Алтны экспорт 79.3 хувь, нүүрснийх 114.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Алтны экспорт 79.3 хувь, нүүрснийх 114.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Алтны экспорт 79.3 хувь, нүүрснийх 114.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, аравдугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд 8,023 автомашин, 1549 чингэлэг нийт 1,038.2 мян.тн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 186.3 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлт аж. Оны эхнээс 20,540.9 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 288 автомашин, 223 чингэлэг буюу оны эхнээс 1,140.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 322 автомашин, 1300 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,559.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 6-ны өдрийн байдлаар 15.86 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1 хувь, зэсийн баяжмал 94 хувь, төмөр 70.4 хувь, алт 79.3 хувь, газрын тос 43.7 хувь, цайр 114.5 хувь, хайлуур жонш 38.3 хувь тус тус байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж