VS: МҮХАҮТ аж ахуй нэгжүүдийг дарамталж мөнгө авдаг, авдаггүй 

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

VS: МҮХАҮТ аж ахуй нэгжүүдийг дарамталж мөнгө авдаг, авдаггүй 

Энэ долоо хоногийн VS буландаа Эдийн засаг хөгжлийн сайд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2022.10.18/ хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын таван гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр Засгийн газрын гишүүд уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Эдийн засгийн хөгжлийн сайдыг “Эдийн засгийн алуурчин ийм юм яриад байж болохгүй” гэж жиргэжээ.

 

 

Ч.Хүрэлбаатар
Эдийн засаг хөгжлийн сайд

Нэгдүгээрт, МҮХАҮТ нь Монголын бүх аж ахуй нэгжийг хүчээр өөрийнхөө гишүүн болгох юм байна. Хэмжээгээр нь харж байгаад томоохон аж ахуй нэгжүүдээс заавал татвар авах юм байна. Үүн дээрээ үндэслэж үйл ажиллагаа явуулах юм байна. МҮХАҮТ бол ТББ мөртлөө заавал гишүүнчлэлтэй байлгахыг ойлгохгүй байна. Хоёрдугаарт, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг байгууллага гэж бодсон. Одоо бизнесийн үйл ажиллагааг зогсоодог, дарамталдаг байгууллага болж хувирсан. Самар экспортлогчдын холбооноос зургаан хуудас гомдол ирсэн. Та нар уг байгууллагаас мөнгө өг гэж дарамталж байгаа юм билээ. Өөрсдийн ТББ-аар гарч буй самар болгоноос хураамж авдаг, гарал үүслийн гэрчилгээ хэмээн кг тутамд нь 10 юань нэхэж байгаа юм билээ. Гэтэл танайх гишүүн байгууллагаас авч буй хураамж сайн дурын хандиваар үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага гэж бодож байтал харин, эсрэгээр экспортоо боомилсон аж ахуй нэгжүүдээ дарамталсан байгууллага болж хувирсан юм билээ. Үүнийгээ улам хүчирхэгжүүлж, дарангуйллын тогтолцоо руу явж буй байгууллага юм байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай байгууллагын харахад Женко Баттулгын арын өрөөнд сууж байдаг байсан. Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болохгүй. Тиймээс энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Албан ёсоор аж ахуй нэгжийг татвар өг гэж шахдаг байх ёсгүй. Уг хуулийн төслийг дэмжихгүй. 

О.Амартүвшин
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч

-Эдийн засгийн алуурчин ийм юм яриад байж болохгүй ээ. Дэлхийн бүх л улс оронд Танхим нь ийм л байдаг. Эхлээд уншиж судлах эсвэл асууж тодруулж байж ярих хэрэгтэй.

Худлаа мэдэмхийрэх хэрэггүй. Хүүхэд ч ийм инээдтэй юм ярихгүй болов уу. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өнөөдөр ЭЗБХ-оор хэлэлцэгдсэн. Гишүүд асуудалд маш субьектив хандсан бололтой. Хувийн хэвшлийн эвлэлдэн нэгдэх, эрх ашгийг хамгаалах, улс орны эдийн засгийн хөгжилд чухал суурь болох хуулийн төсөл.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж