Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй" | News.MN

Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй"

Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй"

Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй"

Алиалагчид ба алиа салбадай. Хоёр өөр утгатай, хоёр өөр илэрхийлэмж.  Монголын хошин урлагийнхны хувьд бол магадгүй хоёр дахь тодорхойлолтод илүү нийцнэ. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуульд "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтыг хамгийн ихээр зөрчдөг хүмүүс нь хошин урлагийнхан. Тэд хөдөөний хүн шоолж, хөгшин хүн элэглэдэг нийтлэг дүртэй болоод удаж буй. Үзэгчид үүнд нь дасал болж, хэвийн зүйл мэт хүлээж авдаг болсон нь нууц биш.

Жишээлбэл, Өвөр Монголчуудыг дууриасан хэд хэдэн үзүүлбэр бий. Бас х үсгийг к үсгээр хэлдэг хэмээн баруун аймгийнхны аялгыг шоглоно. Үс зүс нь цайж, хөл нь муудсан хөгшин эмгэн, хүний эрхийн мэдрэмжгүй ижил хүйстний дүрүүд байна. Тэглээ гээд тэдний тогоо руу өнгийж, хэрүүл зарга хийсэнгүй өдийг хүрсэн.

Сүүлийн үеийн хошин шогийнхны үзүүлбэрийг харахад инээлгэх гэхээсээ илүүтэй бараг хагас нүцгэн эмэгтэйчүүдээр "гоёж", эхнэр нөхрөө араар тавьсан паянг "сурталчилдаг" болсон нь бас худлаа биш.

Хошигнох, хошин маягаар шүүмжлэх нь нийгмээ соён гэгээрүүлэхэд нэмэртэй. Харин бусдыг хошигнож байна гэж доромлож болохгүй.  Өчигдрийн нэг үйл явдал болон хошин шогийнхныг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн цаад шалтгаан нь ийм л юм.

Хошин урлагийн жүжигчид өчидөр /2022.10.18/ Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна цугларсан. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цахим хуудаснаа хошин урлагийн жүжигчдийг "Алиалагчид" гэж хэлсэн нь уран бүтээлчдийн эгдүүцлийг хүргэв. Тэд Төрийн нарийн бичгийн даргыг өөрсдөөсөө уучлал гуйхыг шаардав. Угтаа бол тэд ард түмнээсээ уучлал гуйх ёстой.

П.Сайнзориг тайлбар хийхдээ "Мэдээж нийгмийн хөндүүр сэдвүүдийг гаргаж ирэх нь урлагийнхны үүрэг байж болно. Гэхдээ аливаа зүйл хэрээс хэтэрч, хууль болон ёс зүйгээс давсан энэ мэт үйлдлийг энгийн мэт хардаг болсноороо нийгэмд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэгдэл гарч байна. Үүнийг л би иргэн хүнийхээ хувьд шүүмжилж хэлсэн. Урлаг өөрөө ёс зүйтэй байх ёстой. Тэрийг л хошин урлагийн жүжигчид эмзэг хүлээн авч байх шиг байна. Нийгмээ соён гэгээрүүлэх чиглэлд ажлаа хийгээсэй" гэсэн юм.

Хошин урлагийн түүхэнд ганцхан хүн хэвлэлийн хурал хийж, мэдэгдсэн нь Арго агсан. Тэрбээр 2017 онд ярихдаа “Миний бие монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил багшаар ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заажээ. Би Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Испани зэрэг найман орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан. Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолохыг харж байлаа. Гэтэл 2014 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахад хүрсэн. Эрүүл мэндээ хайхрахгүй явсны гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон.

Хүнд өвчтэй үед маань “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон. Тухайн үед жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Энэ бол хүнийг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандаж байна" гэсэн удаатай. Тэгвэл энэ үед хошин урлагийнхан нэгдэж, уучлал гуйсан уу. Үл тоогоод л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, тэд хүн доромжлох бүрэн эрхтэй. Харин тэднийг шүүмжилж болохгүйг өчигдрийн үйлдлээрээ харууллаа.

Монголд 1990-ээд оны эхэн үе бол нийгэм эдийн засаг доройтож, урлагийн бүхий л салбар уналтад орон, хаалгаа барьсан. Энэ хэцүү цаг үед жүжигчин Б.Батзаяа тэргүүтэй хэсэг нөхөд 1991 оны аравдугаар сарын 1-нд "Монголын нэг өдөр" нэртэй бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг Соёлын төв өргөөнд тоглосон түүхтэй. Энэ тоглолтоор Монголын хошин урлагийн шинэ түүх эхэлсэн гэж хэлж болно. Уг тоглолтод "хошин урлагийн загалмайлсан эцэг" гэгддэг МУГЖ Б.Батзаяа болон Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Амгалан, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Д.Жагдаг гэсэн шилдэг жүжигчид оролцож байв. Тэр үеэс хойш өнөөг хүртэл олон олон хамтлагууд төрөн гарсан ч үзэл санааны тээгчид байж чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

106 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би нь бноо 2022-10-19 103.212.119.99

Алиа салбадай үнэхээр хүн үзэх хараххүмүүжих юм нэгч бхгүй тэдэнд зөвхөн мөнгө хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-19 202.21.108.33

Амьдралгүй гажиг тоглолтуудыг телевизүүд гаргахаа больсон нь дээр байхаа!!

Avatar

Зочин 2022-10-19 103.212.118.48

Гудамжинд гуйлга гуйж суугаа нэгнийг шоолж доромжилж гуйлга гуйгаад баяжчихаж байгаа мэтээр за эндээс болчихлоо одоо Скай орноо гээд тэр Аглуу батболд гэгч н**ш яаж дарвалзаж байлаа даа.
Авъяас гэж тийм байхыг хэлдэггүй юмаа. Од болсон авъяастан монголд ганц л бий гэж нэгэн алдартан хэлсэн шүү..
Хэлсэн нь одоо байж байна. Хэлүүлсэн хүн нь бурханы оронд байна. Нэрийг хэлээд яахав.
Хошин шогийг? ямар давхаргынхан их үзэж байдаг вэ? Хүүхэд залууст ямар ч соён гэгээрүүлэх үлдэцтэй өгөөжтэй юм байх

Avatar

Зочин 2022-10-19 192.82.82.149

ХОШИН ШОГИЙНХОН НЭРТЭЙ ЮМНУУД ОДОО БОЛЬЖ ҮЗ!!! ХАШГИРСАН МУУХАЙ АВГАЙЧУУД, МАРЗГАНАСАН, СОЁЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ ЭРЧҮҮД. ХОШИН УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ ГЭДГЭЭ Ч МЭДЭХГҮЙ ЮМНУУД ДАХИН АРД ТҮМНИЙГ БАГА ДОРОМЖИЛ. ОДОО ТА НАРЫН ТОГЛОЛТ НЭРТЭЙ ТЭНЭГРЭЛИЙГ ҮЗЭЖ, ДООШ ОРОХ ХЭН Ч БАЙХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2022-10-19 103.212.118.48

Ер нь соёлтой боловсролтой сэхээлэг гэгээлэг ёс жудагтай хүн элдэв алиа хошин марзан яриа ярьж явдаггүй элдэв марзан юманд сонирхолгүй байдаг юм даа.
Авъяаслаг алиалагч…..хошин шог гэдэг бол өөр юм байна.
Сайнзориг үнэнг хэлсэн байна.
Энгийн даруу төлөв төвшин харьцаж аль болох ойлгуулах талаас нь ярьж байна.
Нөгөөдүүл нь яг л сурсан хошин шог зангаараа тулган шаардах маягтай байгаа нь бүүр ч олон нийтийн дургүйг хүргэж байна.
Та бүгд тэр эрхэм хүн АРГО багшийн шарил дээр очиж уучилалт гуй л д

Avatar

Зочин 2022-10-19 202.126.90.132

Хошин урлагийнхан нэртэй салбадай нарын салбагнахыг харж ханасан монголчууд одоо ойлгодог болсон хамгийн чадваргүй жүжигчин нэртэй нөхдүүдийн мөнгө олох арга гэдгийг
Одоо хотын мэдлэг боловсролтой хэсэг нь эд нарыг тоохоо ч больсон
Хошин урлаг-Оркуудын урлаг

Avatar

Зочин 2022-10-19 103.212.119.174

Авъяастай хүмүүс бж хялбараар мөнгө олохыг эрхэмлэж баяжсан хүмүүс шдэ! Өвөр монголд очоод тэднээр хүндлүүлж дайлуулж бэлэг сэлт авч юу эсийг хийлээ дээ тэгсэн хэрнээ тэднийг доромжилно.ёстой нэг өөдгүй.Одоо үнэнийг хэлсэн хүн рүү үхтэлээ уурсан дайрч бгааг нь харсан чинь шал дургүй хүрмээр

Avatar

Иргэн 2022-10-19 202.126.89.54

Ард түмнээ доромжилж хагартлаа баяжсан хошин урлаг (доромж)-ийн хамтлагуудыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн хэргээр ҮХЦ-д хэн нэгэн маргаан үүсгэхэд ялах төдийгүй, тэдний тоглох эрхийг хасуулах магадлал 100 % баталгаатай. Иймд тэнэгүүд минь заргалдахаасаа өмнө ард түмнээсээ эртхэн уучлал гуйж тоглолтынхоо хөтөлбөрийг шинэчлэх нь өлзийтэй. Гэвч тахианы тархитангууд сэтгэхүй биз дээ

Avatar

Зочин 2022-10-19 202.126.90.139

Аргр багш мундаг хүн байсан. Өвчин зовлон хэцүү хэцүү. хүний зовлонгоор хооллосон алиа салбадай нар өөдлөхгүй бурхан хариуг нь барина.

Avatar

Онон, Бооёо мэтийн оркууд 2022-10-19 66.181.187.81

Онон, Бооёо мэтийн оркууд мөнгө суйлах сувгаа хаалгаад үхэх нь ээ. Ялангуяа Бооёо бол жинхэнэ орк доо. Хотод хөдөөний оркууд олширсон учраас Онон, Бооёо мэт нь өөрсдийгөө од гээд бодчихсон юм шүү дээ. Жинхэнэ урлаг бол эднээс өөр зүйл л дээ

Avatar

Зочин 2022-10-19 202.126.89.54

Аглуу бол бүр усан тэнэг

Avatar

Зочин 2022-10-19 103.57.93.124

muusain salbadainuud, oorsdiine dormjilj baihad ineej baidag hodoonoos orj irsen oorkuud taarsan taarnuud

Avatar

буян 2022-10-19 192.82.87.240

Сайнцогийн зөв нийгэмд байгаа муу муухай зүйлийг шүүмжилж чадахгүй байгаа шүдээ нам дагаад мөнгөний араас гүйж яваа шүү

Avatar

mgl 2022-10-19 139.5.218.139

Hoshin shogiig oilgohgui baina gedeg ni munhag baigaag ilerhiildeg.

Avatar

Зочин 2022-10-19 66.181.179.86

Хошин шог гэдэг урлагийн нэг төрөл байдаг боловч, манайхан түүнийг маш ихээр гажуудуулсан. Түүнийгээ ойлгох чдваргүй болтлоо төөрөлдсөн хүмүүс шүү. Харин Сайнзориг гэдэг залуу асуудлыг зөв талаас нь хөндлөө. Манай шогчдыг би хувьдаа Марзан гэж тодорхойлдог. Тэд нар марзан шогийнхон гэж нэрлэж болох мжжхан жрлагийн нэг зүйлийг монголд дээд зэргээр хөгжүүллээ дээ_

Avatar

Анужин 2022-10-19 64.119.18.114

Одоо л доромжлуулж байгаагаа мэдсэн үү? Шоолуулаал элгээ хөштөл инээгээл хошин шог шиг гоё юм байхгүй юм шиг л зан гаргасаар байгаад толгой дээрээ гаргачихсан л байна ш д. Нэг хүн юм хэлэнгүүт ухаан орсон юм шиг бүгдээрээ дайрцгааж гэнэ. Бүгдээрээ оркууд.

Avatar

Б.Хас 2022-10-19 43.228.131.90

Та биднийг, бүгдийг нь хангалттай доромжилж, хүнийг ялгаварлан гадуурхсан. Одоо цаг нь болсон. Би тэдний тоглолтын тасалбарыг хэзээ ч худалдан авч байгаагүй. Урлаг болон доромжлолыг ялгах шаардлага аль хэдийн нийгэмд үүссэн шүү.

Avatar

Б 2022-10-19 103.26.194.254

"Алиалагч" гэдэг нь маш өндөр ур чадвар шаардсан мэргэжил, ажил. Сайнзориг мэтийн цүнх баригч салбадай хийе ч гэсэн хийж чадахгүй ажил. Харин Сайнзоригийн ажлыг бол хийж чадна гэх хүн бол захаасаа хар мянгаараа гарч ирнэ. Ингэж мэргэжлээр нь нийтээр нь доромжилсон бол хуцалгүй уучлалт гуйх ёс суртахуунтай байх хэрэгтэй шүү дээ. Цээе, Латиф, Батсүх гээд нэрт алиалагч нарын хүүхдүүдэд бол таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.

Avatar

Ккк 2022-10-19 202.126.89.54

Чи өөрөө усан тэнэг

Avatar

Зочин 2022-10-19 122.201.22.172

Алиалагч , алиа салбадай , хошин шогчид бол нэг л зүйл шүү дээ . Марзагнагчид гэсэн үг шүү дээ . Өчигдөр Онон , Бооёо хоёр мөн их томорч байна лээ шүү . Үнэхээр томорчихсон юм бол хошин урлагаа хаяач , салаачээ

Avatar

Зочин 2022-10-19 124.158.68.117

АЛИАЛАГЧИД ОДОО АН НАМДАА ЭЛСЭХ БАЙХАА ХА ХА ХА

Avatar

zochin 2022-10-19 59.153.87.227

Энэ залуугийн түмэн зөв шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-19 192.82.87.123

муу боёо нохой нүцгэн гахай явган амьтан миний машинд гар өргөөд 7 буудал хавиас хот орж л байсан даа. буухдаа мөнгөө ч төлөөгүй учрыг асуутал боёог танихгүй бн уу гэх ухааны юм ярьсан. хэдэн жилийн дараа нэг муу жижиг тэрэг жолоодцон явж бгаа харагдана лээ

Avatar

Зочин 2022-10-19 122.201.22.145

НИЙГМИЙН БУЗАР БУЛАЙ, НОЁЛОГЧ АНГИ, ХУЛГАЙЧ НАРЫН БУЗАР БУЛАЙГ ШҮҮМЖИЛЖ НИЙГМИЙГ ГЭРЭЛТЭЙ ЗҮГТ ЗАЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГААГҮЙ ЭЭ. ЯДАРСАН ОЛНОО МУУЛСАН ДОРОМЖИЛСОН, ДУУРАЙСАН ЯДУУ ШОГ ГАРАА ҮЗҮҮЛЖ, ИРГЭДИЙН ИДЭВХИЙГ МОХООЖ, СААРМАГЖУУЛЖ, НИЙТЭЭР МААЗАРСАН УУР АМЬСГАЛ БИЙ БОЛГОЖ ХУЛГАЙЧ НАРЫН БООЛЧЛОЛД ТУС ХҮРГЭЖ ТҮҮНИЙ ХАРИУД УГААДАС ДОЛООН БАЯЖИЖ ИРСЭН УЛС.ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛТАА БАЙЦААХ ГАЗАР, НАСАН БАЯРЫН б**в ГЭЭД МААЗАРЧ БАЙХАД ЧАМД САЙХАН БАЙНА УУ, УГААДАСНЫ СЭТГҮҮЛЧ ЭЭ.

Avatar

Зочин 2022-10-19 103.111.68.3

Хэрүүл хийх урлагийг хөгжүүлээд байгаагаа мэдэхгүй, яруу тансаг монгол хэлийг шалны алчуур болгож, маазралыг дэлгэрүүлж байгаагаа хошин урлаг гээд байгаа улсууд даа. Дэлхийн хошин урлагийн хичнээ олон төрөл жанр ямар түвшинд хөгжиж байна, та нар өөрсдийгөө нэг харьцуулаач. Хадам ээж, нууц амраг, хөдөөний хэдэн малчдыгаа өөлөхөөс өөр сэдэв байна уу. Ард түмнээ хүндэлмээр юм даа.

Avatar

Хошингууд доромжлох эрхтэй 2022-10-19 23.92.142.182

Үзэгчид үзэхгүй, мөнгөө үрэхгүй байх сонголттой. Төр нь өөр хийх юм баыхгүй юм байлгүй дээ, чавганцын хэрүүл өдөж явахыг бодоход.

Avatar

Зочин 2022-10-19 202.126.89.152

засаглал шүүмжил авилгачдыг шүүмжил, хөдөөний хүмүүс , өвөрлөгч нөхөдөө шоолоод яаахав я салбадай нараа

Avatar

Юм бодох цаг болсон 2022-10-19 66.181.187.81

Хошин урлагийнхан үнэхээр юм бодох цаг болсон. Үнэхээр марзагнах нь хэтэрдэг. Инээд хүрэхээсээ уур хүрмээр. Нүцгэн шалдан гүйж байх шиг.Хөдөөнийхэн хотод олширсон учраас эднийг давраачихсан юм даа

Avatar

Зочин 2022-10-19 43.228.131.61

эдний тоголтыг үзэхээ байцгаая гэж уриалмаар бна . нэх их бажсан пээдийсэн хүн амьтан доромжилсон юмнуд л бхын

Avatar

Зочин 2022-10-19 202.55.188.120

Яг энэ үед хошин шогийхон нэгдсэн тогололт хийгээд үз дээ. Та нарыг зурагтаар л харсан болхоос тогололтыг чинь зааланаас үзээгүй юм байна. Одоо үзмээр санагдчихлаа.

Avatar

Монгол зан араншин 2022-10-19 150.129.142.228

МУГЖ Н.Ариунболд СХД-ийн Хүүхэд залуучуудын театрын захирлаар ажиллахаар болжээ. Энэ бол ард олны үзэл бодлоо илэрхийлэлийн эсрэг доромжлол

Avatar

зориг 2022-10-19 202.131.234.82

Хошин урлагийнхан гэсэн мөртлөө хошин урлагт том байр суурь эзэлдэг алиалагч нараа доош нь хийж биднийг алиалагч нартай зүйрлэллээ гээд хэрүүл хийх юм, Алиалагч Латиф, Цэеэ, Батсүх, Хатанбаатар тэргүйтэй үе үеийн алиалагч нар хогийн үзүүлбэр үзүүлдэг байжээ. х** ваа тэд бол жинхэнэ жүжигчид харин хэрүүл хийгээд байгаа нөхөд бол алиа салбадай нар шүү..

Avatar

Зочин 2022-10-19 66.181.160.85

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд …..

Avatar

Зочин 2022-10-19 43.228.131.61

хөдөөний мангар масс дээр мөнгө хийсан марзан алиалагчид шүү дээ . үзэж байгаа нь баясаж инээгээд л байвал эд зогсохгүй шдээ мөнгө хийж бгаа юм чинь .

Avatar

Эмгэн буурай 2022-10-19 192.82.88.174

Үнэхээр л хэдэн алиалагчид л харагддаг шүү дээ. Энэ нэрэнд тэгтлээ дургүйцээд байх юмгүй л баймаар. Харин та нарыг сонгуулиар явж гавъяат авдаг гэдгийг ард олон буруу яриад бна уу? Сонгогчийн хувьд би бас тийм ойголттой явдаг шүү.

Avatar

зочин 2022-10-19 103.14.36.94

хошин шогийн муу сайн новшнууд энэ улсын төлөө хийсэн сайн зүйл байхгүй бүгд баяжаад хүүмүүсийг доог тохууу хийж байна

Avatar

иргэн 2022-10-19 66.181.179.193

Алиалагчид биш алиа салбадай нар нь үнэн

Avatar

зочин 2022-10-19 43.242.243.178

Эцсийн эцэст "ГУДАМЖНЫ САЛБАДАЙ" нар шүүдээ.

Avatar

зочин 2022-10-19 43.242.243.178

Гудамжны яриагаар үзүүлбэр хийдэг алиа салбадай нар шүүдээ. Нийгмийн ухамсарт нөлөөлөх нэгч уран бүтээл хийгээгүй байхад Гавьяат авсан. яаж авав???? мэдлэг муу, ухамсар дорой, өөрсдөө наслахгүй юм шиг хэдэн хөгшдөө дандаа доромжилно. СУИС-д нь дахин суралцуулж"САЛБАДАЙ" гэсэн жинхэн үнэмлэх олговол таарна. Ононгийн ухамсар дорой, мэдлэггүй, гадаадын ном уншдаггүй, зөвхөн гудамжны хэллэгээс өөр мэдлэггүй нь харагдаж өөрөө хамт олныхоо нэр хүндийг уландаа гишгиж байгаатай адил боллоо. Ичээч еэ

Avatar

ЗОЧИН 2022-10-19 192.82.80.7

одоо үхрүүд бүгдээрээ хошин шогийн хэдээ барьж идэхнүү цагтаа наад хэд чинь л элэг хөшөөж стресс тайлдаг байсан юмдаа шинэ жилийн орой энэ хэдээ л харж инээж ханиаж суудаг байсан худлаа юу битгий ингэж туйлширч пир хийтэл оодогнож давхиж бай инээдтэй ханиадтай хорвоо шүү тэнцвэртэй амьдарч сур жич би хошин шогийн нэг ч хүн танихгүй шүү

Avatar

үггэн 2022-10-19 192.82.78.198

марзаганагч нар.өөр юуч биш
онинги болвоо нарын хийгээд байгаа зүйл урлаг биш. зүгээр л марзаганал хүн доромжилдог з****г

Avatar

Зочин 2022-10-19 202.21.117.10

хошин шогийнхон гэж алиа салбадайнуудыг масс өөрдсөө л дээш нь гаргаж хэтэрхий давраасан

Avatar

Зочин 2022-10-19 66.181.183.56

За даа хошин шог бол арай л дэндээд бсиймаа

Avatar

зочин 2022-10-19 43.242.242.6

өнөөдөр ямар нийгэмд амьдарч бнаа уг нь энэ хошин шогийн хон ардчилал эрх чөлөө гэж их л донгоддог сон гэтэл хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлж болохгүй байхнээ эд нар ер нь хэн юм бэ

Avatar

ДОРЖ 2022-10-19 192.82.81.36

ОРЧИН ҮЕИЙН ҮЗЭГЧДЭЭСЭЭ ХОЛ ИЛҮҮ ХОЦРОГДСОН ТЭГЭЭД Л ОЛОН ТҮМЭН АЛИА САЛБАДАЙ ГЭДЭГ НЭР ӨГСӨН Ш ДЭЭ. УЛС ТӨРИЙНХӨН ЭНЭ ХЭДИЙГ ЗҮГЭЭР Л АЛИАЛАГЧ БОЛТОЛ НЬ ДООШ НЬ ХИЙСЭН. ӨӨРСДӨӨ Ч ХООСОН ТОЛГОЙТОЙ МӨРТЛӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН. ОДОО БОЛЛОО. ЭДНИЙ ЗАВААН ЮМНУУДЫГ БИТГИЙ ҮЗ ТЭГЭЭД Л БОЛЛОО.

Avatar

Зочин-0 2022-10-19 192.82.88.174

Шүүмжлэлтэй ярьсан хүнийг өөлж жагсаж бгаа бол өөрсдийнхө алдааг ойлгодоггүй нөхдүүд бна даа, ичиж үхмэрүүд.

Avatar

Зочин 2022-10-19 150.129.140.166

mongoliin niit turh iim bdag yalangua emegteichuud bi bi bi , chi chi chi namaig ingelee namaig namaignamaig namaig l geed bdag uursdiinhuu aldaag hezee ch olj harhiig husdegggui erguu undesten shuudee

Avatar

ЗОЧИН 2022-10-19 180.149.67.118

ЭЛЭГЛЭЛ ХОШИГНОЛ БҮГД БАЙНА. ГЭТЭЛ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ, БУРАНГУЙ ОДООГИЙН ХОШИН ШОГ УРЛАГТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ. ХОШИН ШОГИЙГ ҮЗДЭГ Ч ҮГҮЙ ИЙМ УЧРААС. ЦУХАС ҮЗЗЭД ЖИГШСЭН. ИНЭЭХ ЮМ БАЙХГҮЙ. ИЙМ БАЙВАЛ ЦААШИД Ч ҮЗЭХГҮЙ. БАС АЛИАЛАГЧИДТАЙ ЗҮЙРЛЭВЭЛ ТЭД ЭДНЭЭС ИЧНЭ. ЭД НАРТ ОДОО АЛИА САЛБАДАЙ Ч ГОЁДОНО. ЭНИЙГ ГАРГАЖ ИРСЭН САЙНЗОРИГ ИРГЭНД БАЯРЛАЛАА

Avatar

Балбар 2022-10-19 139.5.217.225

Хошин урлагынхан хэмээх нөхөд төрийн хайр халамжинд бялуураад өөрийгөө хянах чадваргүй болсон байна. Үнэндээ зарим хүмүүсийг ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй гавьат олоэ бий шүүдээ. Нэгэн гавьяатыг гавьат болно гэдэг сургаар ард түмэн дургуйцсан тэр үед ээж нь "гандан орж ном уншуулахаас" гээд явж байсан.

Avatar

Үл таалагч-1 2022-10-19 192.82.88.174

Алиа салбайдайнуудын тоглолтыг нэг ч удаа үзээгүй, үздэг ч үгүй. Тэд нийгэмд ямар тустай ажил хийсэн гэж ? Харж байхад дандаа л өндөр настан, хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, сонсгол муутай иргэдээ эрүүл мэндийнх нь хувьд доромжилсон байдлаар гаргасан хошин тоглолтоо улиг болтол нь үзүүлэхийг яана. Хошин тоглолтоор монголыг хөгжүүлж чадахгүй шүү дээ. Цаг үеэ мэдэрч засгийн алдаатай бодлого болон боловсон хүчний хариуцлага, ёс зүйн талаар хөндмөөр санагддаг.

Avatar

Зочин 2022-10-19 202.126.90.7

гз5г а57х5шзкх5шзр6нн5ншкн75г х4гр5шкх7эш 65н о5ш7р65г р5ш х5шкр58з9х5үззх5ү7кх57 р5н рр5 5шз8кхш47 х5шкзн74нш76зкзр4 х58кз7р68зш7578хш7эх5ш а75ш4нн5э5г5э а4эө56э74нх4шх5г76ш5н5нх5ш7з5шш5шх6ш77ү8к9967

Avatar

хүннү 2022-10-19 202.55.188.120

Элэглэлийн урлаг бол өөр. Бодит хүний үйл хөдөлгөөн хэл яриаг дуурайж хошин байдлаар илэрхийлдэг. Нямдорж, Бат-Үүл, Буян Жагаа, МУГЖ Г.Батбаяр, Х. Баттулга …. гэсэн олны танил эрхэмүүдийг элгэлдэг. Тэр нь энэ хүмүүсийг доромжилж байгаа хэрэг огт биш. Тэр хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөө инээгээд л явдаг. Намайг тэглээ ингэлээ гээд шүүхдээд явсныг санахгүй юм. Юмны “донж” гэж үүнийг л хэлнэ. Харин ч энэ залуус элгэлсэн хүмүүсдээ хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Үүнийг бид ялгаж ойлгох ёстой.

Avatar

ХУУЛЬЧ 2022-10-19 202.179.26.87

ХҮН ДОРОМЖЛОХОО ХҮРВЭЛ ХОШИН ШОГООС ИЛҮҮЛТЭЙ МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ Л ДЭЭ ,,,ЕРӨНХИЙ САЙДАА ДАНХАН ТОЛГОЙТ ГЭЖ ХҮНИЙ ШИНЖ ГАЛБИР ХЭЛБЭРЭЭР ХЭЛЭЭЭР ДОРОМЖЛОЛ БИШ БОЛДОГ ,,,ХАРИН МОНГОЛ АХУЙ ААШ АРАНШИГ ҮЛГЭРЛЭХЭРЭЭР ДОРОМЖЛОЛ БОЛДОГ ИРГЭДТЭЙ ХОЙНО ИХ МЭДЭГЧИД ГАЛЗУУРАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ ,,,1986 ОНЫ ,ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ДОРОМЖЛОЛ ГЭДЭГ ҮГ МАШ ТОДОРХОЙ ЗААСНЫГ СЭТГҮҮЛЧИД МААНЬ ХУУЛИАС АВХУУЛААД ХАЯСАН ХОЙНО ТЭГЭЭД БУЖИГНААД БАЙЖ ДЭЭ ,,

Avatar

Зочин 2022-10-19 203.91.115.39

Манайд улс төр урлаг 2 хошин шог болоод удаж бна даа нийтийн дуучид нэртэй ам барсан чадбаргүй нөхдүүд тайзан дээр 3 дуу аятайхан дуулчиж чадахгүй өнгө алдсан амь алдсан гарууд тав зургаан жил орилсон болоод СТА гавьяат болчихдог ар халхын алдарт дуучин Адарсүрэн АДБЧ -н гол оролгыг бүрдүүлдэгч
уудаг гэсэн шалтгаанаар гавьяатгүй буцсан гавьяатан тэр үед алдар хүндийг авяасаас гадна ёс суртхуунтай уяалдуулдаг байж одоо энэ гарууд айл амьтны амьдрал үймүүлж авгай нөхөр сольсон гарууд

Avatar

хүннү 2022-10-19 202.55.188.120

Ийм хошин шогийг бид өөрснөө төрүүлсэн, тэжээсэн. Одоо тэд өөрснийгөө монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн мудагчууд гэж боддог болж. Бид хүний мууд дэндүү дуртай болсон. Ээж, аав, үр хүүхэд найз нөхөд, угсаа нэгтнүүдийг чинь улаан нүүрэн дээр чинь доромжилж байхад хэнэгчүгүй марсайтлаа инээгээд суудаг бидний буруу. Бүтэн сар мөнгөө төлж доромжлуулчаад “үзэгчидийн хүсэлтээр” дахин доромжуулаг чинь хэний буруу вэ? Алиалагч, салбадай хоёроо ялгахаа больтлоо оюуны хоосролд орсон бид буруутай.

Avatar

ГУТАМШИГУУД. МОНГОЛЫН ЭМГЭНЭЛҮҮД 2022-10-19 64.119.25.214

АЖ, Төрийн соёрхолт гээд Урлагын нэртэй зүтгэлтнүүд, улс Эх орондоо ихийг бүтээсэн,

урлагын түүхийг бичсэн Эрхэм хүмүүс маш ядуу амьдарч байсан, ядуу амьдарч ирсэн !!!!

ХАРИН гошин шогын хүн доромжилдог алиа салбадайнууд баян тансаг амьдарч байгаа нь

Алт, гуулийг ялгадаггүй ҮХЭР МОНГОЛЧУУД, ҮХЭР ТӨР ЗАСГИЙН АЛДАА, ЗАВХРАЛ ЮМ !!!

Avatar

Зочин 2022-10-19 59.153.115.129

өөрсдөө ёстой муухай хүмүүс дээ одоо л пэээдиыгээд байгаа болохоос биш ямар д юмнууд байлаа даа монголчуудын хүчээр баяжсан биз дээ

Avatar

Зочин 2022-10-19 64.119.25.138

Эмээ ,эээ нараа доромжилж менге олдог

Avatar

Ts M 2022-10-19 202.126.90.29

Би хошин урлагийнханы тоглолтыг нэг үзээд дахиж үзээгүй. Учир нь дэндүү арчаагүй яг л 10 жилийн хүүхдүүд урлагийн үзлэгт тоглож байгаа юм шиг ямар ч жүжиглэлт байхгүй, байгалаас заяасан муухай бие хаагаараа хүмүүсийг хүчээр инээлгэх гэсэн өрөвдмөөр юмнууд байсан. яагаад гэвэл эд нар зохиол, дүрүүд дээрээ анхаардаггүй өнөө орой санаанд нь орсон юмаа маргааш нь ямар ч бэлтгэлгүй тоглодог нь ямар ч урлагийн мэдрэмжгүйтэй холбоотой. хошин урлагийг зөвхөн мөнгө олох арга гэж ойлгочихсон тэнэгүүд

Avatar

Зочин 2022-10-19 66.181.160.113

энэ ононг сайн шалга их юм гарна шүү бооёо ч ялгаагүй татварын е г ажилаа хий

Avatar

Зочин 2022-10-19 202.126.89.232

НИЙГЭМ ӨӨРӨӨ НААД ЗАХЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ БОЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ УХАМСАРТАЙ БОЛОХЫН ХИРЭЭР АЛТ , ГУУЛЬ 2-Г ЯЛГАЖ ЧАДДАГ БОЛНО, ЦААШЛААД ТӨР ЗАСГАА Ч ЗӨВ БАЙГУУЛНА, ЗӨВ ШУДАРГА САЙН ТӨРТЭЙ БАЙХЫН ТУЛД ХУДАЛЧ, ПОПУЛИСТ, ӨНГӨ ХӨӨЦӨЛДӨГЧ ХООСОН ХҮМҮҮСИЙГ СОНГОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2022-10-19 192.82.68.57

Иргэн хүн ч Төрийн хүн ч аль нь ч үзэл бодлоо хэлж болно. Манай улс чөлөөт ардчилсан орон л юм бол . Харин түүнийг нь дэвэргэж өөрсдийгөө өмөөрч төрийн албанд давхиж ирснээрээ өөрөө өөрсдийгөө бүүр илүү доош нь хийчихлээ.

Avatar

ГОШИН ШОГИЙН ГОШИН ШООЧ НАРТ 2022-10-19 202.179.27.223

УГ НЬ ГОШИН ШООЧИЙНХОН ӨӨРСДӨӨ ЭХЛЭЖ ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ӨНДӨР НАСТАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ГУЙМААР ….

Avatar

Зочин 2022-10-19 122.201.31.135

“Нэгэнт л энэ охиныг дараад авсан юм бол гүйцээчихгүй яасынб дээ миний хүү “ гэж хошин шогийн нэгэн үзүүлбэр дээр эх нь хүүдээ хэлдэг. Эхийн дүрд Монгол улсын Гавьяат жүжигчин Бооёо тоглосон байдаг. Ийм үг хүүдээ хэлээд зогсож байдаг монгол эх хүн гэж байх уу. Юуг сурталчлаад байнаа. Алиа салбадай гэдэг үг багадна . Ачит эхчүүдээ доромжилсон явдал биш гэж үү

Avatar

Зочин 2022-10-19 202.72.245.125

Хөгшин ээж эмээгээ доромжлуулж нийгмийн шилдэг гэсэн бүхнээ доош хийж гутаадаг урлаг байж болох уу Хошин гээд юу ч хамаагүй гутааж доромжилохоо больХүүхэд залуус маш буруу хүмүүжиж бна УРлагаас таашаал баяр баясгаланг агшин зуур авах ёстой Онон,Бооёо 2 муухай харагдаж байэа лээ Одоо бид ялгах ухаантай болсон бна лээ

Avatar

иргэн 2022-10-19 139.5.219.166

Онон, Боёо, Алтаншагай нар боллн Хошин урлагийнхан байнга Үндэстэн Ястан, Өвгөд хөгшидыг олон жил Доромжилж ҮХ зөрчиж Мөнгө хийж ирлээ ш дээ,,,,,,Соёлын яам, Хууль хяналтынхан энэ Хошин шогийнхоны бусдыг ингэж Урлагаар дамжуулж Доромжилдог байдлыг таслан зогсоох хэрэгттэй,,,,,,,,

Avatar

Зочин 2022-10-19 192.82.90.125

Хошин урлаг гэж юу вэ гэдгээ манай марганагчид ойлгохгүй л байна.

Avatar

Болд 2022-10-19 66.181.178.239

Хүн доромжлохоо болимоор юм

Avatar

Хошин гар 2022-10-19 202.179.15.42

Хошин шогийг урлаг гэж байгаа бол ёс суртахуун, гоо зүй, хүндлэл, хүн чанар гээд олон зүйл байх ёстой. Төрийн тэргүүнээсээ эхлээд хэнийг ч хамаагүй доромжилж байдаг зүйлийг урлаг гээд хөөрөөд байгаа хөгийн гарууд

Avatar

Зочин 2022-10-19 66.181.161.32

ХОШИН ШОГИЙНХОО ОДОО НИЙГЭМД ТУСТАЙ ҮЙЛС ХИЙЖ ЭХЭЛЦГЭЭ, ОЛОН ЖИЛ МОНГОЛЧУУД ТА НАРЫГ ТЭЖЭЭЖ ИРЛЭЭ, ХЭН Ч БИТГИЙ ҮЗ, ЭДНИЙГ, ХӨГИЙН БААГИЙНУУД

Avatar

Зочин 2022-10-19 202.179.15.114

ГОШИН ШОГИЙН ХЭДЭН ХАЛТАРУУД НИЙГЭМД БАЙГАА АРХИДАЛТ, БИЕЭ ҮНЭЛЭЛТ, ӨНГӨ МӨНГӨНИЙ ДОЛООГЧ, ДАЛДАГУУДЫН ХАМГИЙН БОЛОХГҮЙ БУЗАР БУЛАЙ БҮХНИЙГ СУРТАЛЧИЛДАГ… НИЙГМЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ УРЛАГЫН ТАВЦАНГААС АРЧИГДАНА ДАА УЛС ТӨРД БАЙГАА АВЛИГА, ЭМНЭЛЭГ, БОЛОВСРОЛ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД БАЙГАА ХҮНД СУРТАЛ, АВЛИГЫН ЭСРЭГ АЖЛАА ХИЙМЭЭР ЮМ ДАА

Avatar

иргэн 2022-10-19 66.181.191.217

хошин шогийнхон энэ нийтлэлийг уншиж байгаа боловуу. Ард түмний санаа бодлыг сонсож байна уу. Тэгвэл ТНБД Сайнзоригийг уучлал гуй гэж тэнэгтэж явахаар. өөрсдөө ард түмнээс уучлал гуйж, өөрсддөө өөрчилөлт хий эсвэл энэ салбараас зайлж, мөрөөрөө амьдарцгаа. Та нарыг ард түмэн хангалттай тэжээлээ.

Avatar

үнэн 2022-10-19 66.181.181.223

Хошин урлагынхан нийтийн дуучид монгол орон өгсөж уруудаж тэнцэх гэж ядаж явахад юу хийсэн юм хавар ноолуур намар ургац хурааж дуусах цагаар салхи үзсэн тэмээ шиг шил шилээ харан олсон хэдэн төгрөгийг нь цөлөмөхөөр цувдаг биз дээ 1 хоног хонь хариулж 1 шуудай төмс хурааж 1 хүрз нүүрс гаргаж 1 уут цемент үүрсэн үү ард түмэнг нутаг ус хэл яриа хүйсээр нь доромжилсонгоос өөр юу бүтээсэн юм

Avatar

Zochin 2022-10-19 66.181.161.88

Uzdeggu,yostoi muuhai,too zuin medremj zero zero.

Avatar

Зочин 2022-10-19 66.181.190.113

Та нар одоо л сэрж байгаад баярлалаа Монголчуудаа. Би лав 2005 оноос хойш гарсан алиа салбадай нарыг үзэхээ байсан. Харахаа ч байсан. Аа тэр үед та нар тэднийг хөөргөөл байсан хөөргөөл байсан. Сая 2019 он хүртэл их л хөөргөсөн шүү дээ. Одоо яая гэхэв. Гороо амсаж байна. Ингэж л толгой дээр гаргаждээ та нар минь. Гэхдээ сэрж мэдэрч эхэлж байгаад нь Баяр хүргье. Муухай орилж чарласан(дуучин, жүжигчин, бөхчин, улс төрчдийн жинхэнэ нэр хүндийг гутаагсад) Алиа салбадай нарыг улам хөөргөөл байгаа шүү.

Avatar

Zochin 2022-10-19 202.126.90.118

Хамгиин зөв шиитгэл бол хошин шогиин тоглолт хүмүүс үзэхээ болих хэрэгтэй

Avatar

Irgen 2022-10-19 66.181.187.81

Nii nuugui helehed bolovsrol muutaihan l uls da.

Avatar

Зочин 2022-10-19 43.242.243.169

Балиар амьтад. Юуны чинь урлаг?!

Avatar

Зочин 2022-10-19 112.72.15.78

Хошин урлагийнхан ямарч утгагүй,логикгүй, ард түмнийг соён гэгээрүүлэх рольгүй. дандаа элэглэл, алиалах л шоу л хийдэг шүү дээ. Цэвэр ариун, энхийн цагаан тагтаа биш та нар. Өөрсдөө хүн доромжилж, дооглочихоод шүүмжлэл хүлээж авахгүй яасан эмзэг нөхдүүд вэ.

Avatar

Зочин 2022-10-19 192.82.69.227

хөгийн новшнуудийг бүү үз алиа салбадайнууд

Avatar

Зочин 2022-10-19 150.129.141.196

ОНОН ГЭЖ САХАЛТАЙ БҮДҮҮН ГӨХДӨГ АВГАЙ БАЛЕТЧИН ЮМ УУ

Avatar

Зочин 2022-10-19 202.21.110.106

Maskiinhan har aristan, ovor mongolchuud bolon hodooniihniig hamgiin iheer doromjildog buzar hamtlag.

Avatar

Зочин 2022-10-19 192.82.78.244

Хошин шогийн ЗАСААТАЙ ЧАВГАНЦ нар !

Avatar

Зочин 2022-10-19 202.21.108.240

Өнөөдрөөс Монголчууд хошин урлагынхан гэх алиа салбадайнуудын тоглолтыг үзэхээс татгалзах хэрэгтэй бна.

Avatar

Зочин 2022-10-19 124.158.67.41

Төрд долигнож бялдуучилдаг алиалагчидаа, Та нар Арга багшийн хажууд адгуус гэдгээ мэдэж ав. Мөнгө хэрэгтэй, гэхдээ мөнгө мөнгө гэдэг чинь арай л хэтэрч байна.

Avatar

иргэн 2022-10-19 139.5.219.166

Хошин урлагийнхан Үндэстэн Ястан , Өвгөд хөгшид , Олны танил Нөхдүүдыг олон жил Доромжилж хоолоо олж идлээ ш дээ , ҮХ- байнга Зөрчиж бусдыг Элэглэж доромжлохоо Зогсоох хэрэгтэй,

Avatar

Ze 2022-10-19 202.126.88.155

Алиа салбадайнууд сэтгэхүйн согогоо нуух аргаа олсон гарууд…төрийн ордонд сууж бх вий дээ.хүн доромжилсоныхоо үйлийн үрийг яана даа

Avatar

Зочин 2022-10-19 202.70.38.18

hoshin shog uzehee bolyo. ed nar duuchdaas iluu olon toglolt hiideg tegsen hirnee iim bn

Avatar

Иргэн 2022-10-19 59.153.114.12

Ямар ард түмэн тийм л урлаг бна !
Цаг үе өөрчлөгдөж бна тэрийгээ дагаад бүх л зүйл хувьсаж өөрчлөгдөж бна … инээлгэж байсан зүйл одоо бол биш болжээ.
Манай соёл урлагийнхан тэр чиглэлийн судлаачид юу болоод байгааг ойлгож л байгаа байх?

Avatar

Салбадайнууд 2022-10-19 192.82.80.4

Энэ мангарууд алиалагч биш САЛБАДАЙ хошного долоогч тэмдэг горидогч хоосон толгойт хог шаар гэж нэрлэх ч багадана

Avatar

зочин 2022-10-19 64.119.20.192

Төр чинь биднийг доромжлоод ир гэж Төрийн нарийн бичгийн даргаа явуулаа биз гэж Онон жүжигч хэлэх шиг боллоо. Монголууд нэг төртэй биш бил үү. Гадгаадынхан бол ч тэгэж хэлэх байх

Avatar

Зочин 2022-10-19 64.119.17.53

Муу новшнууд

Avatar

иргэн 2022-10-19 202.9.40.117

Эд нар бүр даварч гүйцлээ хэн болчихоод төрийн яамны үүдэнд ирчихээд юу юу гэнэ ээ больдоо Тийм сүрхий юм бол нийгэмд дуртай хөдөлмөр хийж баялага бүтээ хүн доромжлож олсон мөнгөөрөө гайхуулаад том том машин унаад л авгай хүүхдээ хаяад л бүр даварч гүйцлээ шүү хоосон толгойтуудаа,,,,,,,,,,,, Зөндөө олон юм бичмээр л б\на болий доо одоохондоо………

Avatar

Уншигч 2022-10-19 103.20.152.50

Халх буриад, баруун зүүн, хазгар доглон, хөгшин залуу гээд доромжилж болох бүхнээр л доромжилдог. сүүлийн үеийн залуучууд хошин шог нь тэр чигээрээ х****л… Ард түмнийг соён гэгээрүүлэх ёстой хүмүүс шүү дээ. Хааны ордны алиа салбадай л тэгж будыг дуурайж зугаацуулдаг шүү дээ

Avatar

Иргэн 2022-10-19 202.21.126.30

Хошин шогийнхон хүн дуурайж элэглэхгүй бол тэгээд өөр юу дуурайхийн? Тэдний жүжиглэлтийг доромжлол гэж үзэх нь буруу. Дэлхийн хаана ч, аль ч улс оронд жүжигчид хүн дуурайж, элэглэж л байдаг. Жишээ нь, Жим Керри гэхэд л Жо Байденыг элэглэсэн бичлэг youtube дээр зөндөө байж л бна. Энэ доромжлол энээ тэрээ гээд байгаа улсууд өөрсдөө хэтэрхий эмзэг, стресстэй хүмүүс л бн. Ер нь төрийн албан хаагч нар хэлэх ярихаа жаахан бодолтой, буурь суурьтай баймаар бна.

Avatar

Зочин 2022-10-19 103.212.117.154

энэ бааснуудийг үзэх хүнгүй болоод төрд шургалах болсон

Avatar

зочин 2022-10-19 64.119.27.23

Хошин урлаг нийгэмд хэрэгтэй. Айдастай нийгэмд болох бүтэхгүйг гадагшлуулдаг нүх – хошигнол байна гэдэг бол юутай олзуурхууштай гэж нэг ухаантаны үг санаанд орж байна. Нийгэм самуун үед манай хошин урлагынхан их хөдөлмөрлөж ирсэн.
Гэхдээ нийгмийг зүгээр инээлгэх, эрээ цээргүй хашгичих, толгой дараалан гавьяат цолыг хүлээх, хэн нэгэнтэй хэрүүл зарга хийхээсээ илүү гүнзгий утга агуулгатай, нийгмийг гэгээрүүлэх, амраах хошигнол хэрэгтэйг бодох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-19 66.181.161.31

Авааль эхнэрээ сольж байдаг алиа салбадайнууд шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-19 202.179.15.71

Хошин шогийн алиа салбадай нар хүн доромжилохоо болио та нарыг үзэх цаг үеэ дууссан хангалтай орлого оллоо

Avatar

зочин 2022-10-19 203.217.139.240

Сайнзоригийн пост хэдийгээр хувь хүний өөрийнхөө сошиал орчинд тавьсан пост үнэнийг хэлсэн л зүйл байсан. Хошин шогийн хошин гарууд өөрсдийгөө бүү өмөөр. та нарт хүний эрхийн мэдрэмж түй ч байхгүй.

Avatar

Зочин 2022-10-19 66.181.160.62

улс орон доройдох тусам хошин шогынхон гаардаг жамтай ер нь бол урлаг гэхээсээ мөнгө олох өөрсдийгөө ОД болгох нэр зүүх дуртай гарууд ш дээ

Avatar

zochin 2022-10-19 59.153.87.227

Төрөөс иргэдийгээ доромжилсон ийм нөхдүүдэд олгосон ГАВЪЯАТ жүжигчин цолыг хураан авах ёстой. Хошин урлагийхан өөрсдийн санаачлагаараа ард олноосоо УЙЛЧЛАЛ гуйгаад ГАВКЯАТ цолыг эргүүлэн төрдөө өгөх хэрэгтэй

Avatar

Тэд 2022-10-19 66.181.161.61

өөрсдийгөө л доромжилж байгаа. Тэрийгээ мэдэхгүй боловсролтой улс шүүдээ, хөөрхийс

Avatar

Зочин 2022-10-19 64.119.21.116

Сайнзоригийн зөв. Буруу дуулаагүй бол Бооёо, Онон нар дарга болсон гэсэн. Энэ харин буруу шүү. Ард түмнээ элэглэж хөрөнгө хураадаг гаруудыг төрийн албанд ойртуулж хэрхэвч болохгүй. Монгол байтугай дэлхий ганц алиалагчийн гарт сүйрэхэд хүрээд байна

Avatar

зочин 2022-10-19 59.153.113.121

Энэ мангарууд 30 гаруй жил хүн доромжилж хууль зөрччихөөд ямар нүүрээрээ төр засгаас уучлал гуйхыг шаардаж байгаа юм. Олон жил монголчуудыг доромжилсон хэрэгт нь хариуцлагад татаж шийтгэх ёстой.

Avatar

Зочин 2022-10-19 192.82.64.153

Хөдөөний хүмүүсийг мөн ч их доромжилсон доо үмхий дуракууд одоо хошин шогийн мангаруудыг үзэх хүн олдхоо больсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж