХАМОИЙН ТУРУУНД ШИЙДВЭРЛЭХ ЕСТОЙ ЗУЙЛЭЭ ОДОО ХУРТЭЛ МЭДЭХГУЙ ЯВЖ БАЙГАА НЬ АРАЙ ДЭНДУУ БАЙНА ЦАГ ЯВЖ АСУУДАЛ УЛАМ ХУРЦДАЖ БАЙНА ХУДЛАА ЯРЬСАН ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГУЙ БАЙГАА ТЭНЭГ ХОТЫН ДАРГААСАА САЛЖ ЮМ ХИЙЖ ЧАДДАГ ХУНИЙГ МАШ ХУРДАН ТАВИХ ХЭРЭГТЭЙ БАЙНААА

Avatar

зочин 2022-10-19 202.126.88.78

автобусны тоог 2000 хүргээд яах юм. Зөвхөн эдгээр нь яваад зам бөглөнө. Хувийн машины тоог хязгаарлах хэрэгтэй. Машины тоо замаасаа халиад байна.

Avatar

Монгол 2022-10-19 172.56.185.97

Ардчилсан төртэй, хүний эрхтэй байгаадаа баярлаад иймэрхүү эдийн засгийн хүндрэлээ үл тоох байлгүйдээ. Ардчилал, эдийн засгийн хөгжил хоёр сөрөг хамааралтай гэдэг нь батлагдсан. Халамж гэхээр үнэгүй юм руу бултаараа дайрна. Угтаа бол үгээгүйяд2уд нь л халамж өгөх хэрэгтэй. Буруу рультэй машины татварыг нэмэх гэхээр ардчилал нэрээр бүгдээрээ дайрч эсэргүүцнэ. Тэгсэн мөртлөө ажил хийх дургүй, халамжаар амьдарна. Түлшээ хүртэл үнэгүй авах гэж шаналгана

Avatar

Ха ха 2022-10-19 172.56.185.97

Нялх хүүхдээ хүртэл төсвийн мөнгөөр , төрөөр тэжээлгэнэ. Тэгчихээд тэнгэр заяатай гэж хөөрцгөөнө

Avatar

Зочин 2022-10-19 103.111.68.3

Хотын сайд, хотын дарга 2 ингэж ард түмэнтэй яваад үзээсэй, нэг л биелэгдэхгүй юм ярьж, мөнгө нэхсэн улс, хотын сайдтай болоод ч сайжирсан зүйл алга, улам л доошлоод байх юмаа???!!!

Avatar

Зочин 2022-10-19 202.55.188.120

Зохицуулах зүйл их байнаа. Барс, 100аыл, Бөмбөгөр, Хүчит шонхор зэрэг бөөний захуудыг өглөө 5-10 цаг хүртэл нээлттэй байлга. Хамгийн наад зах нь эрт босож ажлаа амжуулдаг болгох ёстой. Зөрөөд л 10 цагаас жижиглэнгийн худалдаа эрхэлдэг газрууд нээгдэнэ биз. Харин бөөний захуудад жижиглэнгийн худалдааг тас хорих хэрэгтэй. 10 цагт хаасан бол маргааш өглөө 5 цаг хүртэл хаалттай байхаар тооц.

Avatar

Зочин 2022-10-19 202.126.93.90

Алхаад 4 замаас суухад түгжрэл байдагүй байдаг байгаа шүү.

Avatar

Зочин 2022-10-19 66.181.176.57

буруу нөхдүүд төр засагт хотын удирдлагад байдгийн том балаг буруу замаар будаа тээсний үр юм даа манай улсын хувьд хот нь ямар ч түгжрэлгүй байх бүрэн боломж байж л байгаа бодлого системийн алдаа юм даа

Avatar

Зочин 2022-10-19 192.82.78.244

Улаанбаатарын автобусанд сууна гэдэг уул язгуураасаа л их урлаг, их спортын нэгэн төрөл зүйл байсаар ирсэн дээ !

Avatar

Зочин 2022-10-19 66.181.177.146

Нийтийн тээврийг хөгжүүлэх, зохион байгуулах чадвартай хотын даргатай болмоор байна. Нөгөө зуу зуугаараа орж ирсэн гэх шинэ автобусууд хаана байна

Avatar

Зочин 2022-10-19 202.126.90.124

Батүүлийг хотын дарга болгоо ..үгүй бол түгжрэл улам л хүндэрнэ.

Avatar

АСУУДЛЫГ АРАЙ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРВАЛ ЯАХ БОЛ ... 2022-10-19 202.179.27.223

ОДОО ХҮМҮҮСИЙГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЖИХЭЖ ОРУУЛХ ГЭЭД ХАМАГ МӨНГӨӨ ҮРЭХ ХЭРЭГ БАЙНАУУ. … АСАР ӨНДӨР ЗАРДАЛ ГАРНА ДА… ХҮМҮҮС АЛЬ ХЭДҮЙН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ИТГЭХЭЭ БОЛЬСОН. ӨӨРСДИЙН УНААНДАА ИТГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ГЭДЭГТ БАТ ИТГЭЛТЭЙ БОЛЖЭЭ… АСУУДЛЫГ АРАЙ ӨӨРӨӨР ХАРВАЛ ЯАДЫМ БОЛ…. ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ТУН Ч ХУРДТАЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА… ТҮРҮҮЧЭЭСЭЭ НИСДЭГ МАШИН РУУ ОРЦГООЛОО . БИД НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЧИХЭХ ТУХАЙ 30 ЖИЛ ХЭРЭЛДЛЭЭ…

Avatar

зочин 2022-10-19 202.126.88.78

Би өдөр бүр автобусанд муудаг. Нийтийн тээврийн тоог нэмэх тусам түгжрэл нэмэгдэнэ. Хотын замыг 500,000 хүн байна гэж тооцолсон. Одоо үнэ багатай такси, нийтийн тээврийш явуул. Хувийн машиныг хотын төвөөр явуулахыг зогсоо. ЕС өөрөө нийтийн тээвэрээр зорчи.

Avatar

Зочин 2022-10-19 64.119.21.20

ene ikh tugjreld tsagaaraa yawna gej yu baikh we , khelberdelgui yawtsgaa

Avatar

Зочин 2022-10-19 66.181.188.29

ergiu ork

Avatar

Зочин 2022-10-19 124.158.120.30

захиргааний албадлагын арга хэмжээгээ сайжруулах хэрэгтэйавтобусны эгнээ нь түгжрээд байх юм аа Хэдэн автобус авч чадахгүй байна аа Арваад жилийн өмнө БАяр ерөнхий сайд байхадаа өөрөө солонгос явдаад 300 ш автобус авч байсан даа

Avatar

Зочин 2022-10-19 112.72.15.78

Автобус хоорондын цагийг сайн бариулах хэрэгтэй. Заримдаха бүх автобус нэг талдаа гарчихаад, ирдэггүй заримдаа нэг чиглэлийн 5-6 автобус цувраал ирлэг. Үүнийг зохицуулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж