Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтэрнэ.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж