Месси, Роналдогийн үе өнгөрч, тайзан дээр 2Pac гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Месси, Роналдогийн үе өнгөрч, тайзан дээр 2Pac гарч ирэв

Месси, Роналдогийн үе өнгөрч, тайзан дээр 2Pac гарч ирэв

Алтан бөмбөг шагналыг Месси, Роналдо хоёр өмчилдөг байсан үе өнгөрч, түүхийн шинэ хуудас эргэж байна. 1956 оноос хойш Францын алдарт “France Football” сэтгүүлээс тодруулж буй тус шагналын энэ жилийн эзнээр Карим Бензема тодров. Алжир гаралтай Франц иргэншилтэй Испанийн Реал Мадридын довтлогч тэрбээр өнгөрсөн улиралд үнэхээр дийлдэшгүй байж, багийнхаа хамтаар хүртэж болох бүхий л цомыг хүртсэн. Эцэст нь хөдөлмөрөө үнэлүүлж, алтан бөмбөг анх удаагаа гардлаа. Өдгөө 34 настай Бенземагийн араас Садио Мане, Кевин де Брюйне, Роберт Левандовски нар удаалжээ.

Бензема өнгөрсөн улирал 46 тоглолтод 44 гоол оруулж, Реал Мадрид Ла лиг болон УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн билээ.

Цаг үе өөрчлөгдөж байгааг алтан бөмбөгийн санал хураалт харуулав. Тодруулбал, тус шагналын долоон удаагийн эзэн Лионель Месси болон таван удаагийн эзэн Кристиано Роналдо нар энэ жил эхний аравт ч багтсангүй. Угтаа сүүлийн 13 жилийн 12-т нь дээрх хоёр эрхэм ноёрхсон түүхтэй.

Домогт реппер “2Pac” шиг хувцаслаж, энэ үдшийг чимсэн Бензема алтан бөмбөг хүртснийхээ дараа “Миний урд байгаа энэхүү шагнал намайг өөрөөрөө бахархуулж байна. Бага байхад энэ миний мөрөөдөл байлаа. Би хэзээ ч бууж өгөөгүй. Бүх зүйл боломжтой. Энэ хүртэлх аяллаараа би бахархаж байна. Амар байгаагүй. Миний гэр бүлд ч хүнд цаг үе тохиосон” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Хамгийн сүүлд 1998 онд Франц хөлбөмбөгчдөөс Зинедин Зидан уг шагналыг хүртэж байв.

Бусад шагналтнуудын тухайд, 21 хүртэлх насны дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчнөөр Барселонагийн 18 настай авьяастан Гави, хүмүүнлэгийн үйлст идэвх зүтгэлтэй оролцдог хөлбөмбөгчинд олгодог “Socrates” шагналын эзнээр Садио Мане, шилдэг довтлогчид олгодог Гёрд Мюллерийн нэрэмжит шагналын эзнээр өнгөрсөн улирал 57 гоол оруулсан Роберт Левандовски, шилдэг хаалгачид олгодог Лев Яшины нэрэмжит шагналаар Тибо Курта тус тус шагнагджээ. Харин эмэгтэй шилдэг хөлбөмбөгчнөөр Барселонагийн Алексиа Путельяс тодорсон. Тэрбээр хоёр жил дараалан шилдгээр шалгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж