“Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

“Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг болж байна

“Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг болж байна

Оюутан та цагийн ажлынхаа хөлсийг авч чадахгүй, орон сууц түрээсийн гэрээн дээрээ маргаантай, та болон таны ойр дотны хүмүүс дарамт, хүчирхийлэлд өртсөн гэх мэт асуудал тулгараад хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм, МУИС-ийн оюутан төгсөгчийн хэлтэс, МУИС ХЗС-ийн Практик сургалтын төв хамтран “Хууль, эрх зүйн зөвлөөч” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Аравдугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү өдөрлөгт та бүхэн ирснээр дээрх асуудлуудынхаа гарц гаргалгаа, зөвлөгөө, шийдлийг үнэ төлбөргүй авах боломжтой аж.

МУИС-ийн II байрны хоёр давхарт өдөрлөгөө зохион байгуулж буй “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн өмгөөлөгч, МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутнууд дээр зочилж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Өмгөөлөгч Л.Данзанноров:

-Энэ жил МУИС-ийн 80 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд оюутнуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үүднээс бид хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Оюутнуудын хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт байрлаж, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн өмгөөлөгчид, хууль зүйн сургуулийн оюутнууд ээлжээр таван хоногийн хугацаанд эрх зүйн бүхий л асуудлаар зөвлөгөө, лавлагаа өгнө. Оюутнууд орон сууцны түрээс, цагийн ажлын хөлс, маргаантай гэрээ хэлэлцээр, бусдын халдлагад өртөөд хохирсон зэрэг асуудлуудаар хандаж байна. Оюутнуудад чиглэж зар тараасан ч иргэд хандаж зөвлөгөө авч байна. Дахиад гурав хоногийн хугацаа байна. Зөвхөн МУИС ч гэлтгүй бусад сургуулийн оюутнууд, иргэд чөлөөтэй ирж бүхий л чиглэлээр мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн ХЗС-ийн IV түвшний оюутан Г.Аялуун:

-Өдөрлөгт оролцсоноор надад хамгийн их таалагдаж байгаа зүйл нь би практик дээр өмгөөлөгчтэй хамт ажиллаж байна. Практик дээр тухайн хэрэг, маргаан явж явагддаг, хичээл дээр үзсэн хууль, эрх зүй маань практик дээр хэрхэн хэрэгжиж байгааг ойлгож байна. Ингэснээр өөртөө ч мэдлэг хуримтлуулж, туршлага цуглуулж байна. Эрх зүйн мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүст чадахаараа бага ч гэсэн зөвлөгөө өгч байгаадаа баяртай байна. Ихэвчлэн хүмүүс гэрээтэй холбоотой, ийм хэрэгт холбогдоход ямар ял шийтгэлтэй байдаг вэ гэх мэт асуудлаар ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж