"Олимп" хотхоны арын зам дээр болсон ослын талаар олон нийтийн сүлжээнд хэн нэгэн бичлэг дэлгээгүй бол магадгүй энэ хэрэг нам дарагдах байсан биз. Осол гаргасан эмэгтэй жолооны үнэмлэхгүй. Хажууд нь сууж явсан Г.Б гэгч нь удаа дараа согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан “бараан” намтартай хүн болохыг хэвлэлийнхэн л мэдээлэв. Харин Тээврийн цагдаагийн албаныхан “Жолоос хааз, тормоз андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авахад жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Эмэгтэй жолооны үнэмлэхгүй. О осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” гэсэн жижүүрийн үгээ хэллээ. Ослоос болж найман хүн эд хөрөнгийн хохирол амссан. Хоёр охин эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Энэ бол санамсар, болгоомжгүйгээс болсон осол огт биш. Согтуугаар, жолооны үнэмлэхгүй, жолоодох эрхээ хязгаарлуулсан хүн автомашинтай замын хөдөлгөөнд оролцох нь санаатайгаар хүн алахыг завдсантай ялгаагүй үйлдэл юм.
ТЦА-аас мэдээлснээр эрхээ хасуулсан үедээ 23834 хүн, харин согтуугаар 42034 хүн автомашин жолоодсон зөрчлийг он гарснаас хойш илрүүлжээ. Тэднээс болж хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан согтуу хөлчүү, чадах чадахгүйгээр авто машин барьж, “санаатайгаар хүн алахыг завдсан” эдгээр нөхдүүдийг торгоод өнгөрөх нь тэднийг толгойг илэх төдий асуудал болохыг Г.Б гэгчийн удаа дараагийн зөрчлөөс нь харж болно.
НЭГ.
Мэдээж, жолооны үнэмлэхгүй байж тээврийн хэрэгсэл барьсан эмэгтэй хамгийн эхний буруутан мөн. Нэг ёсондоо тэр авто машин жолоодох эрхгүй байж замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай үйлдэл. “Хааз, тормоз” хоёроо ялгаж чадахгүй атлаа авто машин барьж замын хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хутга барьсан алуурчнаас ялгагдах юмгүй буруутай. Тиймээс л согтуу, эсвэл жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл барьсан тохиолдолд хүний амь насыг хөнөөхийг завдсан гэж буруутгаж, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгохгүй бол ийм хэрэг зөрчил гарсаар л байх болно. Хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор л байна. Хүн алахыг завдсан хүний хүйтэн зэвсгийг хурааж авдагтай л адилхан болгоё гэсэн санаа.
“Ланд Круйзер-200” маркийн автомашинд хоёр хүн явсны нэг нь согтуу, нөгөө нь үнэмлэхгүй. Атал ийм үйлдэл гаргасан нь мэдээж нэг удаагийн биш ч байх. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэр эмэгтэй өчнөөн удаа жолооны үнэмлэхгүй ч тээврийн хэрэгсэл жолоодож байсан болох нь ойлгомжтой байна. Огт машин барьж үзээгүй хүн гудамжаар хурдтай давхих нь бүү хэл асааж ч чадахгүй. Гэтэл тэр эмэгтэй өөрийгөө үнэмлэхгүй, болохгүй гэдгээ мэдсээр байж жолоо барьсан, хууль зөрчсөн. Эцэст нь ийм харамсалтай хэргийг санаатайгаар үйлдсэн гэсэн үг.
ХОЁР.
Зам тээврийн ослын нэг шалтгаан нь зам тээврийн цагдаа нар өөрсдөө. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн албыг тээврийн цагдаа нараас цэвэрлэх ёстой. Учир нь, арван өдрийн өмнө болсон ослын гол буруутныг одоо хүртэл нэрлэж чадахгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, бүсгүй үнэхээр “хааз, тормос”-оо андуурсан уу үгүй юу гэдгийг. Үнэндээ энэхүү бичлэгийг хэн нэгэн олон нийтийн сүлжээнд цацаагүй бол ТЦА үнэн зөвөөр шалгаж, мэдээлэх байсан болов уу. Уг осол орон нутгийн замд болоогүй. Улаанбаатар, бараг шахуу цагдаагийн нүдэн дээр. Тэгэхээр гудамжны камерын бичлэг, машины дугуйны мөрнөөс осол юунаас болсон бэ гэх урьдчилсан дүгнэлт аль хэдийнэ гарчих хугацаа, арав хоног бол.
Атал энэ хэргийг аль болох замрхуулах талаар ТЦА ажиллаж байна. Тэдний байгаа байдал, хандлагаас харахад ийм л хардлага төрж буй юм. Монголын цагдаа нар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй нэг өөр, мөнгөгүй ядарсан иргэдтэйгээ бүр өөр харилцдаг. Хэрэвзээ, хэн нэгэн ядарсан иргэд ийм хэрэг үйлдсэн бол зурагтай нь, маршруттай нь аль хэдийнэ дэлгэчихсэн байх байсан нь баараггүй үнэн.
ГУРАВ.
Хамгийн том буруутан нь хотын удирдлагууд. Хотын сайд, дарга хоёр түгжрэлийн асуудалд санаа тавихаас цаашгүй байгаа нь Үндсэн хуульд зааснаар улаанбаатарчууд эрүүл аюулгүй орчин амьдрах эрх өдрөөс өдөрт улам зөрчигдөж буйгаас харж болно. Үндсэндээ хотын хоёр даргын хэн ч энэ ослын талаар ам нээсэнгүй. Иргэдийнхээ аюулгүй байдлын асуудалд ач холбогдол өгсөнгүй.
Улаанбаатар иргэддээ хамгийн ээлгүй, эрсдэлтэй хот болсон. Гудамжинд тоглохоор, хичээлдээ явахаар гэрээсээ гарсан хэчнээн хүүхэд амиа алдсан билээ. Харамсалтай нь, тэдний үхэл зөвхөн "статистик" болоод өнгөрдөг. Эрх баригчид суудалтайгаа үлддэг. Гэгээн цагаан өдрөөр, гэрэлт гудамжинд хэн нэгэн согтуу галзуу, хууль зөрчсөн нөхөр ирээд дайраад алчихгүй гэсэн баталгаа даанч байхгүй. Явган хүний гарц, ногоон гэрэл, цагаан шугам, эсрэг урсгалд орж ирээд мөргөнө, дайрч ална. Ийм байтлаа "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар байгуулна" гэж хөөрцгөөхийг нь яана.
Айдас, хүйдэс, аваар осолтой хотод иргэдээ амьдруулж байгаадаа хотын хоёр дарга огцрох өргөдлөө бичдэггүй юм аа гэхнээ ядаж олон нийтээс уучлалт гуйх ёстой байлаа. Харамсалтай нь, манай дарга нарт айх, ичих булчирай байх биш, таг гүлдийгээд өнгөрөх биз. Хэрэвзээ, хууль нь тэгш үйлчилдэг, дарга нь хуулиа мөрддөг, эрх мэдэлтнүүд нь ёс зүй, хариуцлагаа ухамсарладаг нийгэмд, улсад Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр аль хэдийнэ албан тушаалаасаа халагдах кэйс мөн үү гэвэл мөн. Авчиг МАНай хоёрт их хэмжээний мөнгө үнэртсэн ЛРТ төслөөсөө өөрийг олж харах нүдгүй, ярих сэдэвгүй сууж байна. Ярьдаг ганц сэдэв нь түгжрэл, мөнгө хоёр. Үүнийг л мөнгө цагаан, нүд улаан гэж хэлэх биз.
Зочин 2022-10-18 103.10.21.249
энэ2 нохой юу ч хийж чадахгүйгээ маш сайн мэдэж байгаа яаж юм хийсэн болж харагдах вэ гэж толгой нь гашилсан 2 түгжээ хоолны савны хэрэг алгаа
аааа 2022-10-18 202.179.26.90
Мөн нэг санаа зовсон асуулао бол ТҮЦ. Зам руу шахаж тавьсан. Үзэглэх орчин үгүй болсон. Нэг хотын дарга гарч ирэх болгонд өөр өнгийн ТҮЦ-үүд бий болдог.
Зочин 2022-10-18 202.72.245.125
Санаа зөв л дөө Түгжрэл гэхээр мөнгө утаа гэхээр мөнгө болдог болсныг үнэнээр нь бичсэн бна
багш 2022-10-18 203.217.139.240
Энэ хүний бичсэн зүйлийг өмнө нь бас уншиж байсан. Тэнд мөн л "Атал" гээд л өгүүлбэр эхлээд бичсэн байсан. Ойлгохгүй юм. Нутгийн нь хэллэг юм шиг байна. Үүнийг дунд сургуулийн хүүхдүүд уншаад ойлгох уу? Дунд сургуулийн хүүхдүүдэд лав "Атал" гэж эхэлдэг өгүүлбэртэй зүйл заадгийг мэдэхгүй юм. Этгээд хэллэг хэрэггүй.
багш 2022-10-18 203.217.139.240
Энэ сурвалжлагч ямар хачин бичдэг юм бэ? Бичсэн зүйл нь Монголын нийт ард түмэнд уншигдах чухал зүйл байхад, "Атал" энэ хэргийг аль болох замххуулах талаар ТЦА ажиллаж байна. , "Атал" ийм үйлдэл гаргасан нь мэдээж нэг удаагийн биш ч байх. гэх мэтчилэн их сонин өгүүлбэр бичих юм. Хэвлэл мэдээллээр бичигдэж байгаа зүйлс Монгол хэлний нийтлэг, тогтсон хэллэг, бичгийн дүрмийг ашиглан, ойлгомжтой байх ёстой байдаг. Нэг нутгийн ч юм уу, нэг хүний маягласан хэллэгийг ашиглаж бичих нь зохимжгүй юм
Зочин 2022-10-18 66.181.188.51
жолооны үнэмлэхгүй байж жолоо барьдаг нь санаатай т*******т үйлдэл. гэхдээ тэр залуу нь жолоо барьж явсан юм бишүү дээ.
иргэн 2022-10-18 139.5.217.213
Энэ СӨХ-н эзэмшлийн талбайд ямарч зөвшөөрөлгүй барьсан грашуудыг буулгаж, цэгцэлсэн шиг цэвэрлэхгүй, яах гэж ард түмнээ алагчлаад бгааюм вэ. Ялангуяа БГД -н 8- хороо энэ талаар ямарч ажил зохион байгуулахгүй байгааг анхаарч ажилбал яасан юм вэ? Өөрсдөө өрөөндөө суугаад байлгүй, өөрсдийн биеээр явж үзвэл яасан юм вэ
зочин 2022-10-18 43.242.243.178
Авто машины асуудлыг чангалахгүй бол дурын авгай машин барьж явган хүний зам дээр хүүхэд хөөж дайрдаг болох нь ээ хуулиа чангал эрүүгийн хуульд оруулж зөрчлийн гэх хуулиас хасах хэрэгтэй
иргэн 2022-10-18 43.242.243.178
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Болормаа авгай Газрын албаны цүнх баригчидтай ирж гарашууд буулгаад онгорхой хогийн сав үлдээв. Өмнөх даргын шийдвэр надад хамаагүй зөвшөөрөлтэй байсан ч буулган гэж даналзаж байсан. буулгасан гарашийн оронд юу ч хийгээгүй иршэдэд хохирол барагдуулаагүй ЗГХЭГ-ын дарга иргэдийг хохироохгүй гээд байсан Ам,АЖИЛ ингэж зөрж байна
ХОТЫН УУГУУЛ 2022-10-18 202.126.89.18
ХОТЫН ТӨВӨӨС ЭРЭЭНИЙ ЗАХАА ЗАЙЛУУЛЧИХ !!! ХӨДӨӨНИЙ МАНГАРУУДАА !!! АРАЙЛ ДЭЭРТЭНЭ !!!
Зочин 2022-10-18 176.166.205.186
Хөдөөгийн нөхдүүд мал дээр ээ буцаад гарцгаа. Та нарт хот зохихгүй. Хөдөөгийн жолооч нар чинь малын бэлчээрт яваа юм шиг яваад байх юм.
Болд 2022-10-18 66.181.161.6
Ийм малнуудын хэргийг үнэнээр шийдэхгүй бол ворошиловын мэргэн бууч гээд кино байдаг, хувь хувьдаа л тооцоо бодох цаг нь болж төрд итгэх итгэл үнэндээ алга
Зочин 2022-10-18 103.161.242.184
Замын түгжрэлийг хэдэн төгрөг хэрэггүй төслүүдэд зарж гэдсийг нь цүдийлгэж байхаар метроны төсөлд зориулвал яасан юм. Технологий нь сурчвал манайхан өөрсдөө барьчихнадаа. Өвөл зун гэж ялгахгүй, зуурмаг хөлдөнө гэж айх юмгүй, зугуухан ухаад л явна. Газар доор нилээд гүнд ажиллах учир инженерийн шугам сүлжээнд саад болохгүй, ажлын явцад чиглэлээ дуртай зүгт өөрчилж болдог, шаардлагатай бол том нөөц танхимуудыг чөлөөтэй ухаж баар ресторан ч байгуулдаг. Нэг мөсөн хийнэ гэхгүй. Эхлээд гол магистралиа
Гомбо 2022-10-18 202.179.25.69
АРХИ УУСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРЬВАЛ НАСАН ТУРШДАА ЖОЛОО БАРИХ ЭРХГҮЙ ӨОЛГОХ. ОСОЛ ГАРГАЖ ХҮН ГЭМТЭЭИ, ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН БОЛ МАШИНЫГ НЬ ХУРААЭ ДЭЭРЭЭС ЖОЛООДОИ ЭРХИЙГ ХАСЧ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ Л ЦЭГЦЭРНЭ. ӨӨР ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ГЭМТ ХЭРЭГ ӨУУРАХГҮЙ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ӨГӨӨД Л АЛГА БОЛНО.
зочин 2022-10-18 66.181.166.196
хотод нэг сайд, нэг дарга арай цөөдөөд байх шиг, олон дарга сайдтай бол олны олон дотор ганц гайгүй хүн байх магадлал арай өндөр ш дээ, хоёр дотор сайн дарга байх магадлал 0
Зочин 2022-10-18 192.82.74.44
Ажлын хариуцлага, сахилга батыг сулруулах, ,нийгэмд дэг журам эмх цэгцгүй байдал үүсгэх ажлыг ардчилагч гэх хулгайч та нар л хийдэг биз дээ.Төрөөс тавих хяналт шалгалт , хуулийн зүйл заалтыг чангатгахаар, захиргаадлаа,хүний эрхэнд зэрлэг бүдүүлэг халдлаа гээд л хуцаад эхлэдэг биз дээ.Та нарын үед гэмт хэрэг тийм бага нийгмийн эмх цэгц тийм сайн байсан юм уу.Эрх баригчид муу ажиллаж байна бид гарвал сайн ажиллана гэж нийгмийг хуурахаар өөрсдөө зөв юм хийж нийгмийг зөв зүйлд манлайлж сур.
Зочин 2022-10-18 192.82.74.44
Наанаа ард иргэд нийгмийнхээ сайн сайхныт өлөө учиргүй анхаарсан санаа тавьсан сайхан хүмүүсийн дүр эсгээд цаанаа хувиа бодсон бусдыг мөлжиж баяжихыг хүсэгч,нийгмийг эмх цэгцгүй байдалд турхирч сүйрүүлэхийг санаархагч ийм хүмүүсийг хоёр нүүрт чононууд гэдэг
Хрлл 2022-10-18 122.201.24.204
Магадлал хаа байсан Жуковаас олимп хүртэл хааз тоормосоо мэдэхгүй хүн явах уу энэн шиг худлаа юм байхгүй харин согтуу толгой руль жолоо булаалдаж ийм асуудал гарсан гэж дүгнэж байна даа миний хувьд
зочинцагдаа 2022-10-18 202.126.90.92
цагдаа нар хөмгаалаад бгаа нь осол гаргасандаа иргэд хохирррсондоо биш Ландны эзэн мөнгөтэй хүн бгаад л учиртай ялгаьартай хандана
Зочин 2022-10-18 192.82.80.4
Энэ 2 түгжрэлийг бууруулж хэзээ ч чадахгүй баталгаатай хэлий харин мөнгө идэх төсөв батлуулах гэж л хоосон ярьж гүйнэ
жийчихсийс биз дээ.. 2022-10-18 202.179.27.223
За байзаарай. Хотын төвд нэг нөхөр архи уужээ дээ. Тэр маш их ухамсартай хүн учир согтуу машин барихгүй гэж шийдэж:Тэгээд найз охиноо дуудаад машинаа бариулж.Тэгсэн тэр охин нь оогт жолоо барьж үзээгүй ч гэсэн нэг муухан явсаар байгаад Олимпийн гудамжинд хүрч.Гэснээ л гэнэт хааз тоормозоо ялгахаан байгаад нэг дөрвөлжин хар зүйл байхаар нь бяцартал гишгээд ч юм уу жийгээд л жолооны хүрдээ хааш ч хамаагүй эргүүлж гарч.Шөрмөс нь татсым уу булчин нь сулраад бие нь тавирч нэг юм больсым биз дэ
Зочин 2022-10-18 66.181.161.89
Хууль мөнгөтэй хүнд л үйлчилдэг.
07 2022-10-18 59.153.112.237
Замын түгжрэл шийдэж чадахгүй гэдэг нь тодорхой байхад эд нарт мөнгө өгч тоглуулж байснаас УБ хотын дулаан хангамжийн асуудлыг шийдэхэд наад мөнгөө зарцуулаачээ. Сумъяабазарт ер нь энэ монгол улсын хууль тогтоомж чинь үйлчилдэг юм уу.
ЗОЧИН 2022-10-18 192.82.69.196
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН ДАРГА ЧИНГЭСИЙН ОХИНЫГ ТА МУУСАЙНУУД ЯАХ ЮМ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ !!!