Бекхэмийн бэр нарийн хөмсгийг дахин тренд болгов

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Бекхэмийн бэр нарийн хөмсгийг дахин тренд болгов

Бекхэмийн бэр нарийн хөмсгийг дахин тренд болгов

Охид, хүүхнүүдийн хөмсөг олон зууны турш нүүр будалт, гоо сайхны чиг хандлагыг даган өөрчлөгдсөөр ирсэн. 1990-ээд онд бүсгүйчүүдийн дунд нарийн, хэлбэр гаргасан хөмсөг тренд болж байсан. Тэгвэл 2022 онд өд шиг самнаж зассан, дүүрэн хөмсөг тренд болж, хөмсөгний хэлбэрийг барих гелэн бүтээгдэхүүн зарагдаж эхэлсэн. Мөн хөмсгөө цайруулж, бүр хусах ч тренд гарав. Тухайлбал, загвар өмсөгч Белла Хадид, реалити од Ким Кардашиан нар хөмсгөө цайруулсан бол дуучин Дожа Кат хөмсгөө хусах трендийг эхлүүлсэн.

Тэгвэл ирэх 2023 оны хувцасны чиг хандлагыг харуулсан Викториа Бекхэмийн загварын шоунд түүний бэр, загвар өмсөгч Никола Пелтз нарийн зассан хөмсгөөрөө олны анхаарлыг татжээ.  Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Парисын загварын долоо хоногт оролцохдоо хөмсгөө цайруулсан байсан бол Лос-Анжелес хотноо амралтын өдрөөр болсон Академи музей галад оролцохдоо хамгийн нарийн хөмсөгтэй бүсгүй байв. Түүний нарийн хөмсөг  хэлбэртэй, илүү цэгцтэй, цэмцгэр харагдаж байсныг олон хүн сайшаажээ.

ЭХ СУРВАЛЖ: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж