Эргэн төлөх цэвэр зээлийн хэмжээ 116.6 тэрбум төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Эргэн төлөх цэвэр зээлийн хэмжээ 116.6 тэрбум төгрөгөөр өсчээ

Эргэн төлөх цэвэр зээлийн хэмжээ 116.6 тэрбум төгрөгөөр өсчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (12.7 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.5 их наяд төгрөг болж, 1.8 (19.1 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ЗАРЛАГА, ТЭНЦЭЛ,
жил бүрийн эхний 9 сарын байдлаар, тэрбум төгрөг

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2022 оны эхний 9 сард 12.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 315.8 (24.7 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 9 дүгээр сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 12.5 хувь буюу 165.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, 8.1 хувь буюу 116.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Татварын нийт орлого 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (25.4%) их наяд төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 36.3 хувь буюу 755.1 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого  37.6 хувь буюу 578.1 тэрбум төгрөг, бусад төрлийн татварын орлого 48.5 хувь буюу 1077.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 9.3 хувь буюу 247.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Татварын нийт орлого 2022 оны есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407.7 (41.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 139.1 (67.2 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 84.9 (29.0 хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 78.9 (43.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татварын орлого 8.2 хувь буюу 5.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Татварын нийт орлогод 2022 оны эхний есөн сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.4 нэгж хувь, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.1 нэгж хувь, нийгмийн даатгалын орлогынх 1.7 нэгж хувь, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.6 нэгж хувиар тус тус өсөж, харин орлогын албан татварынх 8.6 нэгж хувь, онцгой албан татварын орлогынх 1.2 нэгж хувиар тус тус буурсан байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН БҮТЭЦ, жил бүрийн эхний 9
сарын байдлаар, дүнд эзлэх хувиар

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2022 оны эхний 9 сард 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (14.0 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 1.3 (23.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин бараа, үйлчилгээний зардал 477.7 (16.1 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 7.5 нэгж хувь, татаас 0.6 нэгж хувиар өсч, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6 нэгж хувь, хүүгийн зардал 0.4 нэгж хувиар буурсан байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН БҮТЭЦ, жил бүрийн эхний
9 сарын байдлаар, дүнд эзлэх хувиар

Хөрөнгийн зардал 2022 оны эхний 9 сард 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 600 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 13.1 нэгж
хувь, их засварын зардлынх 0.4 нэгж хувиар өсөж, бусад хөрөнгийн зардлынх 8.0 нэгж хувь, тоног төхөөрөмжийн зардлынх 5.2 нэгж хувь, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 0.3 нэгж хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж