Грек, Туркийн хил дээр 100 орчим нүцгэн цагаач олджээ

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Грек, Туркийн хил дээр 100 орчим нүцгэн цагаач олджээ

Грек, Туркийн хил дээр 100 орчим нүцгэн цагаач олджээ

Грек, Туркийн хил дээр 100 орчим нүцгэн цагаач олдсон нь хоёр улсын хооронд үл ойлголцол үүсгээд байна. Ямар ч хувцасгүй 92 цагаач хил дээр гарч ирсэн нь гадаад, дотоодын олон хүнийг цочирдуулж, хоёр улс бие биеэ буруутгаж байна. Үүнтэй холбоотойгоор яаралтай мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Грекийн Цагаачлалын сайд Нотис Митарачи ямар ч хувцасгүй, эвхэрч суусан, нүүр царайг нь бүдгэрүүлсэн хүмүүсийн зургийг нийтэлсэн. Тэр хүмүүс яагаад хувцасгүй байгаа, чухам юу болсон талаар тодорхой мэдээлэл алга байна. “Турк улс энэ цагаачидтай яаж харьцсан нь ичгүүртэй юм. Анкара энэ хэргийг шалгана гэж бид найдаж байна” гэж Нотис Митарачи жиргэжээ.

Цагаачдыг Грекийн цагдаагийн ажилтнууд Еврос голын ойролцоогоос Баасан гаригт олсон. Еврос гол нь Грек, Турк хоёрын хил дээр байдаг. Цагаачид резинэн завиар голыг гаталж явсан байна. Тэднийг Туркийн цагдаа нар Еврос голд аваачсан байж болзошгүй гэж Грекийн Иргэн хамгааллын сайд Такис Теодорикакос хэлжээ.

92 цагаачийн зарим нь шархдаж гэмтсэн байсныг Европын холбооны хилийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Катарзына Волкманн хэлэв.

Харин Туркийн Дотоод хэргийн яамны сайд Исмайл Катакли энэ хэргийг Анкаратай холбоогүй гэж хэлжээ. “Турк улс хүний эрхийг зөрчсөн ганц тохиолдол олж чадаагүй байж биднийг харгислал үйлдсэн мэт харагдуулахыг хичээж байна” гэж тэр жиргэжээ. Тэгвэл Туркийн засгийн газрын харилцаа холбооны захирал Фахреттин Алтун хэлэхдээ энэ явдлыг “Грекийн худал мэдээлэл. Грек улс албадан гаргасан дүрвэгсдийнхээ зургийг нийтэлж, тэдний нэр төрийг уландаа гишгэдэг гэдгээ дэлхий дахинд харууллаа” гэв.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж