Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид тив хоорондын шатрын тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид тив хоорондын шатрын тэмцээнд түрүүлэв

Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид тив хоорондын шатрын тэмцээнд түрүүлэв

"FIDE" буюу Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хорих ангийн хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохиов.

Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн. Харин Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Серби, хүрэл медалийг Англи, Тринидад ба Тобаго улсын тамирчдад тус тус хүртсэн аж. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Филиппин түрүүлж, Колумби удаалж, хүрэл медалийг Энэтхэг хүртжээ.

Эргэн сануулахад 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж