“Хятадын эдийн засаг саарсан ч Монголыг чирээд гарах эрэлт байна”

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

“Хятадын эдийн засаг саарсан ч Монголыг чирээд гарах эрэлт байна”

“Хятадын эдийн засаг саарсан ч Монголыг чирээд гарах эрэлт байна”

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.10.18/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр, Намрын ээлжит валютын сангийн уулзалтад оролцоод ирлээ. Жилийн өмнөхөөс нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн байна. Жилийн өмнө 2022 оны төсөв хэлэлцэж байх үед цар тахлын дараах үе гэж тооцож эдийн засгийн хувьд өсөлт гарна гэх хүлээлттэй байсан. Харин одоо энэ хүлээлт өөрчлөгдсөн байна. Цар тахлын ард гарч байгаа ч геополитик, дайн зэрэг асуудлаас үүдэж дараагийн сорилттой тулгараад байна. Тийм учраас томоохон эдийн засгууд болох АНУ, Европ, Япон, Хятад зэрэг орнуудад тодорхойгүй байдал хүлээлт үүсээд буй. Үүнээс шалтгаалж дэлхийн бусад улс орнууд мөнгөний бодлогоо хатууруулж, чангаруулж хумьсан байдлаар санал нэгтэй байна. Энэ нь хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудад өөр, өөрийн сорилтыг бий болголоо.

Монгол улсын хувьд ч мөн ялгаагүй. Бидний хувьд гадаад эдийн засгаас маш их хамааралтай эдийн засгийн бүтэцтэй. Инфляцийн өсөлттэй уялдуулж харсан ч монгол импортын бүтээгдэхүүнээс 70-80 хувь хараат. Тэгэхээр бид гадна байгаа инфляцийг шууд худалдаж авч байна гэсэн үг.

Энэ үед бид төсвийн ч бай, нөөцийн болон бусад хуваарилалтаа маш болгоомжтой, зөв зохион байгуулах нь эрсдэлийн чухал менежмент. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зүгээс хөгжиж буй орнуудад эдийн засгийн хувьд харьцангуй өөр байгаа хувилбарыг судалж үзэж, санал болгож байна. Дэлхийн бусад олон орон валютын санд хандаж зээл, тусламж авахаас гадна хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч байна. Монгол Улсын хувьд ч энэ асуудал тойрч гарах зүйл биш. Гагцхүү бидний хувьд нөөцөө хэрхэн хуваарилах тал дээр анхаарах шаардлагатай.

Манай улсын нөөц ашиглалтын хувьд гол экспортлогч болох Хятад улсын тухайд эдийн засаг нь саарсан ч Монголын жижиг эдийн засгийг чирээд гарах хангалттай эрэлт байна.

Ялангуяа эрчим хүчний нүүрсний зах зээл дээр. Өнгөрсөн сарууд эрчим хүчний нүүрсний үнэ түүхэндээ анх удаа коксжих нүүрснээс давж гарлаа. Энэ нь бидэнд зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн боломж байгааг илтгэж байгаа юм. Гагцхүү бид гаргасан хэмжээгээр валютын нөөцийг бий болгох нь чухал. Засгийн газрын хувьд үүнд онцгой анхаарч байгаа. Экспортын биет хэмжээ Covid-19-ийн өмнөх 2018-2019 оны үед хүрэх, давж гарах боломжтой. Гол нь манайхаас гарч байгаа нэг тонн нүүрс, зэс бүгд валютын урсгал бий болгох ёстой. Үүнээс бүх зүйл шалтгаална гэдэг дүгнэлттэй ирлээ.

Үүний дараагаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн зарим асуултад хариулав. 

-Ипотекийн зээл ирэх жилээс зогсох эрсдэлтэй гэж иргэд ярьж байна. Монголбанк, МИК, Засгийн газар хооронд шилжих, татаас авах зэрэг асуудал яригдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бол эрсдэл биш. Одоо явж байгаа мөнгөний бодлогын нөлөөлөл гэж харах хэрэгтэй. Одоо ипотекийн зээл олдохгүй байна гээд байгаа. Төв банк бодлогын хүүгээ 12 хувь болгож өсгөнө гэдэг бол зээл хумигдаж байгаа хэлбэр. Нөгөө талдаа энэ зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явна. Зээлийн олголт дээр бодлого огт зогсохгүй.

Харин тухайн зээлийг авах шаардлага хангасан эсэхийг банк шийднэ. Засгийн газар мэдлийг нэг дор шууд авах боломжгүй. Цаашид аль болох арилжааны зарчимд тулгуурлаж чиглэл рүү явуулна. Төв банк, төсвөөс ипотекийн зээл хол байх ёстой.

Түүнээс олон жил тогтсон зүйл тогтлыг шууд өөрчлөх боломжгүй учраас зээлийг бүр зогсооно гэсэн үг биш. Харин боловсронгуй болгох тал дээр л анхаарна. Мэдээж эдийн засгийн хүнд нөхцөлд тус зээлийн хүүг бууруулж байгаа гэдэг бол чухал. Тиймээс иргэд энэ зээлийг зогсооно гэж ойлгож болохгүй.

-Өнөөдөр талбай дээр иргэдийн төлөөлөл жагсч НӨАТ-ын сугалаатай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж, суулт зарласан. Энэд Сангийн яамнаас ямар нэгэн тайлбар өгөх үү?

-Ардчилсан нийгэмд иргэд суулт хийх бүрэн эрхтэй. Татварын тогтолцоо, гажуудал гэж ерөнхий ярихын оронд агуулгыг авч үзэх нь зөв. Мэдээж нийгмийн даатгалын тогтолцоо олон жил буруу явж ирснийг үе үеийн Засгийн газрын толгойн өвчин. Өнөөдөр бид бүгдээрээ нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэхдээ үүнийг зогсоовол бид тэтгэвэрээ төлөх боломжгүйд хүрнэ.

Дараагийн асуудал, НӨАТ-ын буцаан олголтын хувьд манайх 10 хувь бол бага. Манай хоёр хөрш 17, 20 хувь байдаг. Манайх хамгийн бага байдаг арван улсын нэг шүү.

Дээрээс нь буцаан олголт өгдөг. НӨАТ-ын орлогыг цааш нь боловсронгуй болгох л ажил хийнэ. Буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх бодлого ойрын жилүүдэд барихгүй. Бүртгэлийн маш том тогтолцоо. Далд эдийн засаг гэж ярьдаг. Үүнийг НӨАТ-ын баримтын тусламжтайгаар гаргаж ирж буй явц. Тиймээс ирэх жилүүдэд НӨАТ-ын тогтолцоог илүү боловсронгуй болгоход Сангийн яам анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж