"Чингис хаан" музейн нээлт энэ сарын 11-нд болж, үүд хаалгаа нээсэн. Энэ музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой гэдгийг музейн захирал С.Чулуун хэлж байв.
Тэгвэл музейн нээлтийн хөнгөлөлт дуусч, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөгөөр үзэхээр болжээ.
Музейн нээлтийг тохиолдуулан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сарын 16-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үйлчилсэн гэжээ. Тодруулбал, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөг, гадаадын иргэн 30 мянга, хүүхэд 15 мянган төгрөгөөр үйлчлүүлэх аж.
Музейн захирал С.Чулуун "Чингис хаан" музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.
Музей бол хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгох, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлалыг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд "Чингис хаан" музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүм амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж чадна" гэдгийг хэлж байв.
Zochin 2022-10-18 103.14.37.7
Тэр зөвөө дандаа юмыг үнэгүй, тусламж, хөнгөлөлт гэж харж байдаг өлөн зангаа болиоч та нар !!!!!!!!!!!!
Зочин 2022-10-18 192.82.74.44
Бүх мүзейг зохох үнэтэй нийтэд үзүүлж бай .Гэхдээ ганц хоёроор сэлгүүцэх хүмүүсийг бүү оруул. заавал бүлэг хэсэг болгон сонирхолтой мэдээлэл тайлбартай үзүүлэх журамд шилжүүл. Ашгийн байгууллага бүү болго. үнэхээр алдагдалтай бол түүнийг улсаас хариуцдаг болго.
Эгэл 2022-10-18 66.181.190.32
Их эзэн хааныхаа музейг мөнгөө төлөөд үзэж чадахгүй бол Монгол хүн гэж цээжээ дэлдээд юу хийх вэ!. Үнэ цэнэгүй юм л үнэгүй байдаг шүү дээ.
Зочин 2022-10-18 202.179.26.167
Чингис хаан төдөөс дээш настанд ядаж жилдээ нэг үнэгүй үзүүл гэх байсан уу
Зочин 2022-10-18 192.82.84.95
Татвар төлөгчийн мөнгөөр боссон учир, уг нь бид хямдхан л үзэх ёстой юм даа. Бараг рестораны үнэ байна штээ
зочин 2022-10-18 192.82.74.44
Хүмүүс цөөн үзсэн ч үнийг бүү хямдруул..Шаардлагатай бол төрөөс санхүүжүүл.Үнэт зүйл түүхийн өв үзэхэд ч үнэтэй байх хэрэгтэй, Музей үзэгчгүй болно гэж байхгүй. Ардчилагч гэх хулгайчууд,үзэгчгүй мүзей нээлээ гээд л солиороод эхэлж болзошгүй. Түүнд бүү авт,
Зочин 2022-10-18 192.82.74.44
Нэг үдаа ресторанд орох мөнгөө,эсвэл ганц шил архины мөнгөө хэмнээд энэ шинэ сайхан музейгээ үзэж сонирхо Соёлтой сайхан амьдарч сурья.Бусад оронд мүзейн үзвэр үнэтэй л байдаг. Хүмүүс ч тэр бүр оволзоод байдгүй гэвч үзэгчид тасардгүй..Эцэг эхчүүд зориуд дэмжиж хүүхдүүдээ энэ сайхан музейгээ тайлбартай үзүүлцгээе.
Зочин 2022-10-18 103.212.116.87
татвар төлөгчийн мөнгөөр босгосон бол тэр татвар төлөгчдийн музейг босгоход зарцуулсан мөнгийг үзвэр үзэж буй хүмүүсээс буцааж олох нь зүйтэй асуудал. бүү гонгиноод бай
Зочин 2022-10-18 192.82.75.224
Аяндаа үзэх хүнгүй болоод ирэхлээрээ үнэгүй болно доо. Тэгэхэд нь шагайя даа.
Зочин 2022-10-18 157.131.117.247
Uzex hungui bolno gj bitgii erguuteed bgaa. Enethegiin Taj Mahal odoo ch hurtel udurt 70 myangan juulchin huleej avdag. Chingisiin muzeig zorin irj uzex juulchid tasrahgui. Jhn yum uzej nud tailchihaad olon yum yari
Зочин 2022-10-18 192.82.68.8
нийт ард иргэд хүүхэд залуусдаа үзүүлнэ гэвэл тасалбар нь хямд л байвал сайн даа хэт өндөр үнэтэй байгаа ялангуяа хүүхдүүдэд маш хямд байх хэрэгтэй
Зочин 2022-10-18 192.82.91.96
ёстой солиорчихиймаа,монголын иргэд музей үзээд 4.5 тэрбум төгрөг төлөөд явах юм байхдаа,жуулчид л музей үзнэ үү гэхээс уугуул орны иргэд үзээд байдгүй юмаа,соцын үед сурагч оюутнуудыг л хүчээр музей,сонгодог урлагийн балет,дуурь зэргийг үзүүлдэг байсан болохоос тэд өөрсдөө очоод үздэг байгаагүй,тэгээд хэн 30к төлөөд үзээд явах вэ дээ… дандаа амьдралаас тасарцсан үлгэр яридаг хэдэн дарганцрууд,ус,цахилгаан дулааны мөнгөө ч олохгүй дээ үнэндээ
зочин 2022-10-18 64.119.21.148
мөнгөөр үнэлэж болохгүй соён гэгээрүүлэх ажил байгаа, орлого олох юм л ярих юм, цалин урсгал зардалаа л олж байх хэрэгтэй, иргэдийн хөрөнгөөр л босгоо биз дээ
Хотын уугуул иргэн 2022-10-18 192.82.70.186
Татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгөөр музейгээ барьчихаад бас дээрээс нь татвар төлөгчдөөс төлбөр авч байгаа нь ариун явдал мөн үү.
Зочин 2022-10-18 103.212.116.87
гаргасан зардлыг билетээр буцааж олох ёстой юм биш үү энэ улс чинь. задгай амт гахай минь
зочин 2022-10-18 202.21.100.210
МНТ уншичихсан хүн үзэхгүй байж болно биздээ
Зочин 2022-10-18 66.181.187.33
Үнэгүй юм гэж үнэ цэнгүй зүйлийг хэлнэ. Үнийг нь төлөөд үзэцгээ
Зочин 2022-10-18 202.72.245.125
Тайваны музей шиг бол үзнээ үзнэ хэдээр чхамаагүй төлөөд үзнэ
болд 2022-10-18 202.131.245.210
Үзмэр гэх юм бн уу Баахан зураг өлгөсөн харагдсан Үнэтэй цэнэтэй үзмэр түүхийн баримт бичгүүдээ наад музейн захирал нэртэй Чулуун гэдэг хүн хүртэл өөрөө зөөгөөд Хятад руу гаргасан гэсэн
хүннү 2022-10-18 202.179.27.28
Худлаа хуцхаа боль дэлхийн 10 орох энэ зэргийн музейг Чулуунаас өөр хүн байгуулж чадахгүй. Хүн юм хийхээр олон долоон юм донгосох хэрэгггүй. Чулуун, сайд байсан хүнийхээ хувь маш сайн хөөцалдөж байж энд тэндээс сан хөмрөгөө цуглуулсан.
zochin 2022-10-18 66.181.177.82
huuramch material burduulj akademich bolson M.Enhboldiin hamsaatan Chuluuniig Mongoliin erdemten bolgon ueiin uyed hoshin shog bolgon yarij gutaah bolno. Ooroo bol ichihgui ulaan nuurtei mal shuu dee.
Зочин 2022-10-18 66.181.160.90
эртээр нээлтийн үед үзсэн дарга нараасаа мөнгөө аваагүй л биздээ
зочин 2022-10-18 202.21.104.2
Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг дээ. Анхнаасаа мэдээллэ зөв хүргэх хэрэгтэй шүү дээ.
Зочин 2022-10-18 202.126.92.98
ЗӨВ…СОЁЛ БОЛОВСРОЛГҮЙ БҮДҮҮЛЭГ АРД ТҮМНИЙГ САЙН ГЭГЭЭРЧ, БОЛОВСОРНЫ ДАРАА НЭЭСЭН НЬ ДЭЭР БАЙСАН ЮМ…
Зочин 2022-10-18 202.21.109.126
Үнэгүй юм гэж байх ёсгүй
Зочин 2022-10-18 203.17.23.221
Хөөрхий сонгуулийн мөнгөө олох гэж ядаж байна даа.